Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа билээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг өнөөдөр (2022.03.11) гаргалаа.

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.

Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл