Цэс

Холбоо барих

"Менежмент-Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан" сэдэвт сургалт боллоо

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг чиглүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудад зориулсан ээлжит сургалтыг өнөөдөр (2021.12.06) "Менежмент-Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан" сэдвээр танхим болон цахимаар зохион байгуулав.

    Сургалтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах аргачлалын талаар, мөн тус газрын референт Д.Бямбадулам төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөв.

    


    Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтанхуяг Улсын Их Хурлын Тамгын газрын стратеги төлөвлөгөө болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн бол ахлах референт Ж.Даваахүү төрийн захиргааны албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

   Тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид оролцож, сэдвүүдийн хүрээнд асуулт, хариулт өрнөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл