Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдвээр хэсгийн хэлэлцүүлэг хийлээ

Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29)  эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 хэсэгт хуваагдан хэлэлцлээ.





Эхний сэдвийн хүрээнд:  

- Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг  олгох;

- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;

- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлэг 11.30 цагт өндөрлөв.

Одоо энэхүү сэдвийг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл