Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Ажлын хэсэг хуралдлаа


Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2017.12.29) Төрийн ордонд боллоо.


Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалсан бөгөөд хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Батнасан, Н.Учрал, Д.Эрдэнэбат нар оролцож хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодорхой саналыг  хэлэв.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт Дэд ажлын хэсгийнхэнд хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдаар нээлттэй хэлэлцүүлэх, бусад орны улс төрийн намын тухай хуулиудыг судлах, хуулийн төслийн талаар олон хувилбарыг гаргах зэрэг тодорхой чиглэлүүдийг өглөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Батнасан, Д.Гантулга, Д.Оюунхорол, Н.Учрал, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл