Цэс

Холбоо барих

“Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах нь” сэдэвт цахим болон танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт “Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах нь” сэдэвт  цахим болон танхимын хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь (2021-2024)” төслийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

“Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага [email protected] имэйл хаягаар хүсэлт илгээж, бүртгүүлнэ үү.

 

Жич: Хэлэлцүүлэгт танхимаар оролцогчид “Ковид-19”-ын вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай тул вакцинжуулалтын гэрчилгээтэйгээ ирнэ үү.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл