Цэс

Холбоо барих

Тамгын газрын техникийн хамтын ажиллагааны туршлага солилцох сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын Судалгааны хүрээлэнгээс  Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын техникийн хамтын ажиллагааны туршлага солилцох сургалтыг  /2021.11.22/   "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран зохион байгууллаа.Сургалтад Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын техникийн хамтын ажиллагааны нэгжийн дарга Мария Стосич, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон бусад алба хэлтсийн удирдлагууд оролцов.

Уулзалт сургалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтанхуяг “”Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарч 2016-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 2017 оноос Монгол Улсын Их Хурлын болон Швейцарын парламентын Тамгын газар хамтран Техникийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. Үүний үр дүнд Тамгын газрын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн ажлууд хийгдэж үр дүнд хүрсэн. Хоёр тал таван удаагийн хамтарсан сургалтыг зохион байгуулаад байна. Энэ ажлын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хоёр хууль дээр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх замаар олон улсад хэрэглэдэг арга зүй, туршлагыг Тамгын газрын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн гэж дүгнэж байна” хэмээн нээж хэлсэн үгэндээ онцолж байв.


Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын техникийн хамтын ажиллагааны нэгжийн дарга Мария Стосич Швейцарын парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны албаны чиг үүрэг, үйл ажиллагаа сэдвээр мэдээлэл хийсэн юм. Оролцогчид энэ сэдвээр өөрсдийн сонирхсон асуудлаар асуулт асууж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.


Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн талаар товч мэдээлэл өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл