Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд оролцов

Вена хотноо 2022 оны хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон Европынаюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ынПарламентын Ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ынПарламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо.


Өнөөдрийн (2022.02.25) хуралдаанаар Улс төр, аюулгүй байдал, Эдийнзасаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон Ардчилал, хүний эрх,хүмүүнлэгийн асуудал хариуцсан гурван хороо хуралдаж, тус тусын холбогдох асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ынПарламентын Ассамблейн Ерөнхийлөгч Маргарета Седерфэлттэй уулзаж, олон улсынаюулгүй байдлын өнөөгийн тогтолцоонд үүсээд буй шинэ нөхцөл байдалд ЕАБХАБ-ынПарламентын Ассамблей эерэг, эвийг эрхэмлэсэн, тал талын эрх ашгийг тооцсоншийдэл, үүрэгтэйгээр оролцохын чухлыг онцлов.


Мөн тэрбээр Их Британийн парламентын төлөөлөгчдийнтэргүүн Жон Виттингдэйл, Францын парламентын төлөөлөгчдийн тэргүүн СэрэнМүборн, Болгарын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Искрен Митев, Словакийнпарламентын төлөөлөгчдийн тэргүүн Петер Осуски болон Гүржийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн НиколосСамхарадзе нартай тус тус уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл