Цэс

Холбоо барих

Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Хүний эрхийн дэд хорооны 2014 оны 01 дүгээр Тогтоол

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:
Ж.Батзандан -Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:
О.Баасанхүү -Улсын Их Хурлын гишүүн
З.Баянсэлэнгэ -Улсын Их Хурлын гишүүн
Л.Болд -Улсын Их Хурлын гишүүн
Д.Ганбат -Улсын Их Хурлын гишүүн

Хоёр.Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Э.Эрдэнэжамьян -Хууль зүйн яамны дэд сайд
П.Оюунчимэг -Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн
Ц.Батболд -Нийслэлийн прокурорын орлогч
Н.Амарзаяа -Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Б.Амардорж -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа
Б.Баярмаа -Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн референт
Э.Түвшинжаргал -Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх
Ч.Батбямба -Хууль зүйн байнгын хорооны референт

Гурав.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж шаардлагатай дэмжлэг, туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагч /Ж.Батзандан/-д зөвшөөрсүгэй.

ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА Д.ГАНБАТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл