Цэс

Холбоо барих

Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Гантулга нар өнөөдөр (2017.04.11) БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн дээр очиж НББСШУ-ны байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сурах бичгийн агуулга хүүхдийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдалтай уялдах тал дээр хангалтгүй, дэлхийн жишгээс хоцрогдож байна” гэж тэмдэглээд, Боловсролын хүрээлэнгийн захирлаас сурах бичгийн стандартыг хангахын тулд юу хийж байгаа талаар нь асууж, хариулт авлаа.

Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл “Нээлттэй тендер зарлаж, сурах бичиг зохиох баг бүрдүүлдэг юм. Тус багийн эцсийн бүтээгдэхүүнийг бид хүлээн авдаг. Монгол хүүхдийн хөгжлийг харуулах зорилгоор танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшлээр тус тус нарийн судалгаа явуулж “Хүн төв”-тэй боловсролын систем бүтээхийг зорьж байна” хэмээлээ. Тэрбээр мөн байгууллагынхаа талаар танилцуулж, тулгамдсан асуудал, бэрхшээлээ УИХ-ын гишүүдэд уламжилсан юм. НББСШУ-ны байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн гишүүд холбогдох хуулиудын хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл