2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагаас “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулагдсан Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болов.
Уг хуулийн төслүүдийн талаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэг явуулах үед зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу ажлын дэд хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг зүйл заалтаар нь ярилцаж, ажлын хэсгийн хуралдаанаар дахин ярилцахаар тогтов.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.