Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын даргын 2014 оны 78 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 30 дугаар тогтоолын 12 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт Байнгын хорооны даргын өрөөнд хуралдлаа.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж ахалж, бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Б.Доньжчинбуу, Хууль зүйн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Сүнжид болон ажлын албаны ажилтнууд оролцов.

Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд холбогдох байгууллагуудад дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон бөгөөд тус тусын саналуудыг нэгтгэж эргэн хуралдахаар тогтов.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын
хорооны референт Б.Хонгорзул

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл