Цэс

Холбоо барих

"Бодлогын баримт бичиг боловсруулалт ба түүний үр нөлөө" сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс  УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрийн хүрээнд "Бодлогын баримт бичиг боловсруулалт ба түүний үр нөлөө" сэдэвт ээлжит сургалтыг /2021.11.25/  цахимаар зохион байгууллаа.  

Сургагч багшаар Удирдлагын академийн багш Ё.Батсүх оролцож хичээл заав.Бодлогын баримт бичгийн боловсруулалтад тавигдаж буй хууль эрх зүйн шаардлага,  бодлогын баримт бичиг боловсруулалтын өнөөгийн байдал, бодлогын баримт бичгийн тайлагналтаас үүдэлтэй дараа дараагийн шийдвэр гаргалт зэрэг сэдвүүдийг илтгэлдээ онцолж тайлбарлав. Тус сургалтад Дотоод аудитын алба,  Хууль, эрх зүйн газар, Хяналт шалгалт, Үнэлгээний газар, Парламентын Судалгааны хүрээлэн,  Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг 85 албан хаагч оролцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл