Цэс

Холбоо барих

Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.05.20/

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10.25 цагт Төрийн ордны В танхимд хуралдав. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Су.Батболд, Ж.Батсуурь, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Ц.Цолмон, Ж.Энхбаяр, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа, Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Мөнхбаатар, тус яамны ахлах мэргэжилтэн Г.Болормаа, Уул, уурхайн яамны СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Хүрэлбаатар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, дэд дарга Ж.Даваабаатар, Албаны дарга Р.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Газрын шинэтгэлийн хорооны ажлын албаны референт Д.Элбэгсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Мөнхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Нарантуяа, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл нар оролцов.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг чөлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг оруулж ажиллуулах саналыг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 107 тоот албан бичгээр ирүүлсэн болно.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төсөл дэх зарчмын хувьд маргаантай байгаа асуудлуудын талаар ажлын хэсэгтэй зөвлөлдөж Улсын Их Хурал дахь Ардын намын бүлгийн хуралдаанаар оруулж, бүлгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх болно гэсэн саналыг гаргаснаар хуралдааныг 10 хоногийн хугацаагаар хойшлуулав.

 

Хуралдаан 11.20 цагт өндөрлөв.

 

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл