Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.10.04-10.09/

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.04 http://parliament.mn/n/ywayn

Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалтыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, үг хэлэв. 2021.10.04 http://parliament.mn/n/ycayn

Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.  2021.10.04 http://parliament.mn/n/brayn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдав2021.10.02 http://parliament.mn/n/beayn

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.04 http://parliament.mn/n/baayn

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-т ажиллав. 2021.10.04 http://parliament.mn/n/bhayn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 2021.10.05 http://parliament.mn/n/nhayn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо. Дараа нь “Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 2021.10.05 http://parliament.mn/n/dyayn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 2021.10.05 http://parliament.mn/n/drayn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуралдаанаар үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонсов. 2021.10.06 http://parliament.mn/n/dwayn

УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль  болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.06 http://parliament.mn/n/ryayn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 2021.10.06 http://parliament.mn/n/dhayn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. 2021.10.06 http://parliament.mn/n/rrayn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.06 http://parliament.mn/n/reayn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсох, Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ гэсэн хоёр асуудал хэлэлцэв. 2021.10.06 http://parliament.mn/n/roayn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаанаар дараа нь Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж. Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах Улсын Дээд шүүхийн саналыг дэмжлээ. 2021.10.07 http://parliament.mn/n/rhayn

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхэллээ. 2021.10.08 http://parliament.mn/n/fhayn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. 2021.10.08 http://parliament.mn/n/fcayn

Монгол Улсын Ерөхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих уриалгад Чингэлтэй дүүрэг нэгдэж, тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хайрхан” хөгжлийн төв орчим 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ. 2021.10.09 http://parliament.mn/n/faayn

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл