Цэс

Холбоо барих

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм 2017.03.29

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдааны тойм /2017.03.29/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 31-нийөдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийнтөслийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэхүүрэг бүхий ажлын дэд хэсгийн хурал 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14.00 цагт Төрийн ордны Втанхимд хуралдав.

Хуралдаандажлын дэд хэсгийн гишүүд болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийняамны Бодлого, төлөвлөлтийнгазрын дарга М.Энх-Амар, Мал аж ахуйн салбарын бодлогынэрх зүйн асуудал хариуцсан хуульч Р.Өнөрсайхан, ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Малэмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Мал эмнэлэг, үржлийн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Малынудмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэлийн технологийн албаны дарга Я.Оюунбилэг, МУ-ын гавьяат мал зүйч, доктор, профессор Б.Минжигдорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал үржлийнхяналтын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны Ихсургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Найданхүү, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референтЦ.Рэнцэнтогтох нар оролцлоо.

Энэ өдрийн хуралдаанаар дэд ажлын хэсгийн гишүүд хуулийнтөсөлд тусгагдсан гадаад нэр томьёо, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж санал солилцов. Дараагийн хуралд маргаантай байгаа асуудлуудаар саналаанэгтгэн саналын томьёолол бэлтгэх үүрэг даалгаврыг ажлынхэсгийн ахлагч ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө.

Хуралдаан 17.00 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл