Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

БОХХААБХ-ны 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол орны ойг гал түймэр, хортон шавжаас хамгаалах, ой цэвэрлэх асуудлыг судалж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 12 дугар сарын 10-ны өдрийн 15.15 цагт Төрийн ордны Б танхимд эхлэв.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Дэмбэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн И.Дорж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн дэд захирал Ч.Пүрэвсүрэн, хэлтсийн дарга Р.Ганбат, мэргэжилтэн Г.Золжаргал нар оролцов.
Ажлын хэсгээс Монгол орны ойг гал түймэр, хортон шавжаас хамгаалах, ой цэвэрлэх асуудлыг судласан талаар дүгнэлт гаргасан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж Байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Ажлын хэсгийг ирэх долоо хоногт дахин хуралдуулахаар тогтов.
Хурал 16.15 цагт өндөрлөв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл