Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Г танхимд хуралдав.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Я.Хишигт, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Тус яамны газрын дарга Д.Мөнхбаатар, ахлах мэргэжилтэн Г.Болормаа, Уул, уурхайн яамны СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Албаны дарга Р.Ганхуяг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Нарантуяа, БОХХААБХ-ны референт Б.Баярмаа нар оролцов.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар дэд ажлын хэсгийн гишүүдээс тодорхой асуудлуудаар тайлбар тодруулга авч санал солилцлоо.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА