Цэс

Холбоо барих

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛААР АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙВ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ажил хэргийн уулзалтыг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулав.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, М..Батчимэг, Су.Батболд, Н.Батцэрэг, Ч.Сайханбилэг, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Даваа-Очир, Т.Хадхүү, судлаач Ч.Сосормаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов.

Уулзалтын үеэр талууд Төрийн албаны эрх зүйн шинэчлэл (Төрийн албыг Нийтийн алба болгох) чиглэлээр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар санал солилцож, өөрсдийн ажиллаж буй хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын дэд хэсгийг Төрийн багйуулалтын байнгын хороонд байгуулахаар шийдвэрллээ.

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл