Ажлын хэсгийн хуралдааны тойм
/2012.10.24/
Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 13.20 цагт Төрийн ордны"В"танхимд эхлэв.
Ажлын хэсгийн хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан даргаллаа.
Хэлэлцэх асуудал: Ажлын хэсэг Архангай, Өвөрхангай аймгуудаар ажилласан талаар
Хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа, Л.Отгонбаяр нар болон дараах албаны хүмүүс оролцлоо. Үүнд:
Д.Энхбат Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй
орчин, байгалийн нөөцийн газрын дарга
Б.Батхүү Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн
дарга
Д.Баатарцогт Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга
Д.Мөнхтамир Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологийн бодлогын
хэлтсийн дарга
П.Батбаатар Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах
журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга
Н.Гантулга Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах
журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга
Г.Дашдэмбэрэл Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний хуулийн
зөвлөх
Г.Чагнаадорж “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн
Дэд ажлын хэсэг Баянхонгор аймагт, Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ Өвөрхангай, Архангай аймагт 2012 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд ажиллаж газар дээр нь хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын үеэр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна.
Ажлын хэсгийн санал дүгнэлтийг нэгтгээд Байнгын хорооны хуралдаан дээр танилцуулахаар тогтлоо.
Хуралдаан 14.05 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Шинжээч Л.Саранцэцэг