Цэс

Холбоо барих

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм 2017.04.18

 

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт

бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн

хуралдааны тойм /2017.04.18/

            Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хурал 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хуралдав.

            Хуралдаанд ажлын дэд хэсгийн гишүүд болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэлийн технологийн албаны дарга Я.Оюунбилэг, МУ-ын гавьяат мал зүйч, доктор, профессор Б.Минжигдорж, Бодлого судлалын төвийн хөдөөгийн хөгжлийн зөвлөх, доктор Б.Эрдэнэбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал үржлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Найданхүү, Хөдөө аж ахуйн маркетинг төслийн Малын үржлийн мэргэжилтэн Д.Ганбат, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох нар оролцлоо.

            Энэ өдрийн хуралдаанаар дэд ажлын хэсгийн гишүүд Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор багш, судлаачдаас ирүүлсэн саналыг нэг бүрчлэн хэлэлцэж саналаа нэгтгэн, төсөлд тусгаж болох хувилбаруудыг боловсруулан ажиллаа.

Хуралдаан 17.30 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл