Цэс

Холбоо барих

Нэгдсэн хуралдаанаар хуулиудыг эцэслэн баталж, эцсийн найруулга сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.29/ нэгдсэн хуралдаан 10.06 цагт эхэлж,  зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан бөгөөд нийт гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдлаа.


Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиудыг баталсан юм. Эцэст нь баталсан зарим хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл