Цэс

Холбоо барих

Ажлын дэд хэсэг хуралдав

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцож ажлын дэд хэсэгт холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл