УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос
Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн
Ажлын хэсгийн дүгнэлт
2017 оны 05 сарын 19 Улаанбаатар хот
Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн гаргасан Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний 02 болон мөн сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолын дагуу шалгалтын ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэсэн болно.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан ахалж, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.
Ажлын хэсгийн зорилго нь Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнг шалгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулахад чиглэгдсэн болно.
Ажлын хэсэг дараах арван чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:
1.Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт
2.Монголбанкны мөнгөний зах зээл дэх үйл ажиллагаа
3.Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн үндэслэл, хяналтын тогтолцоо
4.Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нээлттэй байдал
5.Монголбанкны мөнгөн гүйлгээ, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
6.Эмиссийн үйл ажиллагаа
7.Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцлүүд, тэдгээрийн үр дүн
8.Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл
9.Үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, МБ-ны Зөвлөл, МБ-ны Хяналтын Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар
10.Улсын Их Хурлаас гарах шаардлагатай шийдвэрийн санал
Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актууд, гэрээ хэлцлүүд, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох материалд үндэслэж дор дурдсан дүгнэлтийг гаргав.
Нэг.Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт
ДҮГНЭЛТ:
1/Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дэвшүүлсэн инфляцийн зорилтод түвшин 2012-2014 онуудад хангагдаагүй, 2015-2016 онуудад хангагдсан байна.
Мөнгөний бодлогын 2012-2016 оны зорилт болох инфляцийн хэрэгжилт
2012 онд |
2013 онд |
2014 онд |
2015 онд |
2016 онд |
Зорилт |
||||
Нэг оронтой тоондбайлгах |
8 хувиас хэтрүүлэхгүй байлгах |
8 хувиас хэтрүүлэхгүй байлгах |
7 хувьд тогтворжуулах |
7 хувьд тогтворжуулах |
Гүйцэтгэл |
||||
14.0% Зорилтод түвшнээс 4.0 нэгж хувиар өндөр |
12.5% Зорилтод түвшнээс 4.5 нэгж хувиар өндөр |
11.0% Зорилтод түвшнээс 3.0 нэгж хувиар өндөр |
1.9% Зорилтод түвшин хангагдсан |
1.1% Зорилтод түвшин хангагдсан |
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ба нийлүүлэлтийн хэмжээ |
||||
19% 7.6 их наяд.₮ |
24% 9.5 их наяд.₮ |
12% 10.6 их наяд.₮ |
-6% 10.0 их наяд.₮ |
20% 12.1 их наяд.₮ |
2012-2014 онуудад инфляцийн зорилтод түвшин хангагдаагүй байсан нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой байна. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлээс гадна Чингис бондын зарцуулалт, Хөгжлийн банкны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн байна. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого, Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан байна. Инфляци өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан ньмөнгөний бодлогын зорилт хангагдахгүй байдалд хүргэжээ.
2015-2016 онуудад инфляцийн зорилтот түвшин хангагдсан нь өмнөх жилүүдийн мөнгөний тэлэх алдаатай уламжлалт бус бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засаг агшилт нөлөөлжээ.
1.Мөнгөний нийлүүлэлт 2012-2014 онуудад өссөн нь эдийн засгийг дэмжихэд чиглэсэн уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байна.
Хүснэгт 3. Мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан
2012 онд |
2013 онд |
2014 онд |
2015 онд |
2016 онд |
||
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ба нийлүүлэлтийн хэмжээ |
||||||
19% 7.6 их наяд.₮ |
24% 9.5 их наяд.₮ |
12% 10.6 их наяд.₮ |
-6% 10.0 их наяд.₮ |
20% 12.1 их наяд.₮ |
||
1.Мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан /пассив талаас/ |
||||||
2012-2014 онуудад төгрөгийн хадгаламжийн өсөлтийн нөлөөгөөр, 2014-2016 онуудад гадаад валютын харилцах, хадгаламжийн өсөлтийн нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт нэмэгджээ. |
||||||
Төгрөгийн хадгаламж |
||||||
20.7% 3.5 их наяд.₮ |
41.0% 4.9 их наяд.₮ |
10.0% 5.4 их наяд.₮ |
0.4% 5.4 их наяд.₮ |
6.1% 5.8 их наяд.₮ |
||
Валютын хадгаламж, харилцах |
||||||
27.7% 2.3 их наяд.₮ |
6.8% 2.5 их наяд.₮ |
39.1% 3.4 их наяд.₮ |
-14.0% 2.9 их наяд.₮ |
44.0% 4.2 их наяд.₮ |
||
2. Мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан /актив талаас/ |
||||||
2012-2016 онуудад гадаад цэвэр актив тасралтгүй буурч, харин дотоод цэвэр актив өссөн нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болжээ. |
||||||
Дотоод цэвэр актив |
||||||
- 3.3 их наяд.₮ |
+2.7 дахин 8.7 их наяд.₮ |
+45.6% 12.7 их наяд.₮ |
+12.3% 14.2 их наяд.₮ |
+17.2% 16.7 их наяд.₮ |
||
Гадаад цэвэр актив |
||||||
- 4.3 их наяд.₮ |
-5.7 дахин 0.8 их наяд.₮ |
-3.6 дахин -2.0 их наяд.₮ |
-2 дахин -4.2 их наяд.₮ |
-9.5% -4.6 их наяд.₮ |
||
Мөнгөний бодлогын шалтгааны тухайд:
Пассив талаас:
- 2012 онд мөнгөний нийлүүлэлт (M2) нь 7,617.2 тэрбум төгрөг байснаа 2016 онд 12,075.7 тэрбум төгрөг болж 58.5 хувиар өссөн байна.
- 2012 онтой харьцуулахад 2016 онд төгрөгийн хадгаламж 65.3 хувиар, валютын хадгаламж 93.8 хувиар, валютын харилцах 67.3 хувиар тус тус өсчээ.
- 2013 онд төгрөгийн хадгаламж 41.0 хувь, валютын хадгаламж 2.9 хувь, валютын харилцах 13.4 хувиар, 2014 онд төгрөгийн хадгаламж 10.0 хувь, валютын хадгаламж 33.4 хувь, валютын харилцах 47.7 хувиар тус тус өсч байсан нь мөнгөний нийлүүлэлтийг 2013-2014 онуудад огцом өсгөхөд нөлөөлжээ.
- 2013-2014 онуудтай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 2015 онд 585.8 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд үүнд валютын харилцах 457.4 тэрбум төгрөгөөр, М1 мөнгө 131.3 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
- 2015 онтой харьцуулахад 2016 онд мөнгөний нийлүүлэлт эргэж нэмэгдсэн бөгөөд төгрөгийн хадгаламж 6.1 хувь, валютын хадгаламж 42.7 хувь, валютын харилцах 46.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Актив талаас:
- Гадаад цэвэр актив нь 2012 онд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн 20 нэгж хувиар нэмэгдүүлэх шалтгаан болж байсан бол 2013 оноос эхлэн 50 хүртэл нэгж хувийн сөрөг нөлөөг үзүүлэх болжээ.
- Харин дотоод цэвэр актив 2012-2014 оны хугацаанд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн гол шалтгаан болсон байна. Үүнд 2012-2014 онуудад банкны системээс хувийн хэвшилд олгосон хөтөлбөрийн зээл, 2015-2016 онуудад Засгын газрын банкны системээс авсан цэвэр зээлийн өсөлт нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар болон арилжааны банкуудад олгосон зээлийн өсөлт нь дотоодын цэвэр активыг нэмэгдүүлэх гол шалтгаан, нөлөөлөл болжээ.
- Дотоодын банкуудад олгосон зээлийн өсөлтийн нөлөөгөөр Монголбанк нь 2013 онд 114.6 тэрбум, 2014 онд 126.2 тэрбум, 2015 онд 78.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ.
Пассив талаар авч үзвэл мөнгөний нийлүүлэлтийг динамикаар банкны эх үүсвэр талаас авч үзвэл 2012-2014 оны хугацаанд төгрөгийн хадгаламж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлж байжээ. 2014 оноос эхлэн гадаад валютын хадгаламж болон харилцах мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гол шалтгаан болжээ. Харин актив талаас авч үзвэл Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд,АСЕМ-ийн арга хэмжээний зарцуулалт, мөн Засгийн газрын банкны тогтолцооноос авсан зээлийн өсөлт нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болсон байна.
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр урт хугацааны хувьд эдийн засагт сөрөг өөрчлөлтүүдийг бий болгосон байна. Үүнд:
- Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн дийлэнх нь импортыг дэмжсэн, улмаар гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлсэн хөтөлбөрүүд байна.
- 2012-2014 онуудад гадаад валютын орох урсгал тасралтгүй буурсан, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон, гадаад валютын албан нөөц багассан үед гадаад валютын форвард хэлцэл байгуулж, мөн интервенц хийж байсны нөлөөгөөр гадаад цэвэр актив буурсан байна.
- Гадаад цэвэр актив тасралтгүй бууран гадаад валютын албан нөөц багассны нөлөөгөөр төгрөгийн ханш суларч импорт буурах, Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх, иргэд аж ахуйн нэгжийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өсөх, дотоодын үйлдвэрлэл хумигдах нөхцлийг бүрдүүлжээ.
- Иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгт итгэх итгэл суларч, улмаар гадаад валютын хадгаламж нэмэгдэх хандлага бий болсон байна.
- Монголбанк, Засгийн газрын хамтын уялдаагүй байдлаас шалтгаалан улсын төсөв болон төсөвтэй тэнцэхүйц төсвийн бус зарлагын өсөлтөөр Засгийн газрын зээлийн өр төлбөр, зээлийн үйлчилгээний зардал нэмэгдэх үндсийг тавьжээ.
- Мөнгөний уламжлалт бус тэлэх бодлогыг хэрэгжүүлж, төсвөөс гадуурх төсөвтэй адилтгах хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зээл олгох замаар гадаад цэвэр дотоод цэвэр активыг нэмэгдүүлсэн байна. Зээлийн хэмжээ болон хадгаламжийнхэмжээ нэмэгдсэн байна.
- Зах зээлд шударга бус өрсөлдөөн үүссэн байна.
2.2012-2016 оны хугацаанд М1 мөнгөний жилийн өсөлт нь төгрөгийн харилцах дансны хэлбэлзлээс шалтгаалан хэлбэлзэл өндөр байсан байна.
Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт нь М1 мөнгөний[1] өсөлттэй шууд хамааралтай байна. Мөнгөний нийлүүлэлтийг улирлаар авч үзвэл 2012-2014 оны хугацаанд 12-36 хувийн өсөлттэй байснаа 2015 онд 6 хувь хүртэл буурч 2016 оноос дахин нэмэгдэж иржээ.
3.Мөнгөний нийлүүлэлтийн өсөлттэй харьцуулахад нөөц мөнгөний жилийн өсөлт илүү их хэлбэлзэлтэй байсан байна.
Нөөц мөнгөний өсөлт, бууралтын дийлэнхийг Төв банкан дахь арилжааны банкнуудын харилцах эзэлсэн байна.
Нөөц мөнгөний тухайд:
- 2012-2016 оны дундажаар нөөц мөнгөний 30 хувийг гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, 70 хувийг арилжааны банкнуудын Төв банкан дахь харилцах, хадгаламж бүрдүүлж байжээ. Мөн арилжааны банкнуудын Төв банкан дахь харилцах, хадгаламжийн 60 хувийг төгрөгийн, 40 хувийг гадаад валютын харилцах эзэлжээ.
- Төв банканд дахь харилцахын өсөлт нь Заавал байлгах нөөцийн өсөлтөөр бий болжээ. 2015 оноос эхлэн Төв банк нь Заавал байлгах нөөцийн биелэлтэд урамшуулал олгож эхэлсэн бөгөөд 2015 онд 44.9 тэрбум, 2016 онд мөн олгожээ.
Заавал байлгах нөөцийн тухайд:
- Заавал байлгах нөөц тооцох татан төвлөрүүлсэн хөрөнгийн дүн 2012 онд 7.8 их наяд төгрөг байснаа 2016 онд 13.4 их наяд төгрөг болж 72.3 хувиар өссөн байна.
- 2012-2016 оны дундажаар Заавал байлгах нөөц тооцох татан төвлөрүүлсэн хөрөнгийн 23 хувийг харилцах, 55 хувийг хадгаламж, 22 хувийг бусад эх үүсвэрээс татан төвлөрүүлжээ.
- Заавал байлгах нөөцийн норм 2012-2016 оны хугацаанд 12 хувьтай байв.
- 2012-2016 оны дундажаар нийт заавал байлгах нөөцийн дүнгийн 65 хувийг төгрөгийн, 35 хувийг гадаад валютын заавал байлгах нөөцөөс бүрдүүлжээ.
Хүснэгт 4. Нөөц мөнгөний бүрэлдэхүүн
2012 |
2013 |
2014 |
2015 |
2016 |
Заавал байлгах нөөц тооцох татан төвлөрүүлсэн хөрөнгийн дүн |
||||
7.8 их наяд.₮ |
10.7 их наяд.₮ |
10.7 их наяд.₮ |
11.3 их наяд.₮ |
13.4 их наяд.₮ |
Нийт заавал байлгах нөөцийн дүн |
||||
0.9 их наяд.₮ |
1.3 их наяд.₮ |
1.3 их наяд.₮ |
1.4 их наяд.₮ |
1.6 их наяд.₮ |
Эх сурвалж: Монголбанк
4.Зээлийн эргэн төлөлт удааширсан, хугацаа хэтэрсэн, зээлийн чанар муудаж байгаа нь банкны тогтолцооны хувьд ихээхэн эрсдлийг бий болгохоор байна.
- Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 2012 онд 7.0 их наяд төгрөг байснаа 2013 оноос эхлэн эрс нэмэгдэж 2016 онд 12.4 их наяд төгрөгт хүрчээ.
- Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 онд 866.6 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.1 хувийг эзэлж байна.
- Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 онд 879.6 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлсэн байна.
- Банкны салбарын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь 2012 онд 1.6%, чанаргүй зээл 2.2%-ийг эзэлж байснаа 2014 оноос эхлэн эрс нэмэгдэж 2016 онд хугацаа хэтэрсэн зээл 7.1%, чанаргүй зээл 7.2% болж нэмэгджээ.
- Монголбанкнаас 2012-2016 онуудад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн эрсдэлд дүн шинжилгээ хийж, тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй байна.
Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл
Банкны салбарын зээлийн чанарын мэдээ:
Банкны системийн баланст тусгагдсан чанаргүй зээлийн үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд |
2012 |
2013 |
2014 |
2015 |
12 |
12 |
12 |
12 |
|
Зээлийн үзүүлэлт /тэрбум төгрөг/ |
||||
Зээлийн өрийн үлдэгдэл /нийт/ |
6,826.4 |
10,418.4 |
12,294.9 |
11,501.9 |
Хэвийн зээл |
6,568.8 |
10.041.5 |
11,369.5 |
10,018.0 |
Хугацаа хэтэрсэн зээл |
109.6 |
115.6 |
415.0 |
646.3 |
Чанаргүй зээл |
148.0 |
261.4 |
510.4 |
837.6 |
/2017.02.28-ны өдрийн байдлаар, тэрбум төгрөг/
|
2017.02.28 |
2017.01.31 |
2016.12.31 |
2016.02.29 |
||||
Үлдэгдэл |
Жин |
Үлдэгдэл |
Жин |
Үлдэгдэл |
Жин |
Үлдэгдэл |
Жин |
|
Хэвийн |
10,536.4 |
84.66% |
10,449.1 |
85.36% |
10,538.8 |
85.79% |
9,778.3 |
85.04% |
Хугацаа хэтэрсэн |
1,045.4 |
8.4% |
941.5 |
7.69% |
866.6 |
7.05% |
946.0 |
8.23% |
Чанаргүй зээл |
864.3 |
6.94% |
850.7 |
6.95% |
879.6 |
7.16% |
773.7 |
6.73% |
Хэвийн бус |
230.7 |
1.85% |
215.3 |
1.76% |
257.7 |
2.10% |
251.6 |
2.19% |
Эргэлзээтэй |
317.4 |
2.55% |
338.4 |
2.76% |
373.5 |
3.04% |
304.6 |
2.65% |
Муу |
316.2 |
2.54% |
297.0 |
2.43% |
248.5 |
2.02% |
217.5 |
1.89% |
Дүн |
12,446.0 |
100.0% |
12,241.4 |
100.0% |
12,284.9 |
100.0% |
11,498.0 |
100.0% |
Чанаргүй зээлийн үлдэгдэл өнгөрсөн 2014 оны эцсээс 59.0 хувиар өссөн бол, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа гадаад валютын ханшийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон гадаад валютын зээлийн эргэн төлөлт харьцангуй муу байна. Тухайлбал, 2015 оны эцэст төгрөгийн чанаргүй зээлийн хувь 4.2 хувь байсан бол валютын чанаргүй зээлийн хувь 9.6 хувь байсан болно.
2015 онд нийт зээлийн үлдэгдлийн 13.9 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, 13.4 хувийг барилга, 13.4 хувийг үл хөдлөх хөрөнгө, 11.3 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 27.9 хувийг иргэдэд олгосон хэрэглээний зээл, үлдэх 11.6 хувийг эдийн засгийн бусад салбаруудад тус тус олгосон байна.
2015 оны эцсийн байдлаар уул уурхайн салбарт олгосон нийт зээлийн 14.5 хувь нь чанаргүй, 29.4 хувь нь хугацаа хэтэрсэн ангилалд ангилагдаж байсан бол 2016 оны сүүл, 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт зогсож, өсөх хандлагатай болсон.
Орон сууцны борлуулалт удааширсны улмаас зарим барилгын компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь барилгын салбарт олгосон зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж байна. Барилгын салбарт олгосон нийт зээлийн 9.5 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд ангилагдсан байна. Мөн бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон зээлийн чанар системийн дунджаас доогуур байна.
2016 оны Банкны системд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 2012 оны эцэстэй харьцуулахад 2.2 хувиас 7.3 хувь хүртэл буюу 5.1 хувь нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.
Төлбөрийн тэнцэл, түүний өөрчлөлт
Манай улсын төлбөрийн тэнцэл 2012 онд эрс буурч алдагдалтай гарснаас эхлээд сүүлийн 5-н жилд сөрөг үзүүлэлттэй байсан бол 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар урсгал данс 6.7 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 245 сая ам.долларын ашигтай гарч, улмаар нийт тэнцэл 213.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Дээрх үр дүн гарахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол Улсын экспортын 89 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийн нөлөөгөөр экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсч барааны тэнцэл 10 улирлын турш ашигтай гарч байна. Энэ нь урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлд нөлөөлсөн бол Монгол Улсын иргэд, аж, ахуйн нэгж байгууллагуудын гадаад улсаас авсан үйлчилгээний төлбөр өндөр хэвээр байгаа нь урсгал дансны алдагдал өсөхөд нөлөөлсөөр байна.
Хоёр. Монголбанкны мөнгөний зах зээл дэх үйл ажиллагаа
2.1.Гадаад валютын зах зээл дэх үйл ажиллагаа
ДҮГНЭЛТ:
Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн улмаас болон гадаад валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурснаас үүдэж гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсныг 2016 онд 1.3 тэрбум ам.доллар хүртэл бууруулж, мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1,392.0 төгрөг байсныг 2,489.5 төгрөг болгож нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.
2012 онд 10.4 их наяд төгрөгийн гадаад валют орж, 10.1 их наяд төгрөгийн гадаад валют гадагшилснаар 247.0 тэрбум төгрөгийн гадаад валютын цэвэр орж байсан. Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын бууралтын сөрөг нөлөөгөөр 2013 оноос эхлэн гадаад валютын урсгал орж ирэхээс илүүгээр гадагшилсан нь гадаад цэвэр актив болон гадаад валютын албан нөөцийг бууруулж, улмаартөгрөгийн ханш сулрахад ихээхэн нөлөөлсөн байна.
- Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн улмаас болон гадаад валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурснаас үүдэж гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсныг 2016 онд 1.3 тэрбум ам.доллар хүртэл бууруулж, мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1,392.0 төгрөг байсныг 2,489.5 төгрөг болгож нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.
- 2016 онд 6.2 их наяд төгрөгийн гадаад валют орж ирсэн нь 2012 онтой харьцуулахад 40 хувиар буурч, мөн гадаад валютын орсон ба гарсан урсгалын бүтцэд өөрчлөлт гарсан байна.
- 2012 онтой харьцуулахад 2016 онд гадаадын зээл, тусламжийн орлого 47 хувь буюу299 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч экспорт 30 хувь буюу 1.2 их наяд төгрөг, гадаадын шууд хөрөнгө оруулалт 75 хувь буюу 2.7 их наяд төгрөгөөр тус тус буурсан нь гадаад валютын дотогшлох урсгал саарахад голлон нөлөөжээ.
- 2012 онтой харьцуулахад 2016 онд зээлийн үйлчилгээний төлбөр 596 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, харин импортын худалдаа 55 хувь буюу 3.7 их наяд төгрөгөөр, үйлчилгээ 25 хувь буюу 252 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь гадаад валютын гадагшлах урсгал саарахад нөлөөжээ.
- Монголбанкны өр төлбөр нэмэгдэхэд БНХАУ-ын Ардын банкнаас авсан юаны своп хэлцэл ихээхэн сөрөг нөлөөлжээ. Үүнээс гадна Засгийн газар Чингис бонд, Хөгжлийн банкны евро бонд, Самурай бонд авсан нь гадаад өр төлбөрийг нэмэгдүүлжээ.
- Гадаад валютын ханшны чангаралт болон Засгийн газар, Монголбанкны гадаад өр төлбөр нэмэгдэж байсны нөлөөгөөр гадаадад төлөх зээлийн үйлчилгээний зардлууд нэмэгдэж, валютын гадагшилах нөхцлийг бүрдүүлжээ. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалтай үед Монголбанкнаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах зохистой арга хэмжээ аваагүй, харин ч дэд хөтөлбөрийн хүрээнд форвард хэлцэл хийж, мөн арилжааны банкуудтай своп хэлцлүүд байгуулж гадаад зээлээр дэмжиж байсан нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг улам сулруулсан байна.
- Гадаад валютын ханшны чангаралтад гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын орлого буурсан, гадаадын зээлийн үйлчилгээний зардал өссөн нь шууд нөлөөлсөн.
- Ханшны өсөлтийн нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад валютын хадгаламжид эх үүсвэрээ хөрвүүлж хадгалуулах болсон байна.
- Дээрх сөрөг нөлөөллүүдийн үр дүнд долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд хохирол хүлээн тэдгээрийн зээл хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд орсон, Монголбанк болон Засгийн газрын гадаад өр төлбөр тооцоогоор мөн адил алдагдал хүлээх, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурах, төгрөгт итгэх итгэл суларч төгрөгийн тогтворгүй байдалд нөлөөлж дотоодын барааны үнэ өсөхөд нөлөөлжээ.
- Гадаад валютын улсын нөөц буурч, төгрөгийн худалдан авах чадвар сулрахад Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.
2.2.Алт худалдан авах, цэвэршүүлэх, борлуулах үйл ажиллагаа
Монголбанкны худалдан авсан алт
Он |
Нийт дүн, кг-аар |
Өөрчлөлт |
Худалдан авсан алт, кг-аар. Үүнээс: |
|||
кг-аар |
Хувь |
ААН |
Иргэд |
Иргэдийн эзлэх хувь |
||
2012 |
3,344.5 |
1.1 |
0.0 |
3,331.0 |
14.0 |
0.4 |
2013 |
6,041.9 |
2,697.4 |
80.7 |
6,036.0 |
6.0 |
0.1 |
2014 |
12,704.7 |
6,662.8 |
110.3 |
9,455.0 |
3,249.0 |
25.6 |
2015 |
15,084.0 |
2,379.3 |
18.7 |
8,093.0 |
6,991.0 |
46.3 |
2016 |
18,308.4 |
3,224.4 |
21.4 |
5,649.0 |
8,087.0 |
44.2 |
Эх сурвалж:Монголбанк
Сорьцын албанд 1 гр алтыг 50 төргөрөөг хайлуулж, 0-12.5 кг хэмжээнээс хамаарч 10-80 мянган төгрөгөөр сорьц тогтоон чанарыг тодорхойлж, битүүмжилсэн уутанд савлан бүртгэл тооцоолол хийж, баталгаажуулж байна.
2014 оноос хойш олборлосон, Сорьцын албаар баталгаажсан алтны дийлэнх нь Монголбанканд тушаагдаж байна. 2016 онд алтан эдлэлийн зах зээлд 13 аж ахуйн нэгжүүд 400.4 кг алтыг худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлжээ.
Арилжааны банкны худалдан авсан алт, кг-аар
№ |
Арилжааны банкны нэр |
2015 |
2016 |
Өөрчлөлт |
1 |
Худалдаа хөгжлийн банк |
4,021.1 |
3,754.0 |
-267.1 |
2 |
Голомт банк |
1,466.5 |
915.0 |
-551.5 |
3 |
ХААН банк |
509.2 |
706.0 |
196.8 |
4 |
Капитал банк |
359.2 |
92.0 |
-267.2 |
5 |
Капитрон банк |
- |
10.0 |
10.0 |
6 |
Бусад |
94.17 |
- |
-94.17 |
7 |
Чингис банк |
- |
160.0 |
160.0 |
8 |
УБХБ |
- |
126.0 |
126.0 |
Нийт дүн |
6,450.17 |
5,763.0 |
-687.17 |
Эх сурвалж:Монголбанк
Монголбанкны худалдан авсан болон цэвэршүүлсэн нийт алт
Он |
Үзүүлэлт |
Гулдмайн тоо, ширхэгээр |
Худалдан авсан алт |
||
Бохир жин /кг-аар/ |
Цэвэр жин /кг-аар/ |
Үнэ, тэрбум төгрөгөөр |
|||
2012 |
Нийт худ.авсан |
1003 |
3,344.5 |
3,063.2 |
222.5 |
Цэвэршүүлэлт |
553 |
1,920.8 |
1,746.7 |
125.2 |
|
Оны үлдэгдэл |
589 |
1,728.1 |
1,567.3 |
115.5 |
|
2013 |
Нийт худ.авсан |
1451 |
6,041.9 |
5,499.5 |
378.1 |
Цэвэршүүлэлт |
1889 |
7,280.1 |
6,626.0 |
463.5 |
|
Оны үлдэгдэл |
151 |
489.9 |
440.9 |
30.1 |
|
2014 |
Нийт худ.авсан |
3098 |
12,704.7 |
11,189.0 |
830.8 |
Цэвэршүүлэлт |
2714 |
11,176.0 |
9,971.4 |
741.3 |
|
Оны үлдэгдэл |
535 |
2,018.5 |
1,658.4 |
119.6 |
|
2015 |
Нийт худ.авсан |
3884 |
15,084.0 |
12,623.4 |
916.4 |
Цэвэршүүлэлт |
3466 |
13,013.8 |
10,688.5 |
779.2 |
|
Оны үлдэгдэл |
953 |
4,088.7 |
3,593.3 |
256.7 |
|
2016 |
Нийт худ.авсан |
4983 |
18,308.4 |
15,841.0 |
1,406.7 |
Цэвэршүүлэлт |
5801 |
21,860.3 |
18,970.7 |
1,620.9 |
|
Оны үлдэгдэл |
135 |
536.9 |
463.6 |
42.6 |
Эх сурвалж:Монголбанк
Алт тээвэрлэлт болон цэвэршүүлэлтийн зардал 2012 онд 304.0 сая төгрөг байснаа 2014 онд 1263.0 сая төгрөг, 2015 онд 1,054.0 сая төгрөг болж өссөн байна. Үүнд цэвэршүүлэх алтны үнийн өсөлт болон валютын ханш нөлөөлсөн байх талтай байна. Тооцооллоор нэг тонн алт цэвэршүүлэх болон тээвэрлэх нэгжийн зардал 2012 онд 174.0 сая, 2013 онд 90.4 сая, 2014 онд 126.7 сая, 2015 онд 98.6 сая төгрөг байна. Алт цэвэршүүлэх болон тээвэрлэх зардлыг унцаар илэрхийлбэл 2012 онд 4.1 ам.дол/унц, 2013 онд 1.9 ам.дол/унц, 2014 онд 2.2 ам.дол/унц, 2015 онд 1.6 ам.дол/унц байна.
Алтны арилжааны ашиг, алдагдлын байдал
2012 он: |
- Алт, үнэт металлын арилжааны ашиг 20.4 тэрбум төгрөг байна. Алтны арилжаанаас ашиг хүртсэн хэдий ч тайлант жилийн нийт алдагдал 181.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. |
2013 он: |
- Алт, үнэт металлын арилжааны алдагдал 66.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Алтны арилжаанаас үүссэн энэхүү алдагдал нь тайлант жилийн нийт алдагдлын 26.6 хувийг эзэлсэн байна. |
2014 он: |
- Алт, үнэт металлын арилжааны ашиг 25.6 тэрбум төгрөг байна. Алтны дахин үнэлгээний бодит бус алдагдал 6.9 тэрбум төгрөг байсан хэдий ч алтны арилжаагаар 23.2 тэрбум төгрөг болон үнэт металл цэвэршүүснээр 9.2 тэрбум төгрөгийн ашиг тус тус олжээ. Алтны арилжаанаас ашиг хүртсэн хэдий ч тайлант жилийн нийт алдагдал 535.5.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. |
2015 он: |
- Алт, үнэт металлын арилжааны алдагдал 1.1 тэрбум төгрөг байна. Тайланд онд алтны арилжаанаас 4.3 тэрбум төгрөгийн ашиг олсон ч алтны бус дахин үнэлгээний бодит бус алдагдал 4.2 тэрбум, үнэт металл цэвэршүүсний алдагдал 1.2 тэрбум төгрөг байсан байна. |
2016 он: |
- Алт, үнэт металлын арилжааны ашиг 99.8 тэрбум төгрөг байна. Алтны арилжаанаас 36.5 тэрбум, үнэт металл цэвэршүүлсний ашиг 64.1 тэрбум төгрөг байна. |
ДҮГНЭЛТ:
Монголбанкны худалдан авсан алт 2016 онд 18.3 тонн болж дээд түвшинд хүрч, улмаар 2025 он гэхэд 20.0 тонн хүргэхээр байна. Монгол Улсад алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах, мөн стратегийн томоохон ордуудын үйл ажиллагааг эхлүүлснээр Монголбанкны худалдан авах алтны хэмжээ ихээхэн нэмэгдэхээр байна.
Иймд алт, үнэт металлын арилжаанаас бодит ашиг олж эсвэл алдагдал хүлээж байгаа өнөөгийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж дараах арга хэмжээг авах.
- Алтны бирж байгуулах хүрээнд одоогийн Сорьцын албыг аж ахуйн тооцоотой болгож, алтны биржийн харьяанд шинэчлэн байгуулах. Ингэснээр 16 ажилтны чадварыг сайжруулах, алт сорьцлох, чанарыг тогтоох дэд бүтэц, техник, технологийн асуудлыг бие даан шийдвэрлэж, олон улсын лабораторийн байгууллагуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэх, орон нутагт сорьцын салбараа байгуулах боломж бүрдэнэ.
- Үндэсний алт цэвэршүүлэх үйлдвэрээр дамжуулан дотоодын алтыг цэвэршүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэх. Ингэснээр жил бүр гаргадаг ихээхэн хэмжээний алт цэвэршүүлэх болон тээвэрлэлтийн зардлыг хэмнэнэ.
- Монголбанк нь алтны ханш, гадаад валютын ханш болон бохир алтан дахь цэвэр алтны агууламжийг тодорхойлох аргачлалаа сайжруулах, шинэчлэх. Ингэснээр алт, үнэт металлын арилжааны ашиг сайжирна.
- Алт, үнэт металлын арилжааг алтны биржээр гүйцэтгүүлэх. Алтны бирж нь аж ахуйн тооцоотой байгууллага учраас алтны эрсдлийг бууруулах, эрдслийг даах чадварыг өөр дээрээ хүлээнэ. Харин Монголбанк нь мөнгөжсөн алтны нөөц бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд форвард арилжаагаар дамжуулан гүйцэтгэснээр алтны арилжааны алдагдал буурна.
Гурав. Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд
3.1.Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах үндэслэл, үр дүн
УИХ-ын 2012 оны 57, 2013 оны 62 дугаар тогтоол, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013, 2014 онд баримтлах үндсэн чиглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк, Засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн 2012 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон зээлийн хэмжээ, төлөгдсөн байдал:
/2017 оны 2 дугаар сарын эцсээр, тэрбум төгрөгөөр/
Дэд хөтөлбөрүүд |
Нийт олгосон |
Үлдэгдэл |
|
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах |
Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогторжуулах |
194.8 |
- |
Гурилын үнийг тогтворжуулах |
105.7 |
- |
|
Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх |
137.0 |
8.8 |
|
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах |
137.0 |
- |
|
Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах |
34.0 |
- |
|
Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах |
Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах |
227.2 |
15.5 |
Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгах |
125.4 |
- |
|
Дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжих |
37.0 |
- |
|
Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах |
86.4 |
- |
|
Нийт: |
1,167.9 |
24.3 |
Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Монголбанкнаас нийт 4.8 орчим их наяд төгрөгийн санхүүжилт олгосноос, орон сууцны зээлийн хөтөлбөрийг хасч тооцвол 2012-2016 онд нийт 1,167.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк банкуудад олгосон байна.
Орон сууцны зээлийн хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрүүдийн хувьд хэрэгжилт бүрэн зогсож, эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдсөөр 2017 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл 8.8 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2017 онд багтаан төлөгдөхөөр байна.
2. Барилгын салбарыг дэмжих чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл 15.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сард төлөгдөж дуусахаар байна.
Харин орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл 1,065.7 тэрбум төгрөг байна.
Монголбанкнаас дэд хөтөлбөрийн хүрээнд банканд олгохдоо банктай санхүүжилтийн гэрээ байгуулан, зээлийн эрсдэлийг оролцогч банк хариуцахаар тусгасан бөгөөд эцсийн зээлдэгчийн төлбөрийн чадвараас үл хамааран оролцогч банк Монголбанкнаас авсан санхүүжилтийг хуваарийн дагуу буцаан төлөх зохицуулалтыг хийсэн байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд банкуудаас ААН-д олгосон хөтөлбөрийн үлдэгдэл
|
Монголбанк банкнаас авах үлдэгдэл (1) |
Банкуудын ААН-с авах авлага (1) |
Зөрүү (1)-(2) |
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл |
|
||
ХХБ |
0.3 |
- |
0.3 |
Голомт |
3.2 |
9.3 |
-6.1 |
ХААН |
2.7 |
2.9 |
-0.2 |
Капитал |
10.1 |
23.0 |
-12.9 |
Хас |
0.3 |
1.4 |
-1.1 |
УБХБ |
7.0 |
7.0 |
- |
Төрийн банк |
0.6 |
1.1 |
-0.5 |
Чингис Хаан |
- |
3.4 |
3.4 |
ҮХО |
- |
1.5 |
-1.5 |
Дүн |
24.3 |
49.6 |
-25.4 |
Бусад хөтөлбөрүүд
1. Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар тогтоолын хүрээнд ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх (НҮДЭН) арга хэмжээг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд уг арга хэмжээний хүрээнд үндэсний үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй нийт 29.7 тэрбум төгрөгийн зээлийн 7 компанид банкуудаар дамжуулан эцсийн зээлдэгчид олгосон.
Сангийн яам самнасан ноолуурын гадаад зах зээлийн үнэ 1 кг тутам нь 128,000.0 төгрөгөөс доош буурч, зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг бүрэн болон хэсэгчлэн гүйцэтгэж чадахгүй тохиолдолд үйлчлэх Монголбанкнаас банканд олгох 100.0 тэрбум төгрөг хүртэл эх үүсвэрийн үүргийн гүйцэтгэлийг батлан даасан.
Энэ арга хэмжээний хүрээнд олгосон зээл 2015 оны 02 дугаар сард бүрэн төлөгдөж дууссан байна.
2. Засгийн газрын “Сайн” хөтөлбөрийн санхүүжилт
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн” хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газар үнэт цаас гарган банкуудад арилжаалсан бөгөөд эдгээр үнэт цаас нь урт хугацаатай, купон багатай үнэт цаасууд тул банкууд Монголбанканд худалдах хүсэлтийг ирүүлсэн.
Монголбанк “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 120.0 тэрбум төгрөгийн, жилийн 3.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 8 тэрбум төгрөгийн 1.0 хувийн хүүтэй, 1-10 жилийн хугацаатай, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 374.0 тэрбум төгрөгийн 1.0 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авсан байна.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Сайн” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоосон байна. Тус тогтоолтой уялдуулан Сангийн яамны зүгээс Монголбанкны эзэмшиж буй “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 8.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 10.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг тус тус хугацаанаас нь өмнө буцаан худалдах хүсэлтээ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн.
Монголбанк 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Сайн” хөтөлбөрүүдийн хүрээнд гаргасан нийт 449.7 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг эзэмшиж байна.
1. АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт
“АСЕМ Вилла” цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэх, зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн Газраас 226, 331 болон 334 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас МУХБ-наас гаргах үнэт цаасыг мөнгөжүүлж ажиллахыг Монголбанкнаас хүссэн албан бичгийн дагуу Монголбанк дээрх арга хэмжээг барьцаат зээл болон урт хугацаат репо санхүүжилтийн арга хэрэгсэл ашиглан санхүүжүүлж, АСЕМ-ийн арга хэмжээний хүрээнд түнш зочид буудлуудад нийт 108.4 тэрбум төгрөг, “АСЕМ Вилла” цогцолбор төсөлд нийт 125.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
АСЕМ-ийн хүрээнд олгосон нийт санхүүжилт
д/д |
Зориулалт |
Банк |
Санхүүжилтийн хэмжээ /төгрөг/ |
Олгосон огноо |
Төлөгдөх огноо |
Хугацаа /хоног/ |
Хүү /хувиар/ |
Репо нөхцөлөөр худалдсан үнэт цаас |
Купон /жил, хувиар/ |
1 |
АСЕМ Вилла |
МУХБ |
60,000,000,000.0 |
2015.09.25 |
2021.09.23 |
2190 |
4 |
МУХБ 15/01 |
4 |
2 |
АСЕМ Вилла |
ХХБ |
15,000,000,000.0 |
2016.02.08 |
2021.10.06 |
2067 |
3 |
МУХБ 15/04 |
4 |
3 |
АСЕМ Вилла |
ХХБ |
20,000,000,000.0 |
2016.02.25 |
2021.11.23 |
2098 |
3 |
МУХБ 15/05 |
4 |
4 |
АСЕМ Вилла |
ХХБ |
20,000,000,000.0 |
2016.03.03 |
2021.11.29 |
2097 |
3 |
МУХБ 15/07 |
4 |
5 |
АСЕМ Вилла |
ХХБ |
10,000,000,000.0 |
2016.03.23 |
2021.12.14 |
2092 |
3 |
МУХБ 15/08 |
4 |
6 |
АСЕМ З/бууд |
ХХБ |
64,960,387,969.0 |
2016.02.08 |
2018.09.21 |
956 |
3 |
МУХБ 15/02 |
4 |
7 |
АСЕМ З/бууд |
Голомт |
22,000,000,000.0 |
2016.02.23 |
2018.09.21 |
941 |
3 |
МУХБ 15/03 |
4 |
8 |
АСЕМ З/бууд. |
УБХБ |
11,320,000,000.0 |
2016.02.26 |
2018.11.23 |
1001 |
3 |
МУХБ 15/06 |
4 |
9 |
АСЕМ З/бууд. |
ХААН |
2,429,000,000.0 |
2016.05.09 |
2019.01.29 |
995 |
3 |
МУХБ 15/09 |
4 |
10 |
АСЕМ З/бууд. |
ТӨР |
1,216,000,000.0 |
2016.05.10 |
2019.02.07 |
1003 |
3 |
МУХБ 15/11 |
4 |
11 |
АСЕМ З/бууд. |
ТӨР |
6,500,000,000.0 |
2016.05.09 |
2019.02.06 |
1003 |
3 |
МУХБ 15/10 |
4 |
|
Нийт АСЕМ Вилла |
125,000,000,000.0 |
|
|
|
|
|
|
|
|
Нийт Зочид буудал |
108,425,387,969.0 |
|
|
|
|
|
|
|
|
Бүгд: |
233,425,387,969.0 |
|
|
|
|
|
|
Дээрх репо санхүүжилтийн эргэн төлөлт 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдэхээр байна.
3.2. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хэрэгжилт, зээлийн ашиглалт, зээлийн эргэн төлөлт, үр нөлөөлөл
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дунд хугацаанд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах үндсэн зорилтыг хангах зорилгоор Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж дараах дэд хөтөлбөрүүдийг хамтран арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлэхээр тогтсон байна. Үүнд:
1. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”;
2. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”;
3. “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”;
4. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч, ЭХС-ийн 2013 оны А-148/95 дугаар хамтарсан тушаалаар “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” хөтөлбөрийг баталсан байна.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд:
МУЗГ, МБ-ны 2012 оны хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд МБ-ны Ерөнхийлөгч, ҮХААС-ын 2012 оны А-166/А/24 дүгээр хамтарсан тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан байна.
Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөрт махны нөөцийн менежерт эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар махны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэхэд нийт 87.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тусгасан байна.
2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд “Нөөцийн махны менежер”-ийн сонгон шалгаруулалтыг авч үзэхэд 2013, 2014, 2015 онд “Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийн 3.2.В[2], 3.2.Е[3] дахь заалтуудын шаардлага хангаагүй “Эй Эн Ди Эм” ХХК, “Баатарууд тэнгэр” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь дэд хөтөлбөрийн 2.7.2[4] дахь заалтыг зөрчсөн байна.
Гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрт гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын улаан буудай худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангах зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийт 61.0 тэрбум төгрөгийн зээлийг хөтөлбөрт хамрагдсан ААН-үүдийн үр тарианы нөөцийг барьцаанд тооцон олгосноор гурилын жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлэхээр тусгагдсан байна.
2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд дараах зөрчлүүдийг тэмдэглэсэн байна.Тухайлбал,
ü Тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг авч үзэхэд 2-6 шалгуур үзүүлэлтийг хангаагүй Од групп ХХК, Эрдэнэт фүүдс ХХК, Жавхлант групп ХХК, Улаанбаатар гурил ХХК, Милл хаус ХХК, Улаан од ХХК зэрэг гурилын үйлдвэрийг шалгаруулж 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ҮХААЯ энэхүү дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн,
ü мөн “Дархан таван нуур” ХХК-ийн захирал 314.0 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан, 157.9 сая төгрөгийн анхан шатны баримтгүй зарцуулсан, “Орхон Мандал” ХХК 2012 оны ургац хураалтын шатахуун, сэлбэгт 67.3 сая төгрөг, комбайн худалдан авахад 72.5 сая төгрөг зарцуулсан буюу нийт 611.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалт бусаар зарцуулсан, “Интосэ” ХХК 1 тн улаан буудайг 550.0 мянган төгрөгөөр худалдан авсан гэж байгаа боловч улаан буудайн төлбөрийг шилжүүлсэн баримтгүй улаан буудай авсан нь баримтаар нотлогдоогүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрт хүнсний зориулалттай зоорь, агуулах барих сонирхолтой хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл олгох замаар стандартын шаардлага хангасан олон тооны зоорь, агуулах барих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд энэ хөтөлбөрт нийт 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тусгагдсан байна.
2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын шалгалтаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ҮХААЯ-ны боловсруулсан "Төсөл сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн 2.3[5]-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй 12 ААН-ийг шалгаруулж, 35.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн, /сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй ААН-ийн жагсаалтыг хүснэгтээр харуулав/ мөн “Мөнххалдун” ХХК 1.6 тэрбум төгрөг, “Агро альфа” ХХК нь 786.4 сая төгрөг, Алтан давхарга” ХХК 1.9 тэрбум төгрөг, Евролайн ХХК 4.6 тэрбум төгрөг, Органик солюшинс ХХК 4.1 тэрбум төгрөгийг гэрээний үүргээ зөрчиж зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь баримтаар нотлогдоогүй, тус аж ахуйн нэгжүүд ҮХААЯ-тай байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээний 3.1[6], 3.2[7] дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрчээ.
“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн /SIFS/ хүрээнд:
2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан А-171/46 дугаартай тушаал гаргаж “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Уг дэд хөтөлбөрт “Ник” ХХК, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай” ХХК, “Сод монгол групп” ХХК, “Петрожамп” ХХК, “Жаст Ойл” ХХК, “Мон петекс” ХХК, “Ойн бирж” ХХК, “Хөрс авто сервис” ХХК, “Монсуль” ХХК, “Рысжан” ХХК, “Ундарга Увс” ХХК, “Синчи ойл” ХХК гэсэн нийт 14 аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Дэд хөтөлбөрийн зорилго нь түлш, шатахуун импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтад хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хугацааг уртасгах, санхүүгийн үүсмэл хэрэгсэлд эх үүсвэр, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.
МВ-198 “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
|
|
төгрөгөөр |
№ |
ААН |
Нийт олгосон |
1 |
НИК ХХК |
57,434,526,720 |
2 |
Петростар ХХК |
24,000,000,000 |
3 |
Магнай трейд |
42,501,995,520 |
4 |
Шунхлай ХХК |
35,293,427,520 |
5 |
Сод Монгол |
20,480,000,000 |
6 |
Жаст Ойл ХХК |
18,718,902,931 |
7 |
Петрожамп ХХК |
1,392,960,000 |
8 |
Монпетекс ХХК |
8,510,985,600 |
9 |
Ойн бирж ХХК |
7,283,787,840 |
10 |
Хөрс Авто Сервис ХХК |
1,440,000,000 |
11 |
Монсуль ХХК |
3,120,000,000 |
12 |
Рысжан ХХК |
2,080,000,000 |
13 |
Ундарга Увс ХХК |
2,080,000,000 |
14 |
Синчи Ойл ХХК |
2,080,000,000 |
|
Нийт |
226,416,586,131 |
“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэл, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар доорх аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1 дэх “Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана” гэсэн заалтын зөрчсөн байна. Тухайлбал,
“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар доорх ААН-үүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.1.1[8] дахь заалтыг зөрчсөн байна. Тухайлбал,
ü "Хөрс автосервис" ХХК санхүүгийн үүсмэл хэрэгслийн эх үүсвэрээс 389.4 сая төгрөгөөр дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авсан, 508.9 сая төгрөгөөр өмнө нь авсан байсан шугамын зээлийг хаасан, 579.4 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан,
ü "Синчи Ойл" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 864.6 сая төгрөгөөр Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх зэрэгт зарцуулсан, өмнө нь авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээл (2012 онд 290.9 сая, 2014 онд 351.6 сая төгрөг)-ийг хаасан,
ü "Шунхлай" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулсан, Хьюндай моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан,
ü "Ойнбирж" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс өмнө нь авсан байсан 5,043.5 сая төгрөгийн шугамын зээл хаасан, хувь хүний дансанд 42.2 сая, газын клонк худалдан авахад 69.2 сая, ШТС-ын сэлбэг, үнийн самбар худалдан авахад 59.5 сая, мазут худалдан авахад 391.7 сая, татварын өр төлөхөд 5.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан,
ü "НИК" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 888.0 сая төгрөгөөр битум, 492.8 сая төгрөгөөр тос худалдан авсан, 1,844.5 сая төгрөгөөр шугамын зээл төлсөн,
ü "Содмонгол" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 358.1 сая төгрөгөөр шугамын зээлийн хүү төлсөн, Ундарга-Увс ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 610.0 мянган ам.долларыг зах зээлийн ханшаар төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоо хийсэн, 1,340.2 сая төгрөгийг дотоодоос шатахуун худалдан авах зорилгоор хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.
SIFS хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл, үр нөлөөлөл
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ 2012 оноос 2016 оны эхний улиралын хооронд ойролцоогоор 4 дахин буурсан байна. Үүнтэй холбоотойгоор 1 тонн автобензин, дизелийн түлшний хилийн үнэ тогтмол буурсаар байсан байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт /ам.доллар/
Огноо |
1 баррел түүхий нефтийн үнэ |
Огноо |
1 баррел түүхий нефтийн үнэ |
Огноо |
1 баррел түүхий нефтийн үнэ |
2012.01 сар |
106.89 |
2013.06 сар |
99.74 |
2014.11 сар |
76.96 |
2012.02 сар |
112.70 |
2013.07 сар |
105.21 |
2014.12 сар |
60.55 |
2012.03 сар |
117.79 |
2013.08 сар |
108.06 |
2015.01 сар |
47.45 |
2012.04 сар |
113.75 |
2013.09 сар |
108.78 |
2015.02 сар |
54.93 |
2012.05 сар |
104.16 |
2013.10 сар |
105.46 |
2015.03 сар |
52.83 |
2012.06 сар |
90.73 |
2013.11 сар |
102.58 |
2015.04 сар |
57.42 |
2012.07 сар |
96.75 |
2013.12 сар |
105.49 |
2015.05 сар |
62.50 |
2012.08 сар |
105.28 |
2014.01 сар |
102.25 |
2015.06 сар |
61.30 |
2012.09 сар |
106.32 |
2014.02 сар |
104.82 |
2015.07 сар |
54.43 |
2012.10 сар |
103.39 |
2014.03 сар |
104.04 |
2015.08 сар |
45.72 |
2012.11 сар |
101.17 |
2014.04 сар |
104.94 |
2015.09 сар |
46.29 |
2012.12 сар |
101.17 |
2014.05 сар |
105.73 |
2015.10 сар |
46.96 |
2013.01 сар |
105.04 |
2014.06 сар |
108.37 |
2015.11 сар |
43.13 |
2013.02 сар |
107.66 |
2014.07 сар |
105.22 |
2015.12 сар |
36.56 |
2013.03 сар |
102.61 |
2014.08 сар |
100.05 |
2016.01 сар |
29.92 |
2013.04 сар |
98.85 |
2014.09 сар |
95.89 |
2016.02 сар |
31.05 |
2013.05 сар |
99.35 |
2014.10 сар |
86.13 |
2016.03 сар |
37.34 |
Автобензин, дизелийн түлшний хилийн үнийн өөрчлөлт /ам.доллар/тонн/
Эх сурвалж: Газрын тосны газар
Монголбанкнаас SIFS дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудын шатахуун татан авалтад зориулж 2013.01.25-2015.03.18-ны хугацаанд нийт 1,579.95 сая ам.долларыг хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354,278.43 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
2. Монголбанкнаас SIFS дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012.11 сараас 2014.03 сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байна.Харин арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж дэд хөтөлбөрт хамрагдсан шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дундажаас 13 дахин бага буюу 11.26-аар бага байсан байна. Монголбанк энэхүү зээлийн хүүболон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,152.73 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
3.
Дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад хөнгөлөлттэй зээлийг
хуваарилахдаа компаниудын шатахуун түгээх станцын тоонд үндэслэж хуваарилсан
байна.
/Уул уурхайн сайдаас Монголбанкны
Ерөнхийлөгчид ирүүлсэн 2012.11.08-ны өдрийн а/644 тоот албан бичиг,
2013.12.05-ны өдрийн 1/2861 тоот албан бичиг, 2013.12.13-ны өдрийн 1/2927 тоот
албан бичиг/
4. Дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудын зүгээс дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг SIFS дэд хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй байна.
5. Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408,4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангаас харахад ашгийн хувь хөнгөлөлттэй зээлийг олгох үед 1.6 хувь байсан бол зээлийг олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн байна.
/Татварын ерөнхий газраас ажлын хэсэгт ирүүлсэн 2017.04.20-ны өдрийн 12/1133 тоот албан бичиг, түүний хавсралт/
Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд:
Эрчим хүчний сайдын 2013 оны 97 дугаар тушаалаар хөтөлбөрт хамрагдах боломжтой 21 төрийн өмчит компаниас зээл эргэн төлөх чадвар, хөрөнгө оруулалтын өгөөж, ажлын чанар, засварын ажлын хөрөнгийн дутагдлын шаардлага дээр тулгуурлан сонгон шалгаруулж, нэр бүхий 18 компанитай гэрээ байгуулсан боловч Даланзадгадын ДС, Шарын-голын ДС нь арилжааны банкны зээлийн шаардлагыг хангаагүй тул хасагдаж үлдсэн 16 компанийг зээлд хамруулсан байна.
Зээлд хамрагдсан компаниудаас тус хөтөлбөрийн 2.5-д заасан “Үр дүн: 1/ТӨК-иудад 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц бүрдэнэ, 2/Түлш, эрчим хүчний нийлүүлэлт тасралтгүй, найдвартай байх нөхцөл хангагдана, 3/цахилгаан, дулааны үнэ, тариф тогтвортой байж, зардлын шалтгаантай инфляцийн дарамт буурах суурь нөхцөл бүрдэнэ.” гэсэн шаардлагыг хангаагүй “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-д 500.0 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэснээс 250.0 сая төгрөгийн зээл олгосон байна.
“Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд:
МБ-ны Ерөнхийлөгч, БХБС-ын 2013 оны А-2/06 дүгээр хамтарсан тушаалаарбатлагдсан“Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах”хөтөлбөрт дараах дэд хөтөлбөрүүд багтаж байна. Үүнд:
Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулаххөтөлбөртбарилгын гол нэр төрлийн материал үйлдвэрлэгч, импортлогчдод эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулж 379.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан байна. Үүнд:
· Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад 64.0 тэрбум;
· Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад 265.0 тэрбум;
· Дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд 50.0 тэрбум төгрөг байхаар баталсан байна.
Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн нь 800.0 тэрбум төгрөг байхаар дэд хөтөлбөрт тусгасан байна. Энэ хөтөлбөрийн хувьд Ипотекийн хоёрдогч захыг хөгжүүлэхийн тулд эхний үе шатанд санхүүгийн эх үүсвэрээр хангах, Ипотекийн хоёрдогч захад үйл ажиллагаа явуулах үндсэн санхүүгийн байгууллагыг бодлого зохицуулалтаар дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заажээ.
2015 онд хийгдсэн ШӨХТГ-ын Улсын байцаагчийн дүгнэлтэд болон 2016 онд гарсан аудитын тайланд “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд зарим ААН-үүд гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилга, оффисын болон бусад зориулалтаар барилга барьсан, арилжааны зээл төлсөн, дотоодоос цемент, арматурын худалдан авалт хийсэн нь БХБЯ-тай байгуулсан төсөл хэрэгжүүлэх гэрээний 4.1.8, 4.4.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж тус тус тэмдэглэгдсэн байна. Тухайлбал:
д/д |
ААН-ийн нэрс |
Дэд хөтөлбөрийн нэр /сая төгрөгөөр/ |
Тайлбар |
|||
Цемент |
Арматур |
Эргэлтийн хөрөнгө |
Дүн |
|
||
1 |
Билгүүнтрейд ХХК |
5,000.0 |
- |
- |
5,000.0 |
Цемент оруулж ирээд борлуулалгүй эргэлтийн хөрөнгөнд ашигласан |
2 |
Очирням ХХК |
2,000.0 |
- |
- |
2,000.0 |
Импортоор цемент оруулж ирээгүй, борлуулалт хийгээгүй. |
3 |
Ордгео ХХК |
1,500.0 |
- |
- |
1,500.0 |
Дотоодын ААН-ээс цемент авсан. |
4 |
Монос констракшн ХХК |
1,300.0 |
- |
- |
1,300.0 |
ГЕГ-ын мэдээнээс цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй. |
5 |
Суурь ХХК |
2,000.0 |
- |
- |
2,000.0 |
Цемент борлуулаагүй. Оруулж ирээд өөрийн эргэлтийн хөрөнгөнд ашигласан. |
6 |
Миротек ХХК |
1,000.0 |
- |
- |
1,000.0 |
ГЕГ-ын мэдээнээс цемент оруулж ирсэн нь нотлогдоогүй. |
7 |
Төмөрттранс ХХК |
- |
4,000.0 |
- |
4,000.0 |
Эргэлтийн хөрөнгөнд ашигласан |
8 |
Бүрд констракшн ХХК |
- |
1,500.0 |
- |
1,500.0 |
Эргэлтийн хөрөнгөнд ашигласан |
9 |
Ганрекс ХХК |
- |
1,500.0 |
- |
1,500.0 |
Дотоодоос худалдан авалт хийж, гэрээний үүргээ биелүүлээгүй. |
10 |
Пума ХХК |
- |
8,000.0 |
7,000.0 |
15,000.0 |
Орон сууц барьсан. |
11 |
108 суварга ХХК |
- |
- |
12,300.0 |
12,300.0 |
Импортын бараа борлуулах, оффис, давсны үйлдвэр барьсан. |
12 |
Эрэл ХХК |
- |
- |
6,081.4 |
6,081.4 |
Урд авсан зээлээ төлсөн. |
13 |
Эвэрласт ХХК |
- |
- |
3,000.0 |
3,000.0 |
Эргэлтийн хөрөнгөнд ашигласан |
14 |
Мост интернэшнл ХХК |
4,000.0 |
|
5,000.0 |
4,000.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчилж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
15 |
Монтул ХХК |
|
3,000.0 |
|
3,000.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
16 |
Анимук ХХК |
150.0 |
|
|
150.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
17 |
Мөнгөн балгиа ХХК |
150.0 |
|
|
150.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
18 |
Энх дөлгөөн далай ХХК |
200.0 |
|
|
200.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
19 |
Баялаг говь ХХК |
300.0 |
|
|
300.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
20 |
БОСБД ХХК |
100.0 |
|
|
100.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
21 |
БТТ инженеринг ХХК |
700.0 |
|
|
700.0 |
Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. |
Нийт |
18,400.0 |
18,000.0 |
33,381.4 |
69,781.4 |
|
/Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөнгөлөттэй зээлд авахдаа хууль бусаар шалгарсан болон зээлийг зориулалт бусаар зарцуулсан нийт 45 аж ахуйн нэгжийн мэдээллийг дараах хүснэгтээр хавсаргав/
Монголбанк нь 2012 оны 11 дүгээр сараас эхлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон байна.Эдгээр зээлийн нөхцөл болон хугацааг Засгийн газар тодорхойлдог ба оролцогч банкууд бие даан зээлийн нөхцлийг тодорхойлох боломжгүй. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгж байгууллагуудыг Засгийн газар сонгон шалгаруулсан байна.
Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 69 тоот тогтоолын дагуу 2015 оноос эхлэн Монголбанк нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс үе шаттай гарч эхэлсэн бөгөөд дотоодын банкуудад уг хөтөлбөрийн хүрээнд нэмэлт зээл, санхүүгийн хэрэгсэл олгохоо зогсоосон байна.Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэн тайлант улиралд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдлийг Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газарт шилжүүлж, тэнцлээс хассан байна.
2016 оны 6 сарын 30-ны байдлаар орон сууцны үнийг тогтворжуулах болон хүнсний дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 126,430.1сая төгрөг байна.
Монгол Улсын Үндэсний Аудитын газраас гаргасан тайлангаар илэрсэн зөрчил, дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжүүдийг хаацайлсан, нуун дарагдуулсан талаар.
Монгол Улсын Үндэсний Аудитын газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн 2016 оны нийцлийн аудитын тайлангийн дүгнэлтэд:
1. Яамдууд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа холбогдох хууль, эрх зүйн актыг мөрдөж ажиллаагүй, зарим хөтөлбөр нь салбарын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн актуудтай нийцээгүй, урьдчилсан судалгаа, төлөвлөлт, сурталчлах ажил хангалтгүй,
2. Монгол Улсын Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар “Санамж бичиг”-т тусгагдсан үүрэг, яамд болон аж ахуйн нэгжүүд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй,
3. Яамдууд холбогдох байгууллагатай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулснаас хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэсэн байна.
Тус дүгнэлттэй холбогдуулан Төрийн Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-т “аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх;” гэж заасны дагууаудитын тайлангийн төслийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн байна.
Барилга хот байгуулалтын яамнаас 2016 оны 02 сарын 02-ны өдөр № Н/02 тоот “Тайлангийн төсөлд санал хүргүүлэх тухай” албан бичгээр 9 санал, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 02 сарын 16-ны өдрийн № 01/435 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр 4 санал, Эрчим хүчний яамнаас 2016 оны 02 сарын 12-ны өдрийн № Н/02 тоот албан бичгээр 5 санал, Уул уурхайн яамнаас 2016 оны 02 сарын 16-ны өдрийн № Н/1-2 тоот “Санал өгөх тухай” албан бичгээр 1 саналыг яам тус бүрийн хариуцсан дэд хөтөлбөрүүдийн хүрээнд аудитаар илэрсэн зөрчил, аудитын тайлан, дүгнэлттэй холбогдуулан ирүүлжээ.
Тус яамдуудаас ирүүлсэн саналыг ерөнхий байдлаар нэгтгэн үзэхэд “хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүн нь эхнээсээ харагдаж байгаа бөгөөд хөтөлбөр бүрэн хэрэгжих хугацаа дуусаагүй үед эцсийн дүгнэлт өгөх, ... хариуцлага тооцох, арга хэмжээ авах боломжгүй, яам нь хяналт тавих үүрэггүй, гэрээний хяналтыг банк тавьж ажиллана, Монголбанкнаас санал, тайлбарыг авах нь зүйтэй, хууль, гэрээний заалт, сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөгүй ...” гэх зэргээр өөрийгөө болон хууль тогтоомж, гэрээний заалт зөрчсөн аж ахуй нэгжүүдийг хаацайлж, хамгаалсан үндэслэлгүй тайлбар, санал хүргүүлсэн байх бөгөөд Үндэсний Аудитын газраас санал тус бүрийг судлан үзэж, “хамааралгүй, хүлээн авах боломжгүй, аудитын явцад холбогдох баримт материалыг гаргаж өгөөгүй” гэж хариу тайлбарласан байна.
Үндэсний Аудитын газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын тайлангаар дээр дурдсан яамны сайд нарт, тэр дундаа Хүнс хөдөө аж ахуйн сайд, Барилга хот байгуулалтын сайд нарт дараах зөвлөмжийг хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна.
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад дотоод хяналт шалгалтыг хийгээгүй, мэдээллийг бүртгэж нэгтгээгүй, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох;
2. Аудитын явцад хөтөлбөрийн талаарх мэдээлэл, баримт материал гаргаж өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох;
3. Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг арилжааны банкны зээлийн хүүд шилжүүлэх, гэрээний дагуу хариуцлага тооцох.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр нөлөөлөл
“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн дэд хөтөлбөрүүдийн санхүүжилт төгрөгийн ам.доллартай харьцах ханш, Монгол Улсын гадаад валютын улсын нөөцөд хэрхэн нөлөөлсөн талаар:
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 онд 266.8 төгрөг, 2014 онд 165.2 төгрөг, 2015 онд 50.7 төгрөг, 2016 онд 478.2 төгрөгөөр суларсан байна. Тодруулан хэлбэл 2012 оноос 2017 оны 1 дүгээр улирал хүртэлх хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1104.5 төгрөг буюу 80.8%-иар суларсан байна.
2013 оноос төсөв болон Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон Монголбанкны санхүүжилтийн олон төрлийн дотоодын эрэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улмаар төсөв болон мөнгөний уламжлалт бус арга хэрэгслүүдээр эдийн засагт их хэмжээний төгрөг нийлүүлж эхэлсэн нь урсгал тэнцлийн алдагдлаас үүдэлтэй валютын захад ирж буй дарамтыг хэвээр үргэлжлүүлэн 2013 оны сүүлчийн хагасаас эхлэн, сүүлийн 3-4 жилийн турш валютын ханш огцом өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурахад нөлөөлсөн байна.
Үүний хажуугаар тухайн үед олон улсын зах зээл дээр гол нэр төрлийн түүхий эдийн үнэ буурч, манай экспортын орлогоос үүдэлтэй валютын урсгалыг бууруулсан, хууль эрх зүйн зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх орчин таагүй болж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал огцом саарсан, Оюутолгойн бүтээн байгуулалтын хүрээнд маргаан үүсч, хөрөнгө оруулалт түр зогссон, төгрөгийн ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцгүйгээр хэт уян хатан бус байж, ханшийг тогтвортой байлгах интервенцийн бодлого баримтласан зэрэг олон хүчин зүйлс төлбөрийн тэнцлийг 2013-2016 онуудад алдагдалтай байлгаж, ханшийг сулархад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн байна.
Төгрөгийн ханшийг экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, урсгал тэнцлийн алдагдал зэрэг эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэйгээр уян хатан байлгаж, сулруулсан бол ханш сулрах хүлээлт даамжрахгүй, их хэмжээгээр сулрахгүй, улмаар гадаад валютын нөөцөд дарамт бага учруулах байсан байна.
Гадаад валютын зах дээр 2012-2016 оны хооронд 7,007.2 сая. ам.доллар буюу их хэмжээний интервенц хийж байсан ч ханш үргэлжлэн суларч байсан нь макро суурь хүчин зүйлсийн эсрэг интервенц хийж ханшийг хамгаалах нь үр дүнгүй бөгөөд эцэстээ валютын нөөцийг шавхах эрсдэлд оруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2010 ны 07 сарын 15-ны өдрийн 48 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын “3.2.3.Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал, 3.2.3.3.Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.” гэж заасан.
Гэтэл Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,296.4 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь олон улсын жишиг доод түвшин болох валютын төлбөртэй импортын 3 сарын хэрэгцээг хангаж байна. Энэ нь дээр дурдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.3 дахь заалттай нийцэхгүй байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь 2012 онд 635.5 сая ам.доллартай тэнцэхүйц интервенц хийсэн, 2013 оноос төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид ирсэн дарамт, огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор 1,102.6 сая ам.доллар, 2014 онд 2,501.8 сая ам.доллар, 2015 онд 1,112.2 сая ам.доллар, 2016 онд 1,655.1 сая ам.долларын интервенц хийсэн нь өмнөх оноос 49%-иар нэмэгдэж гадаад валютын улсын нөөц буурахад нөлөөлсөн байна. Тодруулбал, 2012-2016 оны хооронд Монголбанк 7,007.2 сая ам.долларын интервенц хийсэн байна.
2013 оны эхний улирлын байдлаар гадаад валютын улсын нөөц үндэсний импортын 12 сарын хэрэгцээг хангах түвшинд байсан бол 2 сарын дараагаар буюу 2013 оны 5 дугаар сард 4.5 сарын хэрэгцээг хангах түвшинд хүртлээ буурч 2014 оны 7 сарын байдлаар хамгийн доод түвшинд буюу 2.5 сарын хэрэгцээг хангах түвшинд очсон байна.
Нийт интервенц /сая ам.доллар/
Он |
Дуудлага худалдаа |
МБ-СЯ арилжаа |
Бусад |
Форвард хэлцэл |
SIFS форвард |
Нийт интервенц |
2012 |
1,039.6 |
(143.1) |
- |
(261.0) |
- |
635.5 |
2013 |
1,922.0 |
(1,095.0) |
148.0 |
(305.0) |
432.6 |
1,102.6 |
2014 |
1,842.5 |
(369.9) |
125.7 |
- |
903.5 |
2,501.8 |
2015 |
1,245.9 |
(264.9) |
(104.7) |
- |
235.9 |
1,112.2 |
2016 |
1,229.6 |
(132.6) |
558.1 |
- |
- |
1,655.1 |
Нийт |
7,279.6 |
(2,005.6) |
727.2 |
(566.0) |
1,571.9 |
7,007.2 |
2012-2016 оны хооронд Монголбанкнаас “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн дэд хөтөлбөрүүдийнхүрээнд мөнгөний уламжлалт бус арга хэрэгслүүдээр эдийн засагт их хэмжээний буюу 4.8 их наяд орчим төгрөгийг нийлүүлсэн нь урсгал тэнцлийн алдагдлаас үүдэлтэй валютын захад ирж буй дарамтыг үргэлжлүүлэн 2013 оны сүүлчийн хагасаас эхлэн, сүүлийн 3-4 жилийн турш валютын ханш огцом өсч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1104.5 төгрөг буюу 80.8%-иар сулрах, улмаар гадаад валютын зах дээр 2012-2016 оны хооронд 7,007.2 сая. ам.долларбуюуих хэмжээний интервенц хийснээр Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,296.4 сая ам.долларт хүрч, олон улсын жишиг доод түвшин болох үндэсний импортын 3 сарын хэрэгцээг хангах түвшингээс өсөхгүй байхад нөлөөлсөн байна.
Монголбанкны дээрх үйлдэл нь Монгол Улсын Их Хурлын 2010 ны 07 сарын 15-ны өдрийн 48 тоот тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа тул тус үзэл баримтлалын “4.3.3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн биелэлтэд байнгын хяналт тавьж, үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгнө.” гэж заасны дагуу Монголбанкны хэрэгжүүлж ирсэн бодлого шийдвэр нь “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын доорх заалтуудтай нийцэхгүй үйлдэл болсон эсэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагатай байна.
1. 3.2. Эдийн засгийн аюулгүй байдал
... хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах ... асуудлаар оновчтой бодлого баримтална.
2. 3.2.3. Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал
3.2.3.1.Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ.
3.2.3.3.Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.2.3.4.Мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах, хөрвөх чадварыг сайжруулж, тогтворжуулна. ... үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоодын зах зээлд эзлэх хувь, хэмжээг зохистой хэмжээнд байлгана.
ДҮГНЭЛТ:
Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн нотлох материал болон Монгол Улсын Үндэсний Аудитын газраас 2015 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын шалгалтын үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна.
1. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийг тогтворжуулах бус инфляци өсөх нөхцлийг бүрдүүлсэн байна.
2. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт үндсэндээ үр дүнгээ өгөөгүй бөгөөд төгрөгийн доллартай харьцах ханш 2012 оны 10 дугаар сард 1 ам.доллар 1393 төгрөгтэй тэнцэж байсан бол 2015 оны 10 дугаар сард 1992 төгрөгтэй тэнцэж, төгрөгийн ханш 40 хувиар суларсан нь 2013 оны 6 сараас 2014 оны 3 сар хүртэл мөнгөний нийлүүлэлт огцом ихэссэнтэй холбоотой байна.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нэрлэсэн зээлийн хүү бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь Засгийн газар Монголбанкны хооронд хийсэн санамж бичиг нь жинхэнэ үнэ цэнээ алдсан, үр өгөөжгүй, алдагдалтай зээл байсан байна.
4. Яамдууд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа холбогдох хууль, эрх зүйн актыг мөрдөж ажиллаагүй, зарим хөтөлбөр нь салбарын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн актуудтай нийцээгүй, урьдчилсан судалгаа, төлөвлөлт, сурталчлах ажил хангалтгүй байна.
5. Монгол Улсын Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар “Санамж бичиг”-т тусгагдсан үүрэг, яамд болон аж ахуйн нэгжүүд гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.
6. Яамдууд холбогдох байгууллагатай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулснаас хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан байна.
7. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ харьцангуй тогтвортой бөгөөд ирээдүйд буурах хандлагатай байсан үед Монголбанкны Ерөнхийлөгч болон Уул уурхайн сайд хамтран “Шатахууны худалдааны жижиглэнгийн үнийг тогтворжуулах” /SIFS/ дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн байна. Монголбанк энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн бодит бус алдагдалд 54,152.73 сая төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,278.43 сая төгрөгийн алдагдал тус тус хүлээсэн байна. /нийт 408,431.16 сая төгрөг/. Үүнээс үзэхэд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед ажиллаж байсан Монголбанк, Уул уурхайн яамны холбогдох удирдлагууд газрын тосны дэлхийн зах зээлийн үнийн бодит судалгаа, цаашдын хандлага болон эдийн засгийн зөв тооцоо судалгаанд үндэслэлгүйгээр шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах SIFS дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
8. Монголбанкны Ерөнхийлөгч Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж SIFS дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, дахь заалтыг зөрчиж SIFS хөтөлбөрт хамрагдаж зээл авах компаниудын нэр, зээлийн хэмжээ зэргийг зааж өгсөн, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтыг зөрчиж SIFS дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад үзүүлэх валютын ханшийн хөнгөлөлтийг тогтоож өгсөн байна.
9. “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд аудит хийхэд хамрах хүрээ өргөн, үр дүнг тодорхойлох боломжгүй байгаа тул тус хөтөлбөрийн хэрэгжилтэд тусгайлсан нийцлийн аудит хийх шаардлагатай байна.
2012-2016 оны хооронд Монголбанкнаас “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд мөнгөний уламжлалт бус арга хэрэгслүүдээр эдийн засагт их хэмжээний буюу 4.8 их наяд орчим төгрөгийг нийлүүлсэн нь урсгал тэнцлийн алдагдлаас үүдэлтэй валютын захад ирж буй дарамтыг үргэлжлүүлэн 2013 оны сүүлчийн хагасаас эхлэн, сүүлийн 3-4 жилийн турш валютын ханш огцом өсч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1104.5 төгрөг буюу 80.8%-иар сулрах, улмаар гадаад валютын зах дээр 2012-2016 оны хооронд 7,007.2 сая. ам.доллар буюу их хэмжээний интервенц хийснээр Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,296.4 сая ам.долларт хүрч, олон улсын жишиг доод түвшин болох үндэсний импортын 3 сарын хэрэгцээг хангах түвшингээс өсөхгүй байхад нөлөөлсөн байна.
Төгрөгийн ханшийг экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, урсгал тэнцлийн алдагдал зэрэг эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэйгээр уян хатан байлгаж, сулруулсан бол ханш сулрах хүлээлт даамжрахгүй, их хэмжээгээр сулрахгүй, улмаар гадаад валютын нөөцөд дарамт бага учруулах байсан гэж үзэж байна.
Иймд тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд төгрөгийн худалдах авах чадвар их хэмжээгээр буурч, валютын ханш огцом өсч, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал алдагдаж, Монголбанк их хэмжээний өр, алдагдал хүлээсэн байх тул Н.Золжаргалыг Эрүүгийн хуулийн 263-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264-т “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, 272-т “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах шаардлагатай гэж дүгнэлээ.
Мөн дээрх үйлдлээс шалтгаалж төрд онц их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй байх тул хохирлыг буруутай этгээдээр нь нөхөн төлүүлэх ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т " ... албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно.” гэж заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай.
Дөрөв. Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нээлттэй байдал
Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах талаарх журам нь хууль, тогтоомжид нийцэж буй эсэх
2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн “1 дүгээр зүйл. Дор дурдсан мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг Монгол Улсын төрийн нууцад хамааруулна:” гэж заасан. Тус жагсаалтад Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой дараах үйл ажиллагаа, мэдээ баримт бичгийг нууцад хамааруулсан байна. Үүнд:
- Нэг.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд:
“4. Гадаад орон, олон улсын байгууллагатай ... Төв банк санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ хэлэлцээрийн төсөл, тэдгээрийн боловсруулалтын шатанд хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа
/Нууцын зэрэглэл-нууцалсан зэрэглэлээр, Нууцлах хугацаа-тусгайлан заагаагүй бол хүчин төгөлдөр болтол/
- Гурав.Эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хүрээнд:
34. Улсын эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгтийн нөөцтэй холбогдсон болон нөөцийн сангийн байршил, тэдгээрийн хамгаалалттай холбогдох мэдээ, баримт бичиг
/Нууцын зэрэглэл-Маш нууц, Нууцлах хугацаа-байнга/
36. Бэлэн мөнгө хэвлэх, устгах болон алт, эрдэнэсийн зүйл, бэлэн мөнгө тээвэрлэх зам, цаг хугацаа, хамгаалах хүч, хэрэгслийн тухай мэдээ, баримт бичиг
/Нууцын зэрэглэл-Маш нууц, Нууцлах хугацаа-5 жил/
1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Төрийн нууцын тухай хуулийн 6 дугаар зүйл.Төрийн нууцын жагсаалт, 2 дахь хэсэгт “Хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно.”, 11 дүгээр зүйл.Төрийн нууцын зэрэглэл, 4 дэх хэсэгт “Төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг төрийн нууцад үл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зүйлд хэрэглэхийг хориглоно.” гэж заасан.
Зөрчил:
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар А-150 тоот “Журам батлах тухай” тушаалаар “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууцын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар” баталсан байна. Тус жагсаалтад дурдсан доорх мэдээлэл нь Төрийн нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуульд хамаарахгүй дараах мэдээлэл, баримт бичгүүдийг төрийн нууцад хамааруулан нууцалж, хууль зөрчсөн байна. Үүнд:
Ø Төв банкнаас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, Засгийн газартай байгуулсан зээлийн болон хадгаламжийн бүх төрлийн гэрээ, хэлцэл, холбогдох тайлан;
Ø ... валют нөөцтэй холбоотой, ... мэдээ баримт бичиг;
Ø ... алт цэвэршүүлэх, зоос цутгах гэрээ хэлцэл, холбогдох мэдээ баримт бичиг;
Ø Монголбанкнаас гадаадын банк олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, санамж бичиг;
Дээрх мэдээллүүдийг Төрийн нууцын тухай хууль болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчин 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нууцалсан байна.
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар А-150 тоот “Журам батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууцын жагсаалт”-ын дагуу 59-н /хүснэгт 1/ мэдээллийг байгууллагын нууцад хамруулсан байна.
Монголбанкны удирдлага хууль бус байж болзошгүй үйл ажиллагаагаа нууцлах зорилгоор Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой дийлэнх мэдээлэл, баримт бичгүүдийг байгууллагын нууцад хамруулж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шууд танилцах боломжгүй, төрийн нууцтай адилтган үзэх журам баталж, мөрдүүлэн ажилласан байна.
Тодруулбал, журмын Тав.Төрийн болон байгууллагын нууц мэдээ, баримт бичигтэй танилцах, “5.1. Нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны нэрийг холбогдох материалын хамт Тамгын газар Тагнуулын байгууллагад албан бичгээр хүргүүлж, ирүүлсэн саналыг нь үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гаргаж бүртгэлд оруулна.”, “5.2. Нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлийг Төв банкны аюулгүйн албаны ажилтан энэ журмын 5.1-д заасан албан тушаалтанд танилцуулна. ...” гэж зохицуулсан нь байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтган үзэж, Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авч танилцдаг байхаар зохицуулж, хуулиас давсан зохицуулалт бүхий журам баталсан байна.
Цаашилбал дараах мэдээллүүдийг байгууллагын нууц гэх нэрийдлээр хуулиас давсан зохицуулалт бүхий журам жагсаалт баталж, төрийн нууцтай адилтган үзэж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шууд танилцах боломжгүй байдлаар нууцалсан зөрчил илэрлээ.
Хүснэгт 1
№ |
Байгууллагын нууцын жагсаалт |
Нууцын зэрэглэл |
Нууцлах хугацаа /жилээр/ |
||
Онц чухал нууц |
Маш нууц |
Нууц |
|||
ТАМГЫН ГАЗАР |
|||||
1 |
Монголбанкан дахь байгууллагын нууц ирсэн явсан баримт бичгийн бүртгэл |
|
|
+ |
байнга |
2 |
Ерөнхийлөгчийн нууц тушаал |
|
|
+ |
байнга |
3 |
УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар болон бусад байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс нууцаар ирүүлсэн болон хариу бичиг баримт |
|
|
+ |
байнга |
4 |
Ажилтны цалин тэдгээртэй холбогдох мэдээ, баримт бичиг |
|
|
+ |
байнга |
5 |
Захирлын зөвлөлийн хурлын протокол, төсөл, тэмдэглэл, хэрэгжилт тэдгээрт холбогдох мэдээ баримт бичиг |
|
|
+ |
5 |
6 |
Ажилтны хувийн хэрэг, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг |
|
|
+ |
10 |
7 |
Барилга байгууламж, холбоо, цахилгаан, сүлжээний зураг схем, өөрчлөлт |
|
|
+ |
байнга |
ДОТООД ХЯНАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН ГАЗАР |
|||||
8 |
Хяналт шалгалтын жилийн төлөвлөгөө, холбогдох мэдээ баримт бичиг |
|
|
+ |
2 |
9 |
Тухайн жилд газар дээрх иж бүрэн болон явцын шалгалт нэг бүрийн болон нэгдсэн тайлан |
|
|
+ |
2 |
10 |
Хяналт шалгалтын удирдамж, акт, танилцуулга, холбогдох материал |
|
|
+ |
2 |
11 |
Хөндлөнгийн аудитын шалгалтын материал |
|
|
+ |
2 |
МӨНГӨНИЙ БОДЛОГО, СУДАЛГААНЫ ГАЗАР |
|||||
12 |
Засгийн газрын болон Монголбанк, Засгийн газар хоорондын өглөг авлагын үлдэгдэл, түүнтэй холбоотой мэдээ материал |
|
|
+ |
байнга |
13 |
Арилжааны банкны хураангуй, дэлгэрэнгүй гүйлгээ, үлдэгдэл балансын талаархи бүх төрлийн мэдээ судалгаа |
|
|
+ |
байнга |
14 |
Валютын нөөцтэй холбогдолтой мэдээ, материалын тайлан |
|
+ |
|
байнга |
15 |
Мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлэхээр судалж, төлөвлөж байгаа тэдгээрийн боловсруулалтын шатанд хамаарах мэдээ, материал танилцуулга |
|
|
+ |
Боловсруулалтын шатанд |
16 |
Монголбанкнаас банканд гаргасан баталгааны материал |
|
|
+ |
байнга |
ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР |
|||||
17 |
Монголбанкны тэнцэл, түүний үзүүлэлтүүд /хөндлөнгийн аудитаар баталгаажаагүй/, улирал, жилийн санхүүгийн тайлан, харилцагч байгууллагын дансны үлдэгдэл, материал тайлангууд, өр авлага |
|
|
+ |
байнга |
18 |
Ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, хөнгөлөлттэй холбоотой мэдээ, тайлан |
|
|
+ |
байнга |
19 |
Гадаад банктай харилцах шифр |
|
|
+ |
байнга |
20 |
Банк хоорондын электрон сүлжээнд хэрэглэгдэх шифр, свифт сүлжээний Ь80, К.50 түлхүүр, бага дүнтэй болон картын гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл, Н8М төхөөрөмжийн түлхүүр үг |
|
|
+ |
байнга |
21 |
ҮЦГТ-ийн нөөц төвийн байршил, хаяг, холболтын сүлжээний бүтэц, дотоод болон гадаад сүлжээний бүтэц, сүлжээний кабелийг татахад ашигласан суваг |
|
|
+ |
байнга |
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР |
|||||
22 |
Банкны дүрмийн сан холбогдох материал |
|
|
+ |
байнга |
23 |
Монголбанкны зөвшөөрөл олгосон тушаал |
|
|
+ |
байнга |
24 |
Зөвшөөрлийн гэрчилгээний хувь, салбар нэгж дүрмийн сангийн бүтэц, тэдгээр гарсан өөрчлөлт, үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл авахаар ирүүлсэн хүсэлт |
|
|
+ |
байнга |
25 |
Банкнаас ирүүлсэн санхүүгийн тайлан тэнцэл бусад мэдээ |
|
|
+ |
байнга |
26 |
Банканд хүргүүлсэн тайлангийн хариу, зайнаас тавьсан хяналтын дүгнэлт |
|
|
+ |
байнга |
27 |
Татан буугдсан, дампуурсан, өөр банктай нэгдсэн банктай холбоотой материал |
|
|
+ |
байнга |
28 |
Арилжааны банкны шалгалтын акт материал |
|
|
+ |
байнга |
29 |
Зохистой засаглалын тайлан |
|
|
+ |
байнга |
30 |
Зээлийн мэдээллийн сангийн материал |
|
|
+ |
байнга |
31 |
Банкуудын төлбөрийн чадварын талаарх танилцуулга |
|
|
+ |
байнга |
МӨНГӨН ТЭМДЭГТ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ГАЗАР |
|||||
32 |
Эрдэнэсийн сан, бэлтгэл сан, касс, зузаатгал, агуулах, мөнгө хураагч, харуулын цагдаад хүлээлцүүлэхэд холбогдох бүртгэл, баримт бичиг, тоолж шалгагдаагүй мөнгөн тэмдэгтийн данс бүртгэл, дэвтэр |
|
|
+ |
байнга |
ВАЛЮТ, ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАР |
|||||
33 |
Банкны гадаад гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлийн файл |
|
|
+ |
байнга |
34 |
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн гадаадаас авсан зээлийн мэдээлэл |
|
|
+ |
байнга |
35 |
Аж ахуйн нэгж байгууллагаас албан хэрэгцээнд зориулан авсан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл |
|
|
+ |
байнга |
36 |
Валютын цэвэр нөөц |
|
+ |
|
байнга |
37 |
Валютын нөөц |
|
|
+ |
Улирал 1 сар |
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР |
|||||
38 |
Монголбанкнаас хуулийн этгээд аж ахуйн нэгжтэй байгуулсан нууцад гэрээ |
|
|
+ |
байнга |
39 |
Шүүхээс ирсэн иргэний хэрэгт хамаарах нэхэмжлэл болон шүүгчийн захирамж |
нууцалсан зэрэглэлээр |
|
||
40 |
Банкуудаас ирүүлсэн эрх зүйн актын бүртгэл |
нууцалсан зэрэглэлээр |
|
||
|
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР |
||||
41 |
Мэдээллийн сангийн дата (.pdf) дамп (.dmp) файл |
|
|
+ |
байнга |
42 |
Мэдээллийн сангийн системийн хэрэглэгчийн нэр ба нууц үг |
|
|
+ |
байнга |
43 |
Сервер, клиентийн сертификат, “key” файл |
|
|
+ |
байнга |
44 |
Банк хоорондын сүлжээний тохиргоо, сүлжээний зураг |
|
|
+ |
байнга |
45 |
Нөөц төвийн байршил, сүлжээний бүтэц тохиргоо |
|
|
+ |
байнга |
46 |
Сүлжээний төхөөрөмжид нэвтрэх нууц үг |
|
|
+ |
байнга |
47 |
Програм хангамжийн эх код |
|
|
+ |
байнга |
48 |
Системийн эрхтэй хэрэглэгчийн нэр, нууц |
|
|
+ |
байнга |
САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА |
|||||
49 |
Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлан болон сэжигтэй гүйлгээний мэдээ |
|
|
+ |
байнга |
50 |
Санхүүгийн мэдээллийн албаны мэдээллийн сан болон мэдээллийн сангийн програм хангамжтай холбогдох бүх мэдээлэл, материал |
|
|
+ |
байнга |
51 |
Дүн шинжилгээ хийсэн болон хийж байгаа гүйлгээ, мэдээлэлд холбогдох олон нийтэд нээлттэй мэдээллээс бусад бүх баримт, бичиг |
|
|
+ |
байнга |
52 |
Холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн мэдээлэл, баримт, материал |
|
|
+ |
байнга |
53 |
Банк, банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд хийсэн газар дээрх шалгалтын акт |
|
|
+ |
байнга |
54 |
Банк, банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийсэн зайнаас тавих хяналт шалгалтын акт, материал |
|
|
+ |
байнга |
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН АЛБА |
|||||
55 |
Гадаад валютын улсын нөөцийн ерөнхий бүтэц |
|
+ |
|
байнга |
56 |
Гадаад валютын улсын нөөцийг байршуулахад баримтлах лимит |
|
+ |
|
байнга |
57 |
Гадаад валютын улсын нөөцийг байршуулах банк санхүүгийн байгууллагын жагсаалт |
|
+ |
|
байнга |
58 |
Гэрээ, хэлэлцээрийн хуулбарууд |
|
|
+ |
байнга |
59 |
Улсын гадаад валютын нөөцийн үр өгөөж, лимитийн гүйцэтгэл /тайлан/ |
|
|
+ |
байнга |
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А-329 тоот “Журам батлах тухай” тушаалаар “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах Төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах журам”, “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах төрийн нууцын жагсаалт”, “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах байгууллагын нууцын жагсаалт”-ыг тус тус шинэчлэн баталсан байна.
Тус журмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар А-150 тоот “Журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгож журам, жагсаалтаа шинэчлэн баталж, хууль зөрчиж төрийн нууцад хамааруулсан мэдээллүүдээ байгууллагын нууц руу шилжүүлсэн ч дараах мэдээллийг хууль зөрчин төрийн нууцад хамааруулсан хэвээр байна. Үүнд:
Ø Алт цэвэршүүлэх, зоос цутгах гэрээ хэлцэл, холбогдох баримт бичиг;
Мөн дээр дурдсан /зөрчил 2/ байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтган үзэж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, хуулийн этгээд танилцах боломжгүй, хуулиас давсан зохицуулалт бүхий заалт шинэчлэн батлагдсан журамд хэвээр зохицуулагдаж байгаа бөгөөд Монголбанктай холбоотой 75 мэдээллийг байгууллагын нууцад хамааруулах нэрийдлээр төрийн нууцтай адилтган үзэж нууцалсан зөрчил үргэлжилсээр байна.
ДҮГНЭЛТ:
Төрийн нууцад үл хамаарах мэдээллийг төрийн нууцад хамааруулсан зөрчлийг арилгах, байгууллагын нууцтай эрх бүхий байгууллага, түүний ажилтан хуульд заасан чиг үүргийнхээ дагуу танилцахдаа Тагнуулын байгууллагаар дамжин Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар танилцдаг байхаар зохицуулсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А-329 тоот “Журам батлах тухай” хуулиас давсан тушаалыг хүчингүй болгох, байгууллагын нууц нэрийдлээр Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой 75 мэдээллийг нуун дарагдуулж байгааг зогсоохыг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах шаардлагатай.
Тав. Монголбанкны мөнгөн гүйлгээ, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
5.1-2.Монголбанкны нийт мөнгөн гүйлгээ, Монголбанкны санхүүгийн тайлан тэнцэл, дотоод, гадаад аудитын дүгнэлт
Монголбанкны санхүүгийн тайлан дахь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгөд дараах зүйлсийг бүртгэж тайлагнадаг байна. Үүнд:
· Монголбанкан дахь бэлэн төгрөг болон гадаад валютын үлдэгдэл, тус банкны орон нутгийн салбар 17 банкан дахь бэлэн мөнгөний үлдэгдэл;
· Гадаадын санхүүгийн байгууллагуудад байршуулсан /Богино хугацаат болон хугацаагүй хадгаламж, Зээлжих тусгай эрхийн хөрөнгө, Хязгаарлагдсан хөрөнгө, Дэлхийн банк болон бусад байгууллагад оруулсан хувь хөрөнгө/ хөрөнгө.
Монголбанкны санхүүгийн тайлангийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2015 оны эцэст 1,138.9 тэрбум төгрөг байснаас 2016 оны эхний хагас жилд 53.3 хувиар өсч 1,745.6 тэрбум төгрөгөөр тайлагнагдсан байна.
Гадаад болон дотоод хөрвөх чадварын өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд тусгах зорилгоор тодорхой хэмжээний мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд түргэн хөрвөх чадвартай, үнэ цэнээ алдах эрсдэл багатай зүйлийг багтаадаг. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд богино хугацааны мэдэгдлээр зарцуулж болох хугацаагүй болон гурван сараас бага хугацаатай санхүүгийн хөрөнгө орно. Зарцуулалтад хязгаарлалт хийснээс эсвэл хөрвөх чадвар муугаас шууд хөрвөдөггүй санхүүгийн хөрөнгийг мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгөд оруулаагүй байна.
Монголбанкны захиргааны орлого, зардал, мөнгөн тэмдэгтийн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Төсөв зохиог, хянах, батлах журам”-ын 3.5 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 728, 2012 оны А-190, 2013 оны А-233, 2014 оны А-196, 2015 оны А-191 дугаар тушаалуудаар баталсан байна.
Монголбанкны захиргааны зардлын төлөвлөгөөнд 2012, 2013, 2014 оны жилийн эцэст тодотгол хийгдэж байжээ. Харин 2015, 2016 онд тодотгол хийгээгүй.
Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт албан томилолтын нийт зардлыг гадаад албан томилолт, дотоод албан томилолт, бусад гэж ангилан бүртгэдэг бөгөөд нийт албан томилолтын зардлын 2016 оны гүйцэтгэл /722.4 сая/ 2015 оны гүйцэтгэл /447.3 сая/-ээс 275.1 сая төгрөгөөр нэмэгджээ. 2012-2016 онд албан томилолтонд нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Мөн зар сурталчилгааны зардал 2012 онд 335.2 сая, 2013 онд 569.5 сая, 2014 онд 933.5 сая, 2015 онд 843.1 сая, 2016 онд 812.9 сая төгрөг буюу 2012-2106 онд 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Монголбанк Нягтлан бодох бүртгэл /НББ/-ийн журамд зааснаар банкны санхүүгийн байдлын тайланг Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт /НББОУС/-ын дагуу тодорхой, үнэн зөв, баримт материал, тоо мэдээнд үндэслэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасны дагуу гаргах үүргийг хүлээдэг. Төлбөр, тооцоо бүртгэлийн газар/ТТБГ/-аас Монголбанкны санхүүгийн тайланг гаргах бэлтгэл ажлыг хангах, нийлж тохируулах, шалгах, тэнцэл нь хууль тогтоомж, стандартын дагуу эсэхэд давхар хяналт хийх, баталгаажуулах зэргээр үе шатны ажлыг гүйцэтгэдэг.
Монголбанкны 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар нийт хөрөнгийн хэмжээ 5,267.4 тэрбум төгрөгөөр тайлагнагджээ. Нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны эхнээс 1,986.2 тэрбум төгрөгөөр буюу 27.4 хувиар буурсан нь санхүүгийн хөрөнгө оруулалт-борлуулахад бэлэн хөрөнгө, буцаан худалдан авсан гэрээ, дотоодын банкуудад олгосон зээлийн бууралт гол нөлөө үзүүлсэн байна.
Санхүүгийн хөрөнгө оруулалт-борлуулахад бэлэн хөрөнгө 2016 оны эхний хагас жилийн тайлангаар 697.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарчээ. Энэ нь оны эхний үлдэгдлээс 71.7 хувь буюу 1,761.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Энэ нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, УИХ-ын 2016 оны “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 12 дугаар тогтоол, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны “Хөрөнгөтэй холбоотой зарим арга хэмжээний тухай” А-66 дугаар тушаалын дагуу ХАХНХЯ-тай 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан“Хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр МИК-ийн гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан 1,819.3 тэрбум төгрөгийн бондыг “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор шилжүүлсэнтэй холбоотой байна.
Буцаан худалдан авсан гэрээ данс 336.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй ба тайлант хугацаанд дотоодын банкуудтай хийсэн буцаан худалдан авах хэлцлийн 64.2 тэрбум, урт хугацаат төгрөгийн хэлцлийн 173.4 тэрбум, ЗГҮЦ-аар баталгаажсан, 6 сарын хугацаатай, жилийн 5.0 хувийн хүүтэй ам.долларын 98.1 тэрбум, санхүүжилтийн хуримтлуулж тооцсон хүүгийн 1.0 тэрбум төгрөгөөс бүрдэж байна.
Засгийн газрын “Ази Европийн дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 226 дугаар тогтоолын дагуу 150.0 тэрбум, “Хөрөнгө шийдвэрлэх тухай” 2015 оны 331 дүгээр тогтоолоор 125.0 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дотоодын банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын “Үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” 2015 оны 344 дүгээр тогтоолоор Хөгжлийн банк 6 жил хүртэлх хугацаатай 4 хувийн хүүтэй 233.4 тэрбум төгрөгийн үнэт цаас дотоодын зах зээлд гаргажээ.
Монголбанкны 2016 оны эхний хагас жилийн тайлангаар буцаан худалдан авах гэрээ дансны бүртгэлд Худалдаа хөгжлийн банк 129.9 тэрбум, Голомт банк 22.0 тэрбум, Улаанбаатар хотын банк 11.3 тэрбум, ХААН банк 2.4 тэрбум, Төрийн банк 7.7 тэрбум нийт 173.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Засгийн газрын зээл, үнэт цаас Монголбанк 2016 оны эхний хагас жилд “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргасан нийт 8.0 тэрбум төгрөгийн, “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд гаргасан нийт 120.0 тэрбум төгрөгийн, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд гаргасан нийт 248.0 тэрбум төгрөгийн, нийт 376.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг ХААН банк, Төрийн банк, Голомт банкуудаас тус тус худалдан авсан байна.
“Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-г бүрдүүлэхтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, ХАХНХС-ын 2016 оны 3 дугаар сарын 21-нд нийт 556.7 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Монголбанк 2016 оны эхний хагас жилийн байдлаар 363.3 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 2-4 хувийн хүүтэйгээр 2016 оны 12 дугаар сарны 30-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон байна
Уг гэрээний 3.3.6-д зээлдэгч нь “Ирээдүйн тэтгвэрийн нөөц сангийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.7-д заасан эх үүсвэрийг бүрдүүлэх, зээлийг эргэн төлөх зорилгоор улсын төсөвт тодотгол хийхэд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан байна.
Дотоодын банкуудад олгосон зээл дансанд дотоодын банкуудаас авах авлагад “Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”[9]-ийн хүрээний “Орон сууцны үнийг тогтворжуулах”, “Хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 126.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бүртгэлтэй байна.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй алт худалдан авах урьдчилгаа[10] санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын баталгаатай 5.4 тэрбум төгрөгийн 2016 оны 12 дугаар сард эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Голомт банканд олгосон зээл бүртгэлтэй байна.
Дотоодын банкуудад олгосон АХБ-ны 3.3 тэрбум, Герман улсын Засгийн газрын (КФВ) 7.8 тэрбум төгрөгийн зээл, жижиг, дунд ААН-үүдийг дэмжих КФВ-ын хөтөлбөрийн 5.3 тэрбум төгрөгийн, банкуудын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, банкны системийг сайжруулахаар АХБ-наас авсан 809.0 сая төгрөгөөр илэрхийлэгдсэн гадаад валютын төслийн зээл тус тус байна.
2013 онд дотоодын банкуудад олгосон зээл болон бусад хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олгосон зээлийн өсөлт, 2014 оны эхний хагас жилд хөрөнгийн хэмжээ 17.5 хувиар буурахад “Чингис бонд”-той холбоотойгоор байршуулсан хөрөнгө, хадгаламжийн бууралт нөлөөлжээ.
Бусад хөрөнгө Монголбанкны 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд тусгагдсан бусад хөрөнгө 957.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэйгээс 954.4 тэрбум төгрөг нь авлага, 2.8 тэрбум төгрөг нь урьдчилж төлсөн зардал болон бусад санхүүгийн бус хөрөнгө бүртгэсэн байна.
5.3.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
Тус хуулийн үйлчлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч гэсэн статус бүхий байгууллага, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар зохицуулсан.
Монголбанкны тухай хуулийн 3 дугаар зүйлд Төв банкны эрх зүйн байдлыг тодорхойлохдоо 3.2-т “Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанк өөрийн билэгдэл тэмдэгтэй байж болно.” гэж заасан байна. Тус заалтын дагуу Монголбанк нь “төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд” болох нь харагдаж байна.
Монголбанкны тухай хуульд заасан дээрх эрх зүйн байдлыг нь авч үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ.” гэж заасны дагуу “Төрийн өмчит хуулийн этгээд”-ийн статустай байна.
Тодруулбал, Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлд “Монголбанкны цэвэр орлогын дөчөөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд шимтгэсний дараа үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх”, 38дүгээр зүйлийн 38.1-т “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалт бөгөөд төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээд гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэж байгаа юм.
Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулиар Монголбанкны удирдлага болох Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нь төрийн тусгай албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан тушаалтан мөн гэж тусгасан байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар А-39 тоот “Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” тушаал батлагдсан байдаг бөгөөд тус тушаалд дор дурдсан мэдээллийг хавсралтаар баталж, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр тусгажээ. Үүнд:
№ |
Мэдээллийн нэр |
Хуулийн заалт |
Хугацаа |
Хариуцах газар |
1 |
Төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт |
6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.3.2, 6.3.3 |
Сар бүр |
Тамгын газар |
2 |
Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессийн зүйлйн зарлага, санхүүжилт |
6.2.4, 6.3.7 |
Сар бүр |
Тамгын газар, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар |
3 |
Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт |
6.3.5 |
Сар бүр |
Төлбөр тооцоо, бүртгэлийн газар |
4 |
Тендерийн ерөнхий мэдээлэл |
6.3.6, 6.4.3 |
7 хоног |
Тамгын газар |
5 |
Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаяг |
6.4.4 |
7 хоног |
Хууль, эрх зүйн газар, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Тамгын газар |
6 |
Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ |
6.4.5 |
7 хоног |
Төлбөр тооцоо, бүртгэлийн газар |
7 |
Шийдвэрийн жагсаалт |
6.4.8 |
7 хоног |
Шийдвэр гаргаж боловсруулсан газар, хэлтэс, алба, орон нутаг дахь хэлтэс, салбар |
8 |
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон төрийн өмчит үйлдвэрийн газрын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин |
6.2.1-6.2.6, 6.3.1-6.3.3 |
Сар бүр |
Төлбөр тооцоо, бүртгэлийн газар |
9 |
Санхүүгийн тайлан /санхүүгийн байдлын тайлан, дэлгэрэнгүй орлогын тайлан, өөрийн хөрөнгийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга/ |
|
Хагас жил тутам /4 сарын 25, 8 сарын 15/ |
Төлбөр тооцоо, бүртгэлийн газар |
10 |
Төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлт |
|
Жилд /4 сарын 25/ |
Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газар |
11 |
Аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ |
|
Жилд /7 сарын 1/ |
Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газар |
Жич: Монголбанк нь Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, энэ талаар Засгийн газраас баталсан журмыг мөрдөх үүрэггүй бөгөөд зөвхөн өөрийн хэрэгжүүлэх боломжтой заалтуудыг хэрэгжүүлж ажилласан, “Төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны үйл ажиллагаанд хамаарах байгууллагуудын шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээ тайлан байршуулсан байдал” хүснэгтийн дагуу аудитын тайланг бэлтгэх боломжгүй талаар Монголбанкны 2017 оны 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А-1/219 дугаар албан бичгийн хавсралт болох “Монголбанкны дотоод аудитын газраас шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-даа дурджээ.
Илэрсэн зөрчил:
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар А-39 тоот “Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” тушаалын хэрэгжилтийг харахад аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ шилэн дансандаа огт хөтөлдөггүй;
- Төрийн өмчит хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингээ сар бүр хөтөлж байгаа ч батлагдсан төлөвлөгөө, хэмнэлт, хэтрэлт, тайлбар хэсэг нь огт хөтлөгддөггүй.
- Аудитлагдсан санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангууд 2016 оны жилийн эцсийн байдлаар тусгагдаагүй, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ бүр бүрэн тусгагддаггүй.
- Мөн Монголбанк Шилэн дансны тухай хуульд заасан нийтэд ил мэдээлэх шаардлагатай дараах мэдээллүүдийг гаргах боломжгүй гэж үзэн гаргаагүй байна. Үүнд:
Ø Төсвийн захирагчийн төсвийн хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүн, хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт, гүйцэтгэл;
Ø Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;
Ø Өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан тайлан;
Ø Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв, гүйцэтгэл;
Ø Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээ;
Ø Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээлэл;
Ø Засгийн газрын үнэт цаасны мэдээ;
Ø Концессийн мэдээлэл;
Ø Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн мэдээлэл;
Ø 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн мэдээлэл.
ДҮГНЭЛТ:
Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны тухай хуулийн 3.2-т “Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд ...”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ.”, Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлд “Монголбанкны цэвэр орлогын дөчөөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд шимтгэсний дараа үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх”, 38дүгээр зүйлийн 38.1-т “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэсэн хуулийн зохицуулалтуудын дагуу Монголбанк нь “төрийн өмчит хуулийн этгээд” гэж үзэхээр байгаа тул Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтын дагуу хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах талаар Монголбанканд даалгах шаардлагатай.
Долоо. Монголбанкнаас дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүд
Шалгалт хамрах хугацаанд Монголбанкны зүгээс дотоодын банкуудтай нийт давхардсан тоогоор нийт 1880 ширхэг 1.673 тэрбум юанийн, 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн своп хэлцэл хийсэн байна. Үүний зэрэгцээ дотоодын банкуудтай нийт давхардсан тоогоор нийт 289 ширхэг 545.7 сая ам.долларын, 1.6 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийсэн байна.
Монголбанкны зүгээс дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлээс хүлээсэн нийт алдагдал: /сая төгрөгөөр/
|
ХЭЛЦЭЛ |
2012 |
2013 |
2014 |
2015 |
2016 |
НИЙЛБЭР |
Хэрэгжсэн |
Своп |
-6,185.62 |
69,171.74 |
18,869.90 |
17,708.27 |
-2,688.18 |
|
Форвард |
-1,680.94 |
-33,821.65 |
-296,510.18 |
-30,164.40 |
|
||
НИЙТ ДҮН |
-7,866.57 |
35,350.09 |
-277,640.28 |
-12,456.13 |
-2,688.18 |
-265,301.06 |
|
Хүлээгдэж байгаа |
Своп |
-2,294.14 |
-9,927.71 |
-65,724.61 |
-375,641.65 |
-929,039.37 |
|
Форвард |
-487.64 |
-57,473.42 |
-20,177.15 |
|
|
|
|
НИЙТ ДҮН |
-2,781.77 |
-67,401.13 |
-85,901.76 |
-375,641.65 |
-929,039.37 |
-1,460,765.68 |
|
НИЙТ ДҮН |
|
-10,648.34 |
-32,051.03 |
-363,542.04 |
-388,097.78 |
-931,727.55 |
-1,726,066.74 |
Дээрх хүснэгтээс харахад Монголбанк 2012-2016 оны хооронд своп, форвард хэлцлээс нийт 1,726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын 1,683.3 тэрбум төгрөг нь 2014-2016 онд хамаарч байна.
Своп хэлцлийн дахин үнэлгээний хэрэгжээгүй алдагдал болон хэрэгжсэн алдагдлын зөрүү нь дараах шалтгаанаар үүссэн байна. Үүнд:
1. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2012-2016 оны хооронд ойролцоогоор 70 хувь суларсан бөгөөд ам.долларын своп хэлцлийн хувьд Төлбөр хийгдэх өдрийн өмнөх өдрийн ханш спот ханшнаас ихэвчлэн өндөр байснаас;
2. Своп хэлцлийг байгуулахдаа төгрөгийн эх үүсвэрийн хүүг (ихэвчлэн11-18 хувь хүртэл) хэт өндөр, юань (0.3764-0.07971 хувь хүртэл), ам.долларын (0.094-13.5 хувь хүртэл) эх үүсвэрийн хүүг бага түвшинд харилцан тохиролцсоноос;
3. Своп хэлцлийг байгуулахдаа төгрөгийн (0.09 хувь хүртэл) болон гадаад валютын (0.03764) эх үүсвэрийн хүүг “0”-тэй ойролцоо түвшинд авснаас;
4. Төгрөг ам.долларын своп хэлцлийн хувьд Төлбөр хийгдэх өдрийн өмнөх өдрийн ханш форвард ханшнаас зарим тохиолдолд доогуур (хамгийн их зөрүү 174.92 төгрөг хүртэл) байснаас тус тус үүдсэн байна.
Форвард хэлцлийн дахин үнэлгээний хэрэгжээгүй алдагдал болон хэрэгжсэн алдагдлын зөрүү нь дараах шалтгаанаар үүссэн байна. Үүнд:
1. Төгрөгийн ам.доллатай харьцах ханш 2012-2016 оны хооронд ойролцоогоор 70 хувь суларсан бөгөөд ам.долларын форвард хэлцлийн хувьд Төлбөр хийгдэх өдрийн өмнөх өдрийн ханш ихэвчлэн форвард ханшнаас доогуур байснаас (хамгийн их зөрүү 397.54 төгрөг хүртэл);
2. Форвард хэлцлийг байгуулахдаа төгрөгийн эх үүсвэрийн хүүг хэт өндөр (11.5-15.5 хувь хүртэл), ам.долларын эх үүсвэрийн хүүг бага (0.101-0.516 хувь хүртэл) түвшинд харилцан тохиролцсоноос;
3. Форвард хэлцлийг байгуулахдаа төгрөгийн эх үүсвэрийн хүүг (0.19 хувь хүртэл) хэт доогуур түвшинд харилцан тохиролцсоноос;
4. Төгрөгийн форвард хэлцлийн хувьд төлбөр хийгдэх өдрийн өмнөх өдрийн ханш форвард ханшнаас өндөр байснаас (хамгийн их зөрүү 397.54 төгрөг хүртэл) тус тус үүдсэн байна.
ДҮГНЭЛТ:
Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд санхүүгийн үүсмэл хэрэгслийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байтал дотоодын банкуудтай своп, форвард хэлцэл байгуулсны улмаас их хэмжээний алдагдал хүлээж, энэ нь хуримтлагдсан алдагдал нэмэгдэхэд гол нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, Монголбанкны зүгээс мөнгөний бодлого, зах зээл дэх гадаад валютын арилжааны үйл ажиллагаагаараа валютын ханшид хяналт тавих, зохих зохицуулалтын хийх чиг үүрэгтэй бөгөөд энэ чиг үүргээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдтэй юм. Монголбанк хүү болон валютын ханшийг урьдчилж тооцоолж ажилладаг бөгөөд 2012-2016 онд своп, форвард хэлцлүүдээс их хэмжээний буюу 1,726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх үндэслэл байхгүй юм. Своп, форвард хэлцлүүдийн алдагдал 2012 онд 10,6 тэрбум төгрөг байсан бол уг алдагдал 2014 оноос 363,5 тэрбум төгрөг болж огцом буюу 36 дахин өсч, 2016 онд 2012 онтой харьцуулахад алдагдал 93 дахин өсч 931,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нөгөө талаас Монголбанкны хүлээсэн их хэмжээний алдагдлын дүнгээр арилжааны банкууд ашиг олсон байна.
Монголбанк их хэмжээний алдагдалтай ажиллаж байгааг таслан зогсоохын тулд нэн тэргүүнд санхүүгийн үүсмэл хэрэгсэл буюу дотоодын арилжааны банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүдийн алдагдлыг тодорхой түвшнээс хэтрүүлэхгүй байх үүргийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд даалгах шаардлагатай байна.
Монголбанк нь своп, форвард хэлцлийн хүрээнд их хэмжээний алдагдал хүлээсэн байх бөгөөд тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нь тус хэлцлүүдээс Монголбанк их хэмжээний алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолж, мэдэж, залруулах боломжтой байж жил бүр их хэмжээнийалдагдалтай своп, форвард хэлцэл хийж, алдагдлын хэмжээг улам бүр нэмэгдүүлж, төрд онц их хэмжээний хохирол учруулж байсан үйлдэл нь тухайн албан тушаалтныг хэлцэлд орсон арилжааны банкнуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц хувийн ашиг сонирхлын холбоотой байж болзошгүй, Эрүүгийн хуулийн 263-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264-т“Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, 268-д “Хээл хахууль авах”, 270-д “Хээл хахууль зуучлах”, 272-т “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа учир энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулах нь зөв гэж үзлээ.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын дээрх үйлдэл нь төрд онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байх тул төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нь нөхөн төлүүлэх ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т " ... албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно.” гэж заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай.
Найм. Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл
8.1. Нэг. Монголбанкны хуримтлагдсан алдагдлын талаар /2012-2016/
Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал 3,019.3 тэрбум төгрөг гарсан байна.
/сая төгрөгөөр/
№ |
Он |
Алдагдлын хэмжээ тухайн жилдээ |
Алдагдлын хэмжээ хуримтлагдсан |
1 |
2012 |
181.4 |
302.7 |
2 |
2013 |
251.1 |
424.2 |
3 |
2014 |
535.5 |
952.8 |
4 |
2015 |
498.7 |
1,450.2 |
5 |
2016 |
1,648.0 |
3,019.3 |
Дээрх алдагдалд зонхилох хувь эзэлсэн хүчин зүйлсийг багцалбал:
Он |
Нийт |
Хүүгийн |
Санхүүгийн үүсмэл |
Гадаад валют арилжааны |
алдагдал |
алдагдал |
хэрэгслийн алдагдал |
ашиг/ алдагдал |
|
2012 |
(181.4) |
(45.4) |
(10.6) |
(23.6) |
2013 |
(251.1) |
(122.6) |
(32.0) |
21.2 |
2014 |
(535.5) |
(75.2) |
(363.5) |
(73.1) |
2015 |
(498.7) |
(154.4) |
(388.0) |
37.7 |
2016 |
(1,648.0) |
(127.2) |
(931.7) |
(424.6) |
НИЙТ |
(3,114.7) |
(524.8) |
(1,725.8) |
(462.4) |
Хүүгийн алдагдлын талаар: Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд /Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт, “Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах” арга хэмжээ г.м./ олгосон зээлийн хүү Бодлогын хүүгийн түвшнээс хэт бага байсан учраас хүүгийн орлого бага байсан. Нөгөө талаас, уламжлалт бус арга хэрэгслүүдээр зах зээлд их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, зах зээлээс илүүдэл мөнгийг татах зорилгоор гаргасан ТБҮЦ-ны хүүгийн зардал хэт өндөр байсан. Үүний зэрэгцээ Чингис бондын хүүгийн зардал, Хятадын ардын банканд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байна.
Санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдлын талаар:2012-2016 онд Монголбанкны зүгээс дотоодын банкуудтай давхардсан тоогоор нийт 1880 ширхэг 1.673 тэрбум юанийн, 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн своп хэлцэл хийсэн байна.Монголбанк 2012-2016 оны хооронд своп, форвард хэлцлээс нийт 1,726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын 1,683.3 тэрбум төгрөг нь 2014-2016 онд хамаарч байна.
Гадаад валют арилжааны алдагдлын талаар: Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013.01.25-2015.03.18-ны хугацаанд Монголбанк нийт 1,579.95 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийт 354,278.43 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Алдагдал 2016 онд 424,6 тэрбум төгрөг гарахад 597,7 тэрбум төгрөгийг гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал нөлөөлсөн. Энэ нь Хятадын ардын банкнаас своп хэлцлээр авсан юаний зээл Монголбанкны балансын пассив хэсэгт бүртгэгдэж, төгрөгийн ханш суларснаас үүдсэн алдагдал байна.
Алдагдалд нөлөөлсөн бусад хүчин зүйлс: Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалингийн нэмэгдлүүд, Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалт, албан томилолтын зардал /нийт албан томилолтын зардлын 2016 оны гүйцэтгэл /722.4 сая/ 2015 оны гүйцэтгэл /447.3 сая/-ээс 275.1 сая төгрөгөөр нэмэгдсэн/, зар сурталчилгааны зардал 2012 онд 335.2 сая, 2013 онд 569.5 сая, 2014 онд 933.5 сая, 2015 онд 843.1 сая, 2016 онд 812.9 сая төгрөг зарцуулсан.
Монголбанкны эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлд маш тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд:
1. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
2. Мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэх
3. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
4. Банкны үйл ажиллагаанд хяналт тавих
5. Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
6. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах гэсэн үндсэн 6 заалт байдаг.
Гэтэл шалгалт хамрах хугацаанд явуулсан Монголбанкны зарим үйл ажиллагаа нь хуульд заасан зүйл заалтанд хамаарахгүй, уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ашигласан нь төгрөгийн худалдан авах чадвар цаашилбал санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэхээр байна.Тухайлбал Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт банкуудад олгосон байна. Энэ нь мөнгөний зах зээл дэх тэнцвэрт байдалд нөлөөлж гадаад валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан төдийгүй Төвбанкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн заалтыг зөрчжээ. Шалгалт хамрах хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зээлийн хүү нь мөнгөний суурь үнэ болох бодлогын хүүнээс хэт бага байгаа нь Монголбанкыг хуримтлагдсан их хэмжээний алдагдалд оруулсан гэж үзэхээр байна.
Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах /SIFS/ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, дахь заалтыг зөрчиж SIFS хөтөлбөрт хамрагдаж зээл авах компаниудын нэр, зээлийн хэмжээ зэргийг зааж өгсөн, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтыг зөрчиж SIFS дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад үзүүлэх валютын ханшийн хөнгөлөлтийг тогтоож өгсний улмаас Монголбанканд зээлийн хүүгийн бодит бус алдагдал 54,152.73 сая төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,278.43 сая төгрөгийн алдагдал, нийт 408,431.16 сая төгрөгийн алдагдлыг учруулсан байна.
Монголбанкны 2012 оны үйл ажиллагааны алдагдлын талаар:
Монголбанк нь 2012 онд 181,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд үүний 29,5 тэрбум төгрөг нь гадаад валют, үнэт металын ханшийн тэгшитгэлийн бодит бус ашиг тул уг ашгийг Төв банкны (Монголбанк)-ны тухай хуулийн дагуу холбогдох нөөцийн сангуудад шилжүүлсэнээр тайлант оны алдагдал 210,9 тэрбум төгрөг болсон. Хуримтлагдсан алдагдал 302,7 тэрбум төгрөг болсон. Монголбанкны өөрийн хөрөнгө 147,6 тэрбум төгрөгийн сөрөг утгатай болсон.
2012 оны алдагдлын томоохон дүнтэй үзүүлэлтүүдээс дурьдвал:
1. Хүүгийн орлого 59,3 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 20,0 тэрбум төгрөг нь дотоодын банканд олгосон зээлийн хүүгийн орлого, 17,3 тэрбум төгрөг нь засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого, 15,8 тэрбум төгрөг нь засгийн газарт олгосон зээлийн хүүгийн орлого тус тус эзэлж байна.
2. Хүүгийн зардал 104,8 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 84,3 тэрбум төгрөг нь Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 10,0 тэрбум төгрөгийн Хятадын ардын банканд төлсөн хүүгийн зардал тус тус эзэлж байна.
3. Алтны арилжааны ашиг 20,4 тэрбум төгрөг байна. Үүнээс 3,6 тэрбум төгрөг нь алтны арилжааны алдагдал, 15,3 тэрбум төгрөг нь ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал байна.
4. Гадаад валютын арилжааны алдагдал 23,7 тэрбум төгрөг гарсан байна. Үүнээс 14,2 тэрбум төгрөг нь гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус ашиг, 37,9 тэрбум төгрөг нь ханшийн тэгшитгэлийн бодит алдагдалтай байна.
5. Анод банканд олгосон 89,5 тэрбум төгрөгийн зээлд болзошгүй алдагдлын санг 100 хувиар байгуулсан.
Монголбанкны 2013 оны үйл ажиллагааны алдагдлын талаар:
Монголбанк нь 2013 онд нийт 251,1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд үүний 287,4 тэрбум төгрөг нь гадаад валют, үнэт металын ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал байсан тул холбогдох нөөцийн сангаар буюу 129,5 тэрбум төгрөгөөр хааснаар тайлант онд хуримтлагдсан алдагдал 424,2 тэрбум төгрөг болсон. Монголбанкны өөрийн хөрөнгө 394,2 тэрбум төгрөгийн сөрөг утгатай болсон.
2013 оны алдагдлын томоохон дүнтэй үзүүлэлтүүдээс дурьдвал:
1. Хүүгийн орлого 132,7 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 114,6 тэрбум төгрөг нь дотоодын банканд олгосон зээлийн хүүгийн орлого байна.
2. Хүүгийн зардал 255,4 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 109,2 тэрбум төгрөгийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 78,2 тэрбум төгрөгийг Чингис бондын хүүгийн зардал, 55,1 тэрбум төгрөгийг Хятадын ардын банканд төлсөн хүүгийн зардал тус тус эзэлж байна.
3. Алтны арилжааны алдагдал 66,8 тэрбум төгрөг байна. Үүнээс 36,9 тэрбум төгрөг нь алтны арилжааны алдагдал, 23,0 тэрбум төгрөг нь ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал байна.
4. Гадаад валютын арилжааны ашиг 21,3 тэрбум төгрөг байна. Үүнээс 264,4 тэрбум төгрөг нь гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 293,9 тэрбум төгрөг нь ханшийн тэгшитгэлийн бодит ашиг байна.
5. Мөнгөн тэмдэгт хэвлүүлэх зардал 16,5 тэрбум төгрөг байна.
6. Хадгаламжийн Даатгалын корпорацид өгсөн буцалтгүй тусламжийн зардал 50,0 тэрбум төгрөг байна.
Монголбанкны 2014 оны үйл ажиллагааны алдагдлын талаар:
Монголбанк нь 2014 онд нийт 535,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд үүний 6,9 тэрбум төгрөг нь мөнгөжсөн алт, үнэт металлын дахин үнэлгээний бодит бус алдагдал байсан тул холбогдох нөөцийн сангаар буюу 6,9 тэрбум төгрөгөөр хааснаар тайлант онд хуримтлагдсан алдагдал 952,8 тэрбум төгрөг болсон. Монголбанкны өөрийн хөрөнгө 929,8 тэрбум төгрөгийн сөрөг утгатай болсон.
2014 оны алдагдлын томоохон дүнтэй үзүүлэлтүүдээс дурьдвал:
1. Хүүгийн орлого 164,8 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 119,1 тэрбум төгрөгийг дотоодын банкуудад олгосон үнэ тогтворжуулах зээлийн хүүгийн орлого, 36,4 тэрбум төгрөгийг бүх төрлийн үнэт цаасны хүүгийн орлого тус тус эзэлж байна.
2. Хүүгийн зардал 240.1 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 138,9 тэрбум төгрөгийг Хятадын ардын банктай хийсэн төгрөг, юанийн своп арилжааны хүүгийн зардал, 89,4 тэрбум төгрөгийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал тус тус эзэлж байна.
3. Алтны арилжааны ашиг 25,6 тэрбум төгрөг байна. Үүнээс 23,2 тэрбум төгрөгийг алтны арилжааны ашиг, 6,9 тэрбум төгрөгийг ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 9,2 тэрбум төгрөгийг үнэт метал цэвэршүүлсний ашиг эзэлж байна.
4. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал 363,5 тэрбум төгрөг байна. Энэ нь дотоодын банкуудтай хийсэн своп, форвард арилжаанаас үүссэн алдагдал юм.
5. Гадаад валютын арилжааны алдагдал 73,2 тэрбум төгрөг байна. Үүнээс 6,9 тэрбум төгрөгийг гадаад валютын дуудлага худалдааны ашиг, 370,0 тэрбум төгрөгийг гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 289,9 тэрбум төгрөгийг ханшийн тэгшитгэлийн бодит ашиг тус тус эзэлж байна.
6. Хадгаламжийн даатгалын корпорацитай байгуулсан гэрээгээр олгосон зээлийн үлдэгдэлд 100 хувь буюу 85,0 тэрбум төгрөгийн санг байгуулж, зардлаар бүртгэв.
Монголбанкны 2015 оны үйл ажиллагааны алдагдлын талаар:
Монголбанк нь 2015 онд нийт 498.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд үүний 4,2 тэрбум төгрөг нь мөнгөжсөн алт, үнэт металлын дахин үнэлгээний бодит бус алдагдал байсан тул холбогдох нөөцийн сангаар буюу 4,2 тэрбум төгрөгөөр хааснаар тайлант онд хуримтлагдсан алдагдал 1,450.2 тэрбум төгрөг болсон. Монголбанкны өөрийн хөрөнгө 1,428.5 тэрбум төгрөгийн сөрөг утгатай болсон.
2015 оны алдагдлын томоохон дүнтэй үзүүлэлтүүдээс дурьдвал:
1. Хүүгийн орлого 193,6 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 78,5 тэрбум төгрөгийг дотоодын банкуудад олгосон зээлийн хүүгийн орлого, 55,6 тэрбум төгрөгийг МИК-ийн бондын хүүгийн орлого, 26,4 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого, 25,7 тэрбум төгрөгийг дотоодын үнэт цаасны хүүгийн орлого тус тус эзэлж байна.
2. Хүүгийн зардал 348.0 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 203,1 тэрбум төгрөгийг Хятадын ардын банктай хийсэн төгрөг, юанийн своп арилжааны хүүгийн зардал, 74,2 тэрбум төгрөгийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 44,9 тэрбум төгрөгийг банкуудын зайлшгүй байх нөөцийн хангалтын урамшууллын зардал тус тус эзэлж байна.
3. Алтны арилжааны алдагдал 1,1 тэрбум төгрөг байна. Үүнээс 4,3 тэрбум төгрөгийг алтны арилжааны ашиг, 4,2 тэрбум төгрөгийг ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 1,2 тэрбум төгрөгийг үнэт метал цэвэршүүлснээс үүссэн ханшийн зөрүүний алдагдал тус тус эзэлж байна.
4. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал 388,0 тэрбум төгрөг байна. Энэ нь дотоодын банкуудтай хийсэн своп, форвард арилжаанаас үүссэн алдагдал юм. Үүний 375,6 тэрбум төгрөг нь своп, форвард арилжааны дахин үнэлгээний бодит бус алдагдал байна.
5. Гадаад валютын арилжааны ашиг 37,8 тэрбум төгрөг байна. Үүнээс 5,4 тэрбум төгрөгийг гадаад валютын дуудлага худалдааны ашиг, 58,7 тэрбум төгрөгийг гадаад валютын ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 91,1 тэрбум төгрөгийг ханшийн тэгшитгэлийн бодит ашиг тус тус эзэлж байна.
6. Хөгжлийн банкны үнэт цаасны анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал хүлээж, 28,6 тэрбум төгрөгийн болзошгүй алдагдлын санг байгуулсан.
Монголбанкны 2016 оны үйл ажиллагааны алдагдлын талаар: (хөндлөнгийн аудитын тайлангаар дүн өөрчлөгдөх магадлалтай)
Монголбанк нь 2016 онд нийт 1,648.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд үүний 803,8 сая төгрөг нь мөнгөжсөн алт, үнэт металын дахин үнэлгээний бодит бус алдагдал байсан тул холбогдох нөөцийн сангаар буюу 803,8 сая төгрөгөөр хааснаар тайлант онд хуримтлагдсан алдагдал 3,019.3 тэрбум төгрөг болсон. Монголбанкны өөрийн хөрөнгө 2,840.2 тэрбум төгрөгийн сөрөг утгатай болсон.
2016 оны алдагдлын томоохон дүнтэй үзүүлэлтүүдээс дурьдвал:
1. Хүүгийн орлого 228.6 тэрбум төгрөг байна. Үүний 34.3 тэрбум төгрөгийг дотоодын банкуудад олгосон зээлийн хүүгийн орлого, 33,3 тэрбум төгрөгийг МИК-ийн бондын хүүгийн орлого, 11,3 бусад борлуулахад бэлэн хөрөнгө оруулалтын орлого, 33,5 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого, 81,4 тэрбум төгрөгийг дотоодын үнэт цаасны хүүгийн орлого, 25,3 тэрбум төгрөгийг буцаан худалдан авах гэрээ, 3,6 тэрбум төгрөгийг гадаадын санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн орлого тус тус эзэлж байна.
2. Хүүгийн зардал 355.8 тэрбум төгрөг байна. Үүний дийлэнх буюу 189,0 тэрбум төгрөгийг Хятадын ардын банктай хийсэн төгрөг, юанийн своп арилжааны хүүгийн зардал, 92,9 тэрбум төгрөгийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 55,8 тэрбум төгрөгийг банкуудын зайлшгүй байх нөөцийн хангалтын урамшууллын зардал тус тус эзэлж байна.
3. Алтны арилжааны ашиг99,8 тэрбум төгрөг байна. Үүнээс 36,5 тэрбум төгрөгийг алтны арилжааны ашиг, 803,8сая төгрөгийг ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 64,1 тэрбум төгрөгийг үнэт метал цэвэршүүлсний ашиг тус тус эзэлж байна.
4. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал 931,7 тэрбум төгрөг байна. Энэ нь дотоодын банкуудтай хийсэн своп, форвард арилжааны дахин үнэлгээний бодит болон бодит бус алдагдал юм.
5. Гадаад валютын арилжааны алдагдал 424,6 тэрбум төгрөг байна. Үүнээс 5,2 тэрбум төгрөгийг гадаад валютын дуудлага худалдааны ашиг, 597,7 тэрбум төгрөгийг гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал, 167,9 тэрбум төгрөгийг ханшийн тэгшитгэлийн бодит ашиг тус тус эзэлж байна.
6. Зах зээлийн хүүгийн түвшнээс доогуур олгосон хөрөнгийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал 421,6 тэрбум төгрөг байна.
8.1. Хоёр. Нийгмийн хөгжлийн сан
Монголбанк нь “Төв банкны тухай хууль”-ийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтын дагуу нийгмийн хөгжлийн санд 2012-2016 онд нийтдээ 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Үүнд: төгрөгөөр
№ |
МБЕ-ийн тушаалын огноо |
МБЕ-ийн тушаалын тоот |
НХСандтөвлөрүүлсэн дүн |
1 |
МБЕ-ийн2012 оны 12 дугаарсарын 28-ны өдрийн |
А-207 |
2 000 000 000 |
2 |
2013 оны 12 дугаарсарын 27-ны өдрийн |
А-225 |
3 000 000 000 |
3 |
2014 оны 12 дугаарсарын 23-ны өдрийн |
А-201 |
3 000 000 000 |
4 |
2015 оны 12 дугаарсарын 24-ний өдрийн |
А-205 |
2 000 000 000 |
|
ДҮН |
|
10 000 000000 |
Нийгмийн хөгжлийн сангаас 2012-2016 онд ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум төгрөг, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум төгрөг, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнд:
д/д |
Зарцуулалт |
Монголбанкнысистем 2012 он |
Монголбанкнысистем 2013 он |
Монголбанкнысистем 2014 он |
Монголбанкнысистем 2015 он |
Монголбанкнысистем 2016 он |
||||||||
Төсөв |
Гүйц.л |
Төсөв |
Гүйц.л |
Төсөв |
Гүйц.л |
Төсөв |
Гүйц.л |
Төсөв |
Гүйц.л |
|||||
1 |
Ажилтнуудад үзүүлсэн о/сууцны зээлийн дэмжлэг |
- |
510.0 |
1,746.5 |
1,746.5 |
1,600.0 |
1,575.0 |
2,200.0 |
- |
3,200.0 |
825.0 |
|||
2 |
Орон сууц худалдан авах |
- |
- |
925.0 |
- |
2,100.0 |
- |
1,850.0 |
138.0 |
- |
- |
|||
3 |
Тусламж |
- |
372.5 |
524.0 |
289.7 |
1,367.5 |
1,273.8 |
1,085.0 |
862.1 |
700.0 |
603.9 |
|||
4 |
Нөхөн олговор |
375.0 |
290.6 |
350.0 |
303.9 |
943.3 |
468.4 |
430.0 |
420.4 |
740.0 |
622.4 |
|||
5 |
Ахмад настны нэмэгдэл тэтгэвэр, нийгмийн халамж хүндэтгэл |
230.0 |
192.6 |
215.0 |
181.1 |
239.5 |
155.7 |
330.0 |
280.4 |
345.0 |
275.7 |
|||
6 |
Шагнал |
- |
104.8 |
81.0 |
81.5 |
275.0 |
109.8 |
115.0 |
94.0 |
130.0 |
121.2 |
|||
7 |
Спорт, соёл олон нийтийн арга хэмжээ |
35.0 |
30.4 |
49.2 |
45.7 |
66.0 |
55.8 |
80.0 |
63.9 |
75.0 |
51.8 |
|||
8 |
Тэмдэглэлт баяр, ёслолын арга хэмжээ |
100.0 |
25.9 |
80.0 |
29.2 |
630.0 |
358.1 |
55.0 |
35.3 |
55.0 |
26.4 |
|||
9 |
Тэтгэмж |
- |
11.8 |
17.0 |
13.7 |
39.0 |
24.9 |
48.0 |
40.5 |
152.0 |
138.7 |
|||
|
НИЙТ ДҮН |
740.0 |
1,538.6 |
3,987.7 |
2,691.3 |
7,260.3 |
4,021.5 |
6,193.0 |
1,934.6 |
5,397.0 |
2,665.1 |
|||
Монголбанкны ажиллагсдын орон сууцны зээлийн
дэмжлэгт зориулан зөвхөн төв аппаратын 2012 онд 13 ажилтанд 510.0 сая төгрөг,
2013 онд 32 ажилтанд 1746.5 сая төгрөг, 2014 онд 29 ажилтанд 1575.5 сая төгрөг,
2015 онд 3 ажилтанд 138.0 сая төгрөг, 2016 онд12 ажилтанд 825.0 сая төгрөг зарцуулсан
байна.
