Цэс

Холбоо барих

2014 ОНЫ 6 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

2014 ОНЫ 6 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

1.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар 09-ний өдрийн 13.00 цагаас хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, гишүүн С.Дэмбэрэл, Д.Зоригт, Г.Уянга, Х.Болорчулуун, Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Ганхуяг, Р.Бурмаа нар оролцож хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналууд дээр санал хураалт явуулж, МАН-ын бүлгийн гишүүдтэй зөвшилцөх асуудлыг ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.

2.Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15.00 цагт хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж, гишүүн Д.Батцогт, Д.Зоригт нар оролцож төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг зарчмын хувьд дэмжиж, төслийн анхны хэлэлцүүлгийг дараагийн долоо хоногт Байнгын хорооны хуралдаанаар хийх бэлтгэл хангахыг Ажлын дэд хэсэгт үүрэг болголоо.

3.”Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагаас хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат, гишүүн Д.Батцогт, Д.Зоригт нарын гишүүд оролцож, уг ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх саналыг 6 дугаар сарын 10-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл