Улсын Их Хурлын Тамгын газар, “Нийгмийн дэвшилэмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас өнөөдөр (2017.06.21) хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудадзориулан “Хэвлэл мэдээллийнхэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээлэл өгөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
“Нийгмийндэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь НҮБ-ын Ардчилал сангийндэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газартай хамтран “Цахим засаглалаар дамжууланхууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хоёржилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд өнөөдрийн уулзалтыгзохион байгуулсан юм.
Уулзалтаар хууль санаачлагчдын боловсруулсан хуулийнтөслүүдэд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад сонирхлынбүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад санал нь төсөлдхэрхэн туссан талаар эргэн тайлагнаж, харилцан мэдээлэл солилцоход зориулагдсанhttp://forum.parliament.mn цахим системийгтанилцуулж, системийг хэрхэн ашиглах талаар хэвлэл мэдээллийн байгууллагынажилтнуудад мэдээлэл өгөв.
http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн систем нь УИХ-ын http://parliament.mn/цахим хуудасны дэд хуудасбөгөөд нэг талаас хууль тогтоох байгууллагад зориулсан хууль тогтоомжийн төсөлдолон нийтийн саналыг авах, нөгөө талаас хуулийн төсөлд иргэд, олон нийт саналааөгөх боломжийг хангасан, хууль санаачлагч ба олон нийтийг орон зай, цагхугацаа, мөнгө санхүүгийн ямар нэг бэрхшээлгүйгээр холбосон талбар болохынхувьд хууль санаачлагч нь өөрийн санаачилсан хуулийн төслийг системд байршуулж,олон нийтийн хэлэлцүүлэг явуулахыг УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийнхэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг хэлсэн.
Одоогоор уг системд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсананхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийг байршуулсан байгаа бөгөөд байршуулснаас хойшихдолоо хоногийн хугацаанд 1000 гаруй хүн үзэж, танилцжээ.
Хэлэлцүүлгийн системийгашиглаж эхэлснээсээ хойш 20 орчим хуулийн төслийг байршуулж, иргэд, олоннийтээс санал авсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухайхуулийн төслийг 30 гаруй мянган хүн үзэж, 1000 орчим хүн саналаа өгсөн хэмээн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бусбайгууллагын гүйцэтгэх захирал Ш.Оюунтуяа хэллээ.
http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр иргэд хуулийн төсөлдсаналаа өгөхөөс гадна хоорондоо харилцах, мэдээлэл солилцох, зөвшилцөж асуудлыгшийдвэрлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.
Ухаалаг утас, таблет зэрэг интернетийн төхөөрөмжидзориулсан энэхүү цахим системийг түгээн дэлгэрүүлж, хууль боловсруулах үйлявцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнбайгууллагын ажилтнууд хамгийн чухал үүрэгтэй болохыг уулзалтын төгсгөлд зохионбайгуулагчид онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаххэлтсээс мэдээлэв.