Зарим ноцтой зардлуудыг дурдвал:
1.Монголбанкнаас урд жилүүдэд орон сууц авсан атлаа дахин их хэмжээний мөнгөн шагналыг зарим удирдлагуудад нийгмийн хөгжлийн сангаас дахин олгожээ. Монголбанкны Ерөхийлөгчийн 2013,2014, 2015 оны тушаалаар “.....ажлын идэвхи зүтгэл, үр дүн, онцгой үүрэг даалгаврын гүйцэтгэлийг нь харгалзан орон сууц нөхцөл сайжруулахад” зориулан нийтдээ 984.0 сая төгрөгийг нэр бүхий 10 ажилтанд нийтдээ олгосон байна. Үүнд:
/мянган төгрөгөөр/
№ |
Ажилтны нэрс |
Хэдэн онд анх байр авсан |
МБЕ-ийн тушаалын дугаар |
Шагналын хэмжээ |
1 |
Д.Ган-Очир |
|
2013 оны Б-270 |
137 500.0 |
2 |
Х.Дэлгэр |
1999 онд |
2013 оны Б-317 |
139 500.0 |
3 |
Д.Ганбат |
Эрэл |
2013 оны Б-319 |
139 500.0 |
4 |
С.Болд |
2012 онд |
2013 оны Б-260 |
180 000.0 |
5 |
П.Сүхбаатар |
1992 онд |
2014 оны Б-364 |
80 000.0 |
6 |
Г.Мягмарсүрэн |
2000 онд |
2014 оны Б-399 |
45 000.0 |
7 |
Н.Амар |
2002онд |
2014 оны Б-631 |
62 000.0 |
|
Нэмж олгосон |
|
2015 оны Б-631 |
8 000.0 |
8 |
М.Амгалан |
Эрэл |
2014 оны Б-72 |
63 000.0 |
9 |
Ш.Эрдэнэбаатар |
2008 онд |
2015 оны Б-638 |
50 000.0 |
10 |
Д.Намжилсүрэн |
2010-2011 |
2015 оны Б-635 |
80 000.0 |
|
ДҮН |
|
|
984 000.0 |
Дээрх ажилтанд нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны нөхцөл сайжруулахад олгосон нь байрны нөхцөл сайжруулахад биш шагнал хэлбэрээр олгосон ньбанкны ажилтны дунд өрсөлдөөнгүй, шударга бус, ил тод байдлаар бус, нууц хэлбэрээр зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгчийн үзэмжээр, хуйвалдааны арга хэлбэрээр хэсэг хүмүүст олгосон байна. Жишээ нь МБЕ-ийн зөвлөхөөр ажиллаж байсан С.Болдод 2012 онд орон сууц худалдан авахад 70.0 сая төгрөг олгосон байтал 2013 онд дээрх байдлаар дахин орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоорурамшуулал шагнал хэлбэрээр180.0 сая төгрөг олгожээ.
Дээрх нэр бүхий ажилтнуудад их хэмжээний шагнал өгсөн үндэслэл шалтгааны тайлбар гаргуулах, үндэслэлгүй байх тохиолдолд холбогдох эздээр буцаан төлүүлэх, одоо Монголбанкандаа ажиллаж байгаа ажилтан нарын урамшуулалаас тооцож авах хэрэгтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нь банкны нийт ажиллагсад зориулан нийгмийн асуудлыг шийдэх атал эрх мэдлээ хэт ашиглан хэдхэн хүрээний хүмүүст их хэмжээний мөнгөн шагнал, урамшуулал олгосон байна.
“Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох журам”-ын 2 дүгээр зүйлийн 2.2 дэхзаалтыгдээрх асуудал олон нийтэд ил болсон тул зориуд уг заалтыг нэмсэн гэж үзэж байна.
2.Монголбанкны “Монголбанкны ажилтанд тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгох журам”-ын 2.5, 4.3 дахь заалтанд эмчилгээний зардал жилд нэг удаа олгоно гэсэн заалттай байхад жилд (2014 онд) 2 удаа олгосон, мөн 10.0-30.0 сая төгрөгөөс хэтрэхгүй олгоно гэснийг зөрчиж Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэнд эмчилгээний зардалд зориулан нийтдээ 130.0 сая төгрөгийн мөнгөн тусламж олгосон байна.Үүнд:
№ |
МБЕ-ийн тушаалын огноо |
Мөнгөн тусламж олгосон дүн |
1 |
2013.04.30 Б-219 |
20 000 000.00 |
2 |
2014.02.20 Б-100 |
30 000 000.00 |
3 |
2014.07.01 Б-341 |
80 000 000.00 |
|
ДҮН |
130 000 000.00 |
Д.Чимэд-Юндэн нь Н.Золжаргалыг МБЕ–өөр томилогдсоноос хойш МБанкны Тамгын газрын захирлаар томилогдсон, банкны системд огт ажиллаж байгаагүйгээс гадна ТЕГазраас тэтгэвэрт гарсан байсан.
Монголбанкны Ерөнхийлөгч нь газар, хэлтсийн захирлуудыг их хэмжээгээр шагнаж, урамшуулдаг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголбанкны дотоод журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
1.1. Гурав. Монголбанкны ажилтнуудын цалингийн талаар
Монголбанкны нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэх тухай 2012-2016 оны хооронд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал 4 удаа гарсан байна. Үүнд:
/мянган төгрөгөөр/
№ |
Тушаалын огноо |
Тушаалын дугаар |
Нэмэгдсэн албан хаагч |
Нэмэгдсэн хувь |
Цалингийн зардал |
Өссөн дүн |
1 |
2012.03.26 |
Н/12 |
|
|
4,124,596.9 |
|
2 |
2013.05.21 |
Н/18 |
Зөвхөн үйлчилгээний албан хаагч |
30 хувиар |
4,885,359.7 |
760,762.8 |
3 |
2014.06.20 |
Н/17 |
Захиргааны албан тушаал |
15 хувиар |
5,754,424.2 |
869,064.5 |
Үйлчилгээний албан хаагч |
30 хувиар |
|||||
4 |
2015 |
|
|
|
6,649,550.6 |
895,126.4 |
4 |
2016.08.01 |
Н/49 |
Захиргааны албан тушаал |
25 хувиар |
7,824,357.7 |
1,174,807.1 |
Үйлчилгээний албан хаагч |
25 хувиар |
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Н/18 тоот ушаалаар зөвхөн үйлчилгээний албан хаагчийн цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Нэмэгдүүлсэн байдлыг 2012 онтой харьцуулахад 760.8 сая төгрөгөөр нийт цалингийн хэмжээ нэмэгдсэн байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Н/17 тоот тушаалаар захиргааны албан тушаалтаны цалинг 15 хувиар, үйлчилгээний албан хаагчийн цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн нь өмнөх оныхоос нийт цалин 869.1 сая төгрөгөөр нэмэгджээ.
2015 онд нийт ажилчдын цалин нэмэгдүүлэх тушаал гараагүй боловч цалингийн нийт дүн 895.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Н/49 тоот тушаалаар захиргааны албан тушаалтаны цалин, үйлчилгээний албан хаагчийн цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн нь өмнөх оныхоос нийт цалин 1,174.8 сая төгрөгөөр нэмэгджээ.
Монголбанкны удирдах ажилтнуудын цалинг 2012-2016 онуудад хэрхэн өөрчлөгдснийг харуулахад дараах байдалтай байна.
Албан тушаал |
2012 онд |
2014 онд |
2016 онд |
2012/2014 өссөн хувь |
2014/2016 өссөн хувь |
2012/2016 өссөн хувь |
||
1 |
Газрын захирал |
1,691,004.00 |
1,944,600.00 |
2,198,600.00 |
2,747,900.00 |
30 хувь |
25 хувь |
62.5 хувь |
Хэлтсийн захирал |
1,359,782.00 |
1,563,700.00 |
1,762,700.00 |
2,209,600.00 |
30 хувь |
25 хувь |
62.5 хувь |
|
2 |
Ахлах ажилтан |
1,232,954.00 |
1,417,900.00 |
1,602,800.00 |
2,003,500.00 |
30 хувь |
25 хувь |
62.5 хувь |
3 |
Мэргэжлийн гүйцэтгэх ажилтан |
825,700.00 |
1,168,000.00 |
1,207,524.00 |
1,650,400.00 |
30 хувь |
25 хувь |
62.5 хувь |
Монголбанкны ажилчдын нийт цалинг 2012/2014 онтой харьцуулахад 30 хувиар, 2014/2016 онтой харьцуулахад 25 хувиар, 2012/2016 онтой харьцуулахад 62.5 хувиар тус тус өссөн харагдаж байна.
ДҮГНЭЛТ:
Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалингийн нэмэгдлүүд, Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалт нь Монголбанкны хуримтлагдсан алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймд хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуустал Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, тусламж, шагнал олгохгүй байхыг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах нь зүйтэй.
8.1. Дөрөв. Монгол Улсын Хөгжлийн банкны вексель, түүний төлбөрийг Засгийн газрын үнэт цаасаар барагдуулсан талаар
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, говийн бүсийн эко системийг хамгаалах зорилгоор Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаар тогтоолоор:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Ухаа худгийн нүүрсний орд газраас Гашуун сухайт боомт хүртэлх хатуу хучилтай 245 км авто замыг өөрийн хөрөнгөөр барихыг Энержи ресурс компаний охин компани болох Говийн зам ХХК-д зөвшөөрсөн.
2. Говийн зам ХХК-тай “барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөл бүхий концессийн гэрээг байгуулах, замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх зорилгоор хүнд даацын тээврийн хэрэгслээс зам ашиглалтын төлбөр авч байх нөхцөлүүдийг гэрээнд тусгах,
3. ЗТБХБ яам “ Говийн зам” ХХК-тай 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 74 GR-10/046 дугаартай авто замыг өөрийн хөрөнгөөр барих, ашиглалтанд хүлээн авснаас 10 жилийн хугацаанд эзэмших, засвар арчлалыг хариуцах нөхцлүүд бүхий бүхий барих- ашиглах- шилжүүлэх концессийн гэрээг байгуулсан байна.
4. Концессийн гэрээний дагуу 2010-2011 оны хооронд уг компани өөрийн эх үүсвэрээр авто замыг барьж, 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан байна.
5. Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор
“Говийн зам” ХХК-ийн авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн барьсан Гашуунсухайт боомтын дэд бүтцийн төрийн өмчид “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна
6. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлтээр 245 км урт авто замыг болон дэд бүтцийн барилга байгууламжийг улсад худалдан авах нийт үнийг 170.6 тэрбум төгрөгрөөр тогтоосон байна.
Засгийн газрын 2013 оны 299 тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрдэнэс МГЛ ХХК-д шаардлагатай санхүүжилтын эх үүсвэрийг эхний ээлжинд МУХБанкнаас вексель гаргаж банкуудад арилжаалах, улмаар нэг жилийн дотор Засгийн газрын урт хугацаатай бондод хөрвүүлэн дахин санхүүжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байгаагаа дурдаж, Монгол улсын нүүрсний зах зээлд үүссэн хүндрэл бэрхшээлийг шуурхай даван туулах зорилгоор Хөгжлийн банкнаас гаргах векселийг банкуудад мөнгөжүүлэх, дахин санхүүжүүлэх арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХЭГ/234 тоот албан бичиг Монголбанканд ирүүлсэн байна.
Хөгжлийн банк нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д 1 жилийн хугацаатай, 177 419 298 891.30 үнэтэй вексель гаргаж мөнгөжүүлсэн нь “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалтыг зөрчиж, энгийн вексель гаргасан зохих хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Тухайн онд гарсан Улсын Их Хурлын тогтоолоор баталсан төсөл, хөтөлбөрийн жагсаалтад байхгүй.
Хөгжлийн банкнаас гаргасан энгийн векселийг ХХБанк мөнгөжүүлж, баталгаа болгон авсан векселийг Монголбанк нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дамжуулах бичилтээр векселийг авч мөнгөжүүлж, ХХБанкны 3501004 дансанд 177 419 298 891.30 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг төлбөрийг Монголбанканд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байдлаар бүрэн төлж дууссан байна. Монголбанк, ХХБанк хоорондоо векселийн төлбөр барагдуулсан акт үйлдсэн байна. (Акт хавсаргав. Энэхүү замтай холбоотой хууль, гэрээ, вексел болон бусад хамрагдах баримтуудыг хавсаргав.)
ДҮГНЭЛТ:
Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын тогтоолоор батлагдаагүй хатуу хучилттай авто замыг санхүүжүүлсэн нь “Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Монголбанкны Авлага, өр төлбөр
Нэг.Монголбанкны нийт авлага 2016 оны эцсийн байдлаар нийт 966.7 тэрбум төгрөгбайна. 1.Хадгаламжийн даатгалын корпорациас 204.9 тэрбум төгрөгийн авлага нь 119.9 тэрбум төгрөгийн зээл, 85.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгээс бүрдэж байна. Зээлийн төлбөр нь 2023 онд төлөгдөх нөхцөлтэй, санхүүгийн дэмжлэг нь Төрийн банкны хувьчлалын орлогоос 2014 оны эцэст эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан. Хадгаламжийн даатгалын корпорацид (ХДК) олгосон зээл нь Хадгаламж банканд 2013 онд банкны эрх хүлээн авагч томилж, Төрийн банканд нийт 940 тэрбум төгрөгийн активыг 1.06 их наяд төгрөгийн пассивын хамт шилжүүлсэн. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу актив, пассивын зөрүүг ХДК–иас нөхөн олгох шийдвэр гарсан. Төв банк Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ХДК-д урт хугацааны хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргаж, 119.9 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 0.5 хувийн хүүтэй, 85 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хүүгүй нөхцөлөөр зээл олгосон байна.
/тэрбум төгрөгөөр/
№ |
Санхүүгийн дэмжлэг |
Дүн |
Үлдэгдэл |
Жилийн хүү |
Олгосон огноо |
Төлөгдөх огноо |
1 |
ХДК-д олгосон зээл |
119.9 |
114.2 |
0.5 |
2013.09.30 |
2023.09.30 |
2 |
ХДК-д олгосон санхүүгийн дэмжлэг |
85.0 |
85.0 |
0.00 |
2013.09.30 |
2014.12.25 |
Төрийн банкны хувьцааг худалдан авах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Монголбанк 2013 онд ХДК-д богино хугацааны санхүүгийн дэмжлэг олгосон. ХДК нь Төрийн банкны хувьцааны 75 хувийг эзэмшдэг. Төрийн банкны хувьчлалын орлогоос уг санхүүгийн дэмжлэгийг төлүүлнэ гэж гэрээнд заасан байна. Төрийн банк хувьчлагдаагүйгээс банкны удирдлагуудад тодорхойгүй байдал үүссэн.
Татан буугдсан “Анод банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн үүргийг Монголбанкны авлага барагдуулах алба хүлээн авсан тул 73.8 тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгийг шилжүүлэн авсан байна. Татан буугдсан “Анод банк” ХК-ийн олгосон зээл болон бусад хөрөнгүүд орсон болно.
Хоёр. Монголбанкны өр, төлбөр 2016 оны эцсийн байдлаар нийт 4,329.3 тэрбум төгрөг байна.
1/ HSBC банкнаас 2004 онд Их Британи Улсын Лондон хот дахь Монголбанкны Төлөөлөгчийн байр худалдан авахад 865.0 паундийн зээлийг 10 жилийн хугацаатай орон сууцны зээл авч, 2014 онд бүрэн төлөгдсөн байна.
2/ АХБанкаас авсан зээл нь Монголд ядуурдлыг бууруулах, хувийн бизнесийн салбарыг хөгжүүлэх, Засгийн газарт болон төрийн бус байгууллагад, банкуудад зөвлөгөө өгөх, сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон. Энэ зээл нь 20-30 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэйгээр гэрээ хийгдсэн байна.
3/ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд КФВ-аас авсан зээл нь 2 хөтөлбөртэйгээр 1995 болон 2003 оноос тус тус хэрэгжсэн. Зээлийг еврогоор, жилийн 0.75 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай авсан байна. Хөтөлбөрийн зээлүүдийн эргэн төлөлтүүд 2005 болон 2012 оноос эхлэн төлбөр хийгдэж эхлэсэн. Сангийн яам нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн санхүүгийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанк КФВ болон АХ Банкны төлбөр тооцоонд хариуцлага хүлээхгүй, гэвч эдгээрийн зээлийн төслүүдийг хэрэгжүүлэгчийн хувьд Монголбанк нь дотоодын банкуудад оновчтой хуваарилах үүрэгтэй.
4/ Хятадын Ардын банк (ХАБ) ба Монголбанк (МБ) нь хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх, хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх, хоёр талын худалдаа, шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор, мөн санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор хоёр талын үндэсний валютыг своп нөхцөлөөр солилцох тохиролцоо хийхийг зөвшөөрсөн байна.
Своп гүйлгээ
- Хятадын Ардын банкба Монголбанк нь энэхүү хэлэлцээрт заасан нөхцөл, болзлын дагуу юаныг төгрөгийн эсрэг, төгрөгигй юаны эсрэг худалдан авах бөгөөд болон худалдах, дараа нь эргүүлэн худалдан авах болон эргүүлэн худалдах гүйлгээг үе үе гүйцэтгэнэ
- Хэлэлцээрийн дагуу солилцох валют нь хэдийд ч нийт үнийн дүнгээрээ ХАБ хүсэлт гаргагч тал байх тохиолдолд 4.5их наяд төгрөгнөөс, МБ хүсэлт гаргагч тал байх тохиолдолд 15 тэрбум юаниас хэтрэхгүй (дээд хэмжээ) Мөнгөн дүнг шилжүүлэх эсхүл сунгахад валют хөрвүүлэх ханш нь шилжүүлэг хийж буюу болон шилжүүлгийг сунгаж буй өдрийн ХАБ-ны зөвшөөрлөөр Хяадын гадаад валютын арилжааны системд зарласан юань/ам долларын ханшаар, Монголбанкнаас зарласан төгрөг/ам долларын валютын ханшны үндсэн харьцаанд үндэслэнэ.
- Своп гүйлгээний дагуу боломжит мөнгөн дүнг худалдах замаар шилжүүлэн авч, эргүүлэн худалдан авах замаар эргүүлэн төлсөн бол боломжит мөнгөн дүнг дахин ашиглах боломжтой гэж гэрээ байгуулсан байна.
Улаанбаатар хотноохоёр улсын Төв банкны Ерөнхийлөгч нар 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нийт 5 тэрбум юань буюу 1.0 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд анх гарын үсэг зурсан байна.
Гэрээ нь 3 жилийн хугацаатай, 2014 онд энэхүү гэрээг сунгасан байна. Гэрээ хугацаа 2017 оны 8 дугаар сард дуусахтай холбогдуулан Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын төв банканд айчлал хийж, гэрээг дахин 3 жилийн хугацаатай буюу 2020 он хүртэл сунгахаар тохиролцсон байна.
Своп хэлцлийн мөнгөн дүнг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юань /2 их наяд төгрөг/, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 15 тэрбум юань /4.5 их наяд төгрөг/ болгож нэмэгдүүлжээ.
Своп хэлцлийн зориулалт:
Своп хэлцлээр худалдан авсан валютын эх үүсвэрийг дараах зориулалтаар ашиглана гэж гэрээнд заасан байна. Үүнд:
а\ Хоёр талт худалдааг санхүүжүүлэх,
б\ Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор богино хугацаанытөлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах,
в\ Хоёр тал тохиролцсон бусад зориулалтаар.
Дээрх зээлийн гэрээ хэрэгжиж эхлэснээс хойш 2016 оны12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк өссөн дүнгээр нийт 43,0 тэрбум юаний зээл авч, 31,0 тэрбум юань төлөгдөж, 12,0 тэрбум юаний зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнийг дараах хүснэгтээр харуулвал:
№ |
Авсан он |
авсан зээл CNY |
төлөгдсөн CNY |
Үлдэгдэл CNY |
1 |
2011 |
2 500 000 000 |
|
2 500 000 000 |
2 |
2012 |
2 100 000 000 |
2 500 000 000 |
2 100 000 000 |
3 |
2013 |
4 900 000 000 |
1 000 000 000 |
6 000 000 000 |
4 |
2014 |
3 000 000 000 |
|
9 000 000 000 |
5 |
2015 |
26 500 000 000 |
24 000 000 000 |
11 500 000 000 |
6 |
2016 |
4 000 000 000 |
3 500 000 000 |
11 000 000 000 |
|
Дүн |
43 000 000 000 |
31 000 000 000 |
12 000 000 000 |
Хятадын Ардын банканд дээрх хугацаанд нийтдээ 495.5 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн бөгөөд одоогийн байдлаартус банкнаас 15.0 тэрбум /гэрээний дагуу дээд хэмжээ/ юаны зээл авах лимиттэй, үүнээс 12.0 тэрбум юаны зээлийн эрхээ ашигласан байна.
Монголбанкны алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр
Монголбанкны хувьд банкны үйл ажиллагааг зохистой түвшинд явуулах хүрээнд хүүгийн, зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, нэр хүндийн болон бусад эрсдэлүүдийг Захирлуудын зөвлөлөөр тогтоосон шийдвэр, журмын дагуу удирдаж, учирч болох алдагдлаас сэргийлэх арга хэмжээг авсаар ирсэн байна. Монголбанк нь гадаад валютын албан ёсны нөөцөд нөлөөлж болохуйц эрсдлүүдийг чухалчлан авч үздэг бөгөөд энэ хүрээнд эрсдэлээс хамгаалсан хэд хэдэн дүрэм журмыг боловсруулж баталсан байдаг.
Олон улсад Төв банкууд алдагдлаа тайлан тэнцлийн эх үүсвэрүүдээр бууруулахыг зорьдог банөөц хөрөнгийг дараах үйл ажиллагаанаас үүссэн алдагдлуудыг хаахад ашиглагддаг.Үүнд:
• Ерөнхий үйл ажиллагаанаас үүссэн алдагдал (нийт алдагдал);
• Санхүүгийн хэрэгслүүдийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс үүссэн алдагдал;
• Зээлийн болон батлан даалтын үйл ажиллагаатай холбоотой үүсэх алдагдал;
• Тохиох эсэх нь тодорхойгүй буюу тодорхойлох боломжгүй ирээдүйд үүсч болзошгүй алдагдал болон эрсдэл;
Олон улсын туршлагад Төв банкууд алдагдлаа нөөц хөрөнгөөр, Засгийн газрын эх үүсвэрээр, эсвэл Засгийн газартайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөж барагдуулдаг байна. Монгол улсын хувьд Төв банкны тухай хуулиар Монголбанкны алдагдлыг Засгийн газар үнэт цаас гаргах замаар нөхнө гэж заасан байдаг ба БНСУ, Кувейт, Сингапур, БНХАУ, ХБНГУ-ын Төв банкуудын алдагдлаа нөхөх талаарх зохицуулалт нь манай улсынхтай ижил төстэй байна. Харин Аргентин, Армен, Белги, Орос, Казахстан зэрэг улсуудын хувьд Засгийн газар болон Төв банк нь алдагдал санхүүжүүлэх үүрэг харилцан хүлээдэггүй байна.
ДҮГНЭЛТ:
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38дүгээр зүйлийн 38.1-т “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалттай боловч хуулийн энэ заалтаар Монголбанкны алдагдлыг Улсын төсвөөс хаах шаардлага өмнө гарч байгаагүй байна. Учир нь Монголбанк 2011 онд 179,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 онд 181,7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаар ужгирсан их хэмжээний алдагдлын суурь тавигдаж, 2014 онд 535,6 тэрбум төгрөг, 2016 онд 1,648.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу алдагдлыг хэмжээ их хэмжээгээр улам нэмэгдсэнээр 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,019.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг Улсын төсвөөс хаах боломжгүй учраас Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хаахын тулд Монголбанк 966.7 тэрбум төгрөгийн авлагаа барагдуулах, дотоодын арилжааны банкуудтай урьдчилсан гүйцэтгэлээр 1,460.7 тэрбум төгрөгийн хүлээгдэж буй алдагдалтай байгаа своп, форвард хэлцлүүдийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 369,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан зөрчилтэй 45 аж ахуйн нэгжээр зээлийг хэрэглэсэн нийт хугацаанд арилжааны банкны зээлийн хүүгээр тооцож хүүгийн зөрүүг нөхөн төлүүлэх, Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсний улмаас Монголбанканд зээлийн хүүгийн бодит бус алдагдал 54,152.73 сая төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,278.43 сая төгрөгийн алдагдал, нийт 408,431.16 сая төгрөгийн хохирлыг учруулсан тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ес. Үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, МБ-ны Зөвлөл, МБ-ны Хяналтын Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар
Хяналтын тогтолцоо:
Улсын Их Хурал
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 30дугаар зүйлд “Монголбанк төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаар Улсын Их Хуралд улирал тутам танилцуулна.”, “Монголбанк санхүүгийн тайлангаа аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийн хамт жил бүр Улсын Их Хуралд танилцуулна.” “Монгол Улсын Их Хурал нь Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, хуульд заасан тайлан, танилцуулгатай танилцаж” байхаар хуульчилсан байна.
Хяналтын зөвлөл
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дүгээр зүйлд заасны дагуу Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж байна. Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-аар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байна.
Үндэсний аудит
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанк жил бүр санхүүгийн тайлангаа баталгаажуулна.” гэж заасан бөгөөд Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монголбанкны үйл ажиллагаанд жил бүр аудит хийж байна.
Дотоод аудит
Монголбанкны Дотоод аудитын газар нь чиг үүргийнхээ дагуу Монголбанкны нэгжүүд, орон нутаг дахь Монголбанкны хэлтэс (салбар)-ийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган Монголбанкны Ерөнхийлөгчийг мэдээллээр ханган ажилладаг. Тус газар нь ажлын тайлангаа Монголбанкны Ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлд улирал бүр тайлагнадаг байна.
Гадаад аудит
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанк жил бүр санхүүгийн тайлангаа баталгаажуулна.” гэж заасны дагуу санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж, гадаад аудитын үйлчилгээг авч байна.
Засаглалын тогтолцоо:
Дээрх хяналтын тогтолцоонуудыг харахад Монголбанкны үйл ажиллагаанд 5 субъект хяналт тавьж байгаа мэт харагдах боловч Монголбанкны засаглалын тогтолцоо нь тодорхой бус, хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс хяналтын тогтолцоо нь төдийлөн үр дүнтэй бус, Монголбанкны Ерөнхийлөгчид зөвхөн зөвлөх, туслах чиг үүрэгтэй байна.
Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь Монголбанкны Ерөнхийлөгч батлахаар” хуульчилсан байна. Тус зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгчид зөвхөн “зөвлөх” чиг үүрэгтэй бөгөөд зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгч шийдвэрлэдгээс мөнгөний бодлогын зорилтод нөлөөлөх төсвийн шинжтэй санхүүжилтийн олон асуудлыг уг зөвлөлөөр хэлэлцээгүй, шийдвэрлэсэн байна.
Мөн хуулийн 27 дүгээр зүйл. Монголбанкны Хяналтын зөвлөл, тус зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаассанхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана” гэж заасан ч мөн зүйлийн 9 дэх хэсэгт Хяналтын зөвлөл нь зөвхөн “санал гаргах, санал солилцох, тайлан, танилцуулга хүргүүлэх” хэмжээнд эрх олгогдсон байх бөгөөд ажиллах орчин, төсөв, цалин хангамж зэрэг нийгмийн баталгаа нь Монголбанкнаас шууд хамааралтай байна.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч нь төрийн мөнгөний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, өөрийн хөрөнгөнд нөлөөлөх шийдвэрийг дангаараа шийдвэрлэхээс эхлээд Монголбанк болон бусад банкны гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний бүхий л асуудлыг дангаар хариуцах бүрэн эрх нь хуулиар олгогдсон байна.
Монгол Улсын Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.” гэж заасан байдаг. Гэвч тус хуульд мөнгөний бодлогыг тодорхойлон боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх засаглалыг ялгамжтай зохицуулаагүй буюу төрийн мөнгөний бодлогыг тодорхойлох этгээд болон гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийн эрх үүрэг, хариуцлагыг зааглаагүй байдаг.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2013 оны 11 сарын 14-ний өдрийн Дугаар 62 тоот тогтоолын 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хараат бус гишүүд бүхий мөнгөний бодлогын зөвлөлийг бий болгох чиглэлээр Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах;” үүргийг Монголбанканд даалгасан байгаа ч тус заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчөөр томилогдох хүнд тавигддаг шалгуур үзүүлэлт болон чөлөөлөх үндэслэл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг , банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.” гэж тусгасан нь хэт ерөнхий, тодорхой бус зэрэг хуулийн зохицуулалт дутмаг, хангалтгүй байна.
ДҮГНЭЛТ:
Монголбанкны Ерөнхийлөгчийн хэт бие даасан, хараат бус, эрх мэдэл төвлөрсөн асууудлыг хуулиар зааглах буюу бодлогын болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нь зааглах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн мөнгөний бодлогыг боловсруулахдаа Монголбанканд мөнгөний бодлогын талаар хамтын шийдвэр гаргадаг, харилцан хяналт тавьж ажиллах “Мөнгөний бодлогын хороо” байгуулж, эрх зүйн байдлыг нь сайжруулах, Монголбанкны Хяналтын зөвлөлийн эрх мэдлийг өргөтгөж, Монголбанкнаас хараат бус ажиллах нөхцөл боломжийг нь эрх зүйн хувьд баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2013 оны 11 сарын 14-ний өдрийн Дугаар 62 тоот тогтоолын 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монголбанканд даалгасан үүргийн биелэлтийг хангах шаардлагатай байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд мөнгөн урсгалд тавьсан хяналт
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үндсэн чиг үүргийн дагуу Санхүүгийн мэдээллийн алба нь банк, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудаас 2012-2016 оны хооронд 1050 ширхэг Сэжигтэй гүйлгээний тайлан авсан байна. Үүнд:
- Энэхүү хугацаанд 5 337 514 ширхэг 20.0 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн гүйлгээний тайлан, 485 502 ширхэг 20.0 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлан хүлээн авч мэдээллийн санд бүртгэсэн байна
-Гаалийн ерөнхий газраас 15.0 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгө улсын хилээр оруулсан, гаргасан тухай нийт 11 807 ширхэг гаалийн мэдүүлгийг ирүүлж, 2008-2016 онд 21 849 ширхэг гаалийн мэдүүлэгийг бүртгүүлсэн байна.
- Санхүүгийн мэдээллийн албаны (СМА) шинжээч нар 1019 ширхэг сэжигтэй гүйлгээнд дүн шинжилгээ хийжээ.
- Дүн шинжилгээ хийхтэй холбогдуулж Санхүүгийн мэдээллийн албаны бүртгэлийн /УБЕГазар, ДГазар /болон хууль сахиулах байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа авах нийт 328 этгээдэд холбогдох албан хүсэлт явуулж, хариу авсан байна.
- Сэжигтэй гүйлгээний нийт 303 тайланг мөнгө угаах, эсхүл гэмт хэргээс олсон орлого байх магадлалтай гэж тооцон холбогдох хууль хяналтын байгуулагад илүү нарийн шалгуулахаар шилжүүлжээ.
- Хамтран ажиллаж байгаа хууль сахиулах байгууллагуудын хүсэлтийн дагуу СМА нийт 4780 хувь хүн, хуулийн этгээдийн санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэл өгөхтэй холбоотой хүсэлт хүлээн авч, 4687 хувь хүн, хуулийн этгээдийн санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэл өгөхтэй холбоотой хүсэлт гаргасныг гаргаж өгсөн байна.
Монголбанкны болон СМА-ны хянан шалгагч нар нь 2012-2016 онд давхардсан тоогоор баннкинд 66 удаагийн хяналт шалгалт хийжээ. СМА, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч, эсхүл дангаараа нийт 878 этгээдэд газар дээрх шалгалтыг хийсэн байна. СМА нь Хянан шалгах газартай хамтран банкудад шалгалт хийдэг байсан бол 2016 оноос эхлэн шалгалтын ажлаа ХШГазарт шилжүүлсэн байна.
Монголбанканд арилжааны банкууд 7 хоног бүр 1 удаа зөвхөн бэлнээр 20.0 сая төгрөгнөөс дээш хийгдсэн бүх гүйлгээний мэдээллийг хүргүүлдэг. Арилжааны банкууд нь (KYC) буюу харилцагчийг мэдэх системээр сэжигтэй гүйлгээг таниж, СМА нь уг сэжигтэй гүйлгээг зохих журам, гарын авлагаар үндэслэлтэй эсэхийг тодорхойлж, үндэслэлгүй гэж тодорхойлсон бол сэжигтэй гүйлгээнд бүртгэдэггүй банканд нь буцаадаг, үндэслэлтэй бол уг гүйлгээг хянаад хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байна. Тус алба байгууллагдсанаас хойш сэжигтэй 2 гүйлгээг хуулийн байгууллагад шилжүүлсэн боловч хуулийн байгууллагаас хэрэггүй болгосон байна.
Тус алба нь 20.0 сая төгрөгтэй тэнцэх валютын бэлэн болон бэлэн бус гүйлгээг мөн банкуудаас 7 хоног бүр мэдээлэл авч, хадгалдаг, сэжигтэй гүйлгээ гэж үзсэн тохиолдолд хадгаласан файлаас эргэн хянан шалгаж, олон удаагийн үйл гүйлгээгээр сэжигтэй гэж үзсэн нөхцөлд бүртгэж авдаг байна.
Арав. Улсын Их Хурлаас гарах шаардлагатай шийдвэрийн санал
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр ажлын хэсэг доор дурдсан шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргах шаардлагатай гэж үзэв. Үүнд:
1. Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтын дагуу хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах талаар Монголбанканд даалгах.
2. Төрийн нууцад үл хамаарах мэдээллийг төрийн нууцад хамааруулсан зөрчлийг арилгах, байгууллагын нууцтай эрх бүхий байгууллага, түүний ажилтан хуульд заасан чиг үүргийнхээ дагуу танилцахдаа Тагнуулын байгууллагаар дамжин Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар танилцдаг байхаар зохицуулсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А-329 тоот “Журам батлах тухай” хуулиас давсан тушаалыг хүчингүй болгох, байгууллагын нууц нэрийдлээр Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой 75 мэдээллийг нуун дарагдуулж байгааг зогсоохыг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах.
3. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэт бие даасан, хараат бус, эрх мэдэл төвлөрсөн асууудлыг хуулиар зааглах буюу бодлогын болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нь зааглах. Монголбанктай мөнгөний бодлогын талаар хамтын шийдвэр гаргадаг, харилцан хяналт тавьж ажиллах “Мөнгөний бодлогын хороо” байгуулж, эрх зүйн байдлыг нь сайжруулах, Монголбанкны Хяналтын зөвлөлийн эрх мэдлийг өргөтгөж, Монголбанкнаас хараат бус ажиллах нөхцөл боломжийг нь эрх зүйн хувьд баталгаажуулах.
4. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу “... банкны үйл ажиллагааг хянан шалгах, банкинд албадлагын арга хэмжээ” авах бүрэн эрхийг нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бусаар хэрэгжүүлэх, Монголбанкны үйл ажиллагаанд арилжааны банкнууд шууд болон шууд бусаар нөлөөлдөг, Монголбанк алдагдал хүлээж, арилжааны банкны талд их хэмжээний ашигтай хэлцэл хийдэг байдлыг таслан зогсоохын тулд арилжааны банкны удирдах ажилтан Монголбанкны удирдах албан тушаалд томилогдохоор бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байхаар хуулийн зохицуулалт хийх.
5. Дээрх үндэслэлээр Монголбанкны удирдлага, ажилтнууд арилжааны банкны төлөөлөлтэй албан байрнаас бусад газар ганцаарчилсан уулзалт хийх, хүлээн авалтад оролцох, бэлэг дурсгалын зүйл авахыг хориглохыг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах,
6. Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах:
- Дотоодын арилжааны банкуудтай урьдчилсан гүйцэтгэлээр 1,460.7 тэрбум төгрөгийн хүлээгдэж буй алдагдалтай байгаа своп, форвард хэлцлүүдийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах,
- Санхүүгийн үүсмэл хэрэгсэл буюу дотоодын арилжааны банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүдийн алдагдлыг тодорхой түвшнээс хэтрүүлэхгүй байх,
- Гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдлыг бууруулах,
- Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуустал Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, тусламж, шагнал олгохгүй байх.
- 2016 оны эцсийн байдлаар 966.7 тэрбум төгрөг байгаа Монголбанкны нийт авлагыг барагдуулах арга хэмжээ авах.
- Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 369,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан зөрчилтэй 45 аж ахуйн нэгжээр зээлийг хэрэглэсэн нийт хугацаанд арилжааны банкны зээлийн хүүгээр тооцож хүүгийн зөрүүг нөхөн төлүүлэх,
- Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсний улмаас Монголбанканд зээлийн хүүгийн бодит бус алдагдал 54,152.73 сая төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,278.43 сая төгрөгийн алдагдал, нийт 408,431.16 сая төгрөгийн хохирлыг учруулсан тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлэх.
7. Монголбанкны Эрдэнэсийн сангийн хууль бус байж болзошгүй зарим гүйлгээг хууль хяналтын байгууллагаар шалгуулах.
8. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй болон тус хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулж гэрээний үүргийг зөрчсөн нэр бүхий 45 аж ахуйн нэгжийн нийт 369,5 тэрбум төгрөгийн зээлийг хэрэглэсэн хугацаагаар нь арилжааны банкны зээлийн хүүд шилжүүлж, зөрүүг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Монголбанк, ХХААХҮЯ, БХБЯ, ЭХЯ, УУХҮЯ-нд даалгах.
9. Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн нотлох материал болон Монгол Улсын Үндэсний Аудитын газраас 2015 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын шалгалтаар тогтоогдсон Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, нийт 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосон тухайн үеийн ҮХААС Х.Баттулга; “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 3.7.4, 3.7.5, 3.7.8, 3.7.9 дэх заалтууд, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” хөтөлбөрийн 4.5, 4.9, 4.10, 4.11, 4.12 дэх заалтууд, МБ-ны Ерөнхийлөгч, ҮХААС-ын 2012 оны А-166/А/24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 4.4, 4.11 дахь заалтуудыг зөрчиж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломж олгосон тухайн үеийн БХБС Ц.Баярсайхан, ЭХС М.Сономпил, ҮХААС Х.Баттулга нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах.
10.Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж SIFS дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, дахь заалтыг зөрчиж SIFS хөтөлбөрт хамрагдаж зээл авах компаниудын нэр, зээлийн хэмжээ зэргийг зааж өгсөн, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтыг зөрчиж SIFS дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудад үзүүлэх валютын ханшийн хөнгөлөлтийг тогтоож өгсний улмаас Монголбанканд зээлийн хүүгийн бодит бус алдагдал 54,152.73 сая төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,278.43 сая төгрөгийн алдагдал, нийт 408,431.16 сая төгрөгийн хохирлыг учруулсан тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг уг хохирлыг нөхөн төлүүлэх, төрийг хохиролгүй болгох, хуулийн хариуцлага хүлээлгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлэх.
11. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж хуульд заагаагүй үйл ажиллагаа явуулж, уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ашиглаж зах зээлд их хэмжээний буюу 4,8 их наяд төгрөгийн нийлүүлэлт хийсний улмаас үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг /2012-2016 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1104.5 төгрөг буюу 80.8%-иар суларсан/ огцом сулруулж, улмаар их хэмжээний /2012-2016 онд 7,007.2 сая ам.долларын/ валютын интервенц хийснээр гадаад валютын улсын нөөцийг барагдуулж, зах зээл дэх илүүдэл мөнгийг татах зорилгоор ТБҮЦ гаргаснаар Монголбанканд их хэмжээний хүүгийн алдагдал /2012-2016 онд 524,8 тэрбум төгрөгийн/ учруулсны зэрэгцээ мөнгөний суурь үнэ болох Монголбанкны бодлогын хүүнээс хэт бага зээлийн хүүтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр Монголбанкийг 3,019.3 тэрбум төгрөгийн хэт их хуримтлагдсан алдагдалд оруулж, төрд үлэмж их хэмжээний хохирол учруулсан; Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан; Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд санхүүгийн үүсмэл хэрэгслийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байтал дотоодын банкуудтай своп, форвард хэлцэл байгуулсны улмаас Монголбанканд их хэмжээний алдагдал /2012-2016 онд 1,726.0 тэрбум төгрөг/ учруулсан үндэслэлээр тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг хуулийн хариуцлага хүлээлгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлэх.
12. Банкны системийн хэмжээгээр 2016 онд 866.6 тэрбум төгрөгт хүрсэн хугацаа хэтэрсэн зээл, 879.6 тэрбум төгрөгт хүрсэн чанаргүй зээлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах, дээрх зээлийг аливаа хэлбэрээр гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хаахгүй байх.
13. “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд тусгайлсан нийцлийн аудит хийлгэх.
[1]- М1 мөнгө нь банкны гадуурх мөнгө, иргэд, ААН-ийн төгрөгийн харилцахын үлдэгдлээр тодорхойлогдоно.
[2]Нөөцийн махыг бэлтгэх, ангилан савлах, хадгалах, хуваарийн дагуу борлуулах, дотоод хяналтын болон ул мөрийг мөрдөн тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхи бүхий мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй байна.
[3]Үйлдвэр нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих лабораторитай байна.
[4]Хөтөлбөр тус бүрийн хувьд гардан хэрэгжүүлэгчийг хуульд нийцүүлэн сонгон шалгаруулж... гэрээ байгуулна...
[5]Төсөлд оролцогч нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт заасан эрх бүхий хуулийн этгээд байна.
[6]Гүйцэтгэгч нь ... төгрөгийг зориулалтын дагуу ашиглана.
[7]... төсөл сонгон шалгаруулах баримт бичгийн зорилго, төслийн цар хүрээ, төсөлд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын дагуу ... тонн багтаамжтай ... байгуулна.
[8]“Хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн үүсмэл хэрэгслийг шатахууны жижиглэнгийн импортын төлбөр тооцоо хийхэд ашиглана”
[9]УИХ-аас 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолын хавсралтын 1.10 дахь чиглэлд заасны дагуу Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд
[10]УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолын хавсралт 7 дугаар зүйлийн 7.1