Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хууль 30 жил: Говьсүмбэр аймаг шинэчилсэн найруулгаар батлагдсан хуулиудаар АХА тэмцээн зохион байгуулав

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн албан хаагч болон иргэдийн дунд “Монгол Улсын Үндсэн хууль болон шинэчилсэн найруулгаар батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 86 хүн оролцож, 1 дүгээр байранд Хүнс, хөдөө аж ахуйн мал үржлийн албаны дарга А.Баярмаа, 2 дугаар байранд аймгийн ЗДТГ-ын Санүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Занабазар, 3 дугаар байранд “Боржигон өв” музейн бичиг хэргийн ажилтан Д.Цолмон нар шалгарчээ.




    Арга хэмжээний хүрээнд “Боржигон өв” музейд “Монгол Улсын Үндсэн хууль-30” үзэсгэлэнг 2022 оны нэгдүгээр  сарын 11-15-ны өдрүүдэд  зохион байгуулж, олны хүртээл болгож байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл