Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 20 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг нийтэлсэн. Хууль санаачлагч тухайн жилийн төсвийн төслийг боловсруулах үндсэн баримт бичиг болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлж, төсвийн бодлого зорилгыг дунд хугацаагаар тодорхойлж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, эдийн засгийн төлөв байдлын тодорхой аргачлалын дагуу Төсвийн тухай хуульд заасан цагалварын дагуу нийцүүлж боловсруулсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

    Мөн энэ удаагийн дугаарт "Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай"