Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б танхимд хуралдлаа. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ахалж, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Батбаяр, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Р.Бурмаа, М.Батчимэг, Г.Уянга нар оролцож Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгын төсөл, Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг” судалгааны зөвлөмжийг хэлэлцлээ. Танилцуулгын төслийн талаар ажлын хэсгийн гишүүд санал бодлоо солилцон, ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар төслийг эцэслэн боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулахаар тогтлоо.