Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дэд хэсэг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны хуралдааны 334 тоот танхимд хуралдав.
Хуралдаанд ажлын дэд хэсэгт ажиллаж буй холбогдох яамдын газрын дарга нар, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцож, ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгч, яамдууд өөрийн салбарын мэдээллийг 2014 оны 5 дугаар сард багтаан ажлын хэсэгт гаргаж өгөхөөр тогтсон болно.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА