Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Үндэсний статистикийн хороотой хамтран “Статистик мэдээний хэрэглээ, тооцох арга зүй” сэдэвт цуврал цахим сургалтыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн сургалтаар Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын статистикч Б.Уламбадрах “Ажиллах хүчний судалгааны ойлголт, арга зүй, хэрэглээ” сэдвээр, тус газрын статистикч Э.Ариунчимэг “Нийгмийн халамж, нийгмийн даатгалын статистикийн мэдээний тухай, тооцох арга зүй” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн юм.
Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудад зэрэг нийт 50 гаруй ажилтан хамрагдаж, бодлого боловсруулахад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээллийг хэрхэн зөв ашиглах арга зүйд суралцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.