Цэс

Холбоо барих

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдана

    Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан бөгөөд сонгон шалгаруулах Ажлын хэсгийн үйл ажиллагаа нээлттэй явагдаж байна. 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Сахилгын хорооны шүүгч бус гишүүний орон тоонд 24 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11-р зүйлд заасны дагуу Ажлын хэсэг нэр дэвшигч тус бүртэй ярилцлага зохион байгуулах тов гарсан байна. Энэхүү ажлын хэсгийн ярилцлага 2021 оны 10 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдахаар тогтжээ. 


Ажлын хэсгийн ярилцлагын хуваарь


Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-263526


1. НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ - http://parliament.mn/n?cid=152&page=1

2. СОНГОН ШАЛГУУРАХ АЖЛЫН ХЭСЭГ - http://parliament.mn/n/grsyn

3. СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ - http://parliament.mn/n/irion



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО


2021.10.05

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл