Цэс

Холбоо барих

ТОЙМ МЭДЭЭ: Зөвлөлдөх санал асуулгын эхний өдрийн үйл ажиллагаа

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга 2017 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын эхний өдөр /2017.04.29/-ийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2017 оны 04 дүгээр сарын 29. Бямба гараг.

“Долоо хэмжиж нэг огтлох”-ын учир

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын дарга М.Энхболд нээж, үг хэлэв. Тэрээр, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзсэн байна.

 

Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага буй болсныг харуулж байгаа юм. Энэ шаардлагыг үндэс болгон өнөөдөр Та бүхэн Ардын Их Хурлын танхимдаа хуран цуглаад байна гэв.

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Их танхимд эхэллээ

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч 785 иргэнийг дээрх санал асуулгад оролцсон иргэдээс мөн санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.

 



Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдвээр хэсгийн хэлэлцүүлэг хийлээ

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 хэсэгт хуваагдан хэлэлцлээ.





Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Сэдэв Нэг: “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  сэдвээр хэсгүүдээс бэлтгэсэн асуулт, хариултаар үргэлжиллээ.

 

Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар даргалсан бөгөөд хэлэлцүүлгийн асуулт нэг минут, хариулт хоёр минутаар байхаар тогтов. Мөн хуралдаанд хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нар зөвлөлдөх уулзалтын экспертээр ажиллаж, хэсгүүдээс бэлтгэсэн асуултад хариуллаа.

 


 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвийг танилцуулав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар санал асуулгаар хэлэлцэх “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвүүдийн талаархи танилцуулгыг хийлээ.

 



 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

                                                                    

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 


Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг хийлээ

Үдээс хойш зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар сэдэв болох “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, дөрөвдүгээр сэдэв буюу "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх" талаар хэсэг тус бүртээ хэлэлцүүлэг хийлээ.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 


“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” сэдэвт нэгдсэн хуралдаан боллоо

Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат даргалж, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар, МУИС-ийн зочин профессор, докторант О.Машбат, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Гүнбилэг нарын экспертүүд оролцов.

 

УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох хүрээнд Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатайгаар сонгодог байсныг 6 жилийн хугацаатайгаар сонгох, ард түмнээс сонгодог байсныг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, 1 удаа улируулан сонгодог байсныг зөвхөн 1 удаа сонгохоор өөрчлөх саналыг Үндсэн хуульд тусгах эсэхийг хэлэлцжээ. Түүнчлэн Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхийг хасах талаар хэсгүүд хэлэлцсэн юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

“Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нэгдсэн хуралдаан дөрөвдүгээр сэдэв буюу “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр үргэлжиллээ.

Энэхүү сэдвийн хүрээнд нэгдүгээрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх, хоёрдугаарт баг, хороо тосгоны Засаг даргыг томилох асуудлыг хөндсөн юм.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргалж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Гүнбилэг нарын экспертүүд оролцогчдын асуултад хариуллаа.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 


Зөвлөлдөх санал асуулгын эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг батлан гаргасан. Энэ хүрээнд Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон 750 орчим иргэн өнөөдөр (2016.04.29) Төрийн ордонд болж буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцож байна.


Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ажиглагчид оролцсон.


Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл