Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Нэг. Нэр дэвшигчид тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргах төрийн албан хаагч хууль, тогтоомжид заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Дөчин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн;
· Дээд боловсролтой;
· Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан;
· Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;
· Ял шийтгүүлж байгаагүй;
· Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;
· Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх төрийн албан хаагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
· Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
· Төрийн албан хаагчийн анкет;
· Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
· Төрсний гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
· Их, дээд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт;
· Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ, эх хувийн хамт;
· Төрийн албан тухай хууль болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар нэг бүрийг хэрхэн хангасан талаар гаргасан тайлбар, нотлох баримт; (ур чадварыг эзэмшсэн тухай тайлбарт төрийн албанд ажиллахдаа журамд заасан ур чадваруудыг ашиглан тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, улмаар ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой баримттай тусгана.)
· Төрийн албаны холбогдолтой судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (нотлох эх сурвалжийг заасан байх).
Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 51-265041