Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Энэ түүхэн өдрийг УИХ 2007 оны 8 сарын 16-ны өдрийн хуралдаанаараа 12 сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн албан ёсоор нэрлэсэн билээ.