Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгууллаа

          Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулах нийт албан хаагчдын хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр цахимаар зохион байгуулагдав.


        Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн захиргааны болон үйлчилгээний ангилал, албан тушаалын өөр өөр зэрэглэлд хамаарах төлөөллийг тухайн зэрэглэлд хамаарах албан хаагчдын дундаас нээлттэй байдлаар нэр дэвшүүлж сонголоо.

Ёс зүйн зөвлөлд албан хаагчдаас хамгийн өндөр санал авч сонгогдсон 7 төлөөлөл нь төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг шалгах, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм.


Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл