Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Г.Баярсайхан, Ц.Цолмон, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа, Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Мөнхбаатар, Уул, уурхайн яамны СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Албаны дарга Р.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр, Газрын шинэтгэлийн хорооны ажлын албаны референт Д.Элбэгсайхан, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл нар оролцов.
Ажлын хэсэг Газрын тухай хуулийн төсөлтэй холбогдолтой нийт 76 зарчмын зөрүүтэй саналаас 35-ыг нь хураалгасан болно.
Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэгт үүрэг өгч, хуралдааныг хойшлуулсан бөгөөд уг асуудлыг Байнгын хорооны 2014.06.11-ний хуралдаанаар оруулахыг хойшлуулахаар тогтлоо.
Хуралдаан 18.20 цагт өндөрлөв.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА