Цэс

Холбоо барих

Хамтарсан ажлын хэсэг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллаж, боловсролын салбарын бүтээн байгуулалтуудтай танилцав

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг өнөөдөр /2021.08.10/ Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллаж, үргэлжлүүлэн боловсролын салбарын зарим бүтээн байгуулалтуудтай танилцлаа.


    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин болон ажлын дэд хэсгийн гишүүдэд Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх болон холбогдох албан тушаалтнууд 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгөв. Мөн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ийг танилцууллаа. Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авав.


    Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг газар дээр нь үзэж танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл