Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.05.13/
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурал 2014 оны 5-р сарын 13-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав.
Хуралдаанд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал, Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Цэрэндэжид, Малын индексжүүлсэн даатгал төслийн зөвлөх Б.Аюуш, төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, “Миг” даатгалын компанийн дэд захирал М.Жалавдорж, Байнгын хорооны зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцлоо.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг Компанийн тухай хуультай нийцүүлж давхар даатгалын компаний зохицуулалтыг өөрчлөн найруулсан. Мөн сумын малын хорогдлыг мэдээлэх, зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулах дээр дэд ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж, ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.
Хуралдаан 12.30 цагт өндөрлөв.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА