Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн ахлагч яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзав

Ажлын хэсгийн ахлагч яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзав

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул, уурхайн яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон Газрын шинэтгэлийн Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордны Б танхимд уулзав.
Тэрээр төслийн заалт бүрээр яамдын байр суурь, тайлбарыг сонссоны гадна ажлын хэсгийн гишүүдээр шийдвэрлүүлэх асуудлуудын талаар санал солилцож, байр сууриа нэгтгэв.


Уулзалт 13.50 цагт өндөрлөв.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл