Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулжээ.
Мөн төрийн албан хаагчдын дунд волейбол, сагсан бөмбөг, дартсын тэмцээн зохион байгуулж, 8 байгууллагын 12 багийн 120 орчим тамирчин оролцсон байна. Тэмцээний нийлбэр дүнгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн "Соёмбо" баг тэргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Статистикийн хэлтсийн "Green World" баг дэд байр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нэгдсэн үйлчилгээ, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны "Алтан ганзага, мөнгөн цуурай" баг гуравдугаар байр тус тус эзэлжээ.
Уралдаан, тэмцээний үеэр иргэдийн дунд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулсан байна.