Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.08.28-ны өдрийн хурлаар батлав.
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 29, 30-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.
08 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
08 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналын тухай.