Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 41 дугаарын тойм

Эмхэтгэлийн 41 дэх дугаарт Гэрээ соёрхон батлах тухай хуулийг нийтэлжээ. Энэ хуулиар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ олон улсын гэрээг соёрхон баталсан бөгөөд тус гэрээнд нэгдсэнээр Оролцогч улс бүр хэзээ ч, ямар ч нөхцөлд цөмийн зэвсэг, эсхүл цөмийн бусад төрлийн тэсрэх төхөөрөмж боловсруулах, турших, гаргаж авах, үйлдвэрлэх, өөр арга замаар олж авах, эзэмших, эсхүл нөөцлөх, цөмийн зэвсэг, эсхүл цөмийн бусад төрлийн тэсрэх төхөөрөмжийг хүлээн авагч аль нэг талд шилжүүлэх, эсхүл ийм зэвсэг, тэсрэх төхөөрөмжийг шууд буюу шууд бусаар хянах, цөмийн зэвсэг, эсхүл цөмийн бусад төрлийн тэсрэх төхөөрөмжийг шилжүүлэн авах, шууд буюу шууд бусаар хянахад оролцохгүй байх үүрэг хүлээх юм.


Түүнчлэн цөмийн зэвсэг, эсхүл цөмийн бусад төрлийн тэсрэх төхөөрөмжийг хэрэглэх, эсхүл хэрэглэхээр заналхийлэх, Оролцогч улсад хориглосон аливаа үйл ажиллагаанд аль нэг этгээд оролцоход ямар нэгэн байдлаар туслах, дэмжих, эсхүл өдөөн турхирах, Оролцогч улсад хориглосон аливаа үйл ажиллагаанд оролцохоор аль нэг этгээдээс ямар нэгэн байдлаар аливаа тусламж хүсэх, эсхүл авах, цөмийн зэвсэг, эсхүл цөмийн бусад төрлийн тэсрэх төхөөрөмжийг өөрийн нутаг дэвсгэрт, эсхүл өөрийн харьяалал буюу хяналтад нь байдаг аль нэг газарт байрлуулах, суурилуулах, эсхүл байршуулахыг зөвшөөрөхийг хориглох юм.

Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна. УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл