Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газраас ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг өглөө

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.05.31) Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж Тамгын газрын нийт ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг өглөө.

Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн энэ үеэр хэлсэн үгэндээ “Хүүхдийн баяр бол айл гэрт аз жаргал авчирдаг баяр юм. Хүүхэд болгон энэхүү баярыг хүлээдэг гэдэгт би итгэдэг. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудынхаа хүүхдүүдэд аав, ээжээр нь дамжуулан бэлэг хүргүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.



Мөн энэ үеэр “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл