Цэс

Холбоо барих

Хог хаягдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм/2017.04.14/

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН БУСАД ХУУЛИЙН ТӨСЛИЙН

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2017.04.14/

        Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 14.50 цагт Төрийн ордны В танхимд хуралдав.

        Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан,  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, НҮБ-ын төслийн зөвлөх Б.Дэлгэрбаяр, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх З.Оюунсүрэн, референт Г.Алтанцэцэг нар оролцов.

        Хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар өмнөх ажлын хэсгийн хуралдааны үеэр дахин нягталж үзэхийг даалгасан нийт 17 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. 

        Хуралдаан 15.50 цагт өндөрлөв.



БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл