Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 6-р сарын 23-ны өдрийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын өрөөнд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Ц.Алтанчимэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэнийн бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Т.Булгантамир, Үндэсний статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Н.Должинсүрэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нар болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хуулийн төсөлтэй холбоотой тоон мэдээлэл, судалгаа тооцоог нэгтгэн дахин сайтар нягтлан үзэх, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг ангилах, боломжит хувилбаруудыг гарган Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах, энэ долоо хоногт багтаан Ажлын дэд хэсгийн хуралдаан хийхийг гишүүдэд үүрэг болгов.

 

Ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагт өндөрлөлөө.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл