Цэс

Холбоо барих

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.06.02/

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.06.02/

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт Төрийн ордны Б танхимд хуралдав.

Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Я.Содбаатар, Д.Ганбат, Д.Зоригт, С.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Д.Батцогт нар болон дэд ажлын хэсгийн гишүүд, байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёололтой танилцаж санал хураахгүйгээр асуулт асууж, тодруулга авлаа. Ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сарын 03-ний өдрийн 13 цагаас хуралдахаар тогтов.

ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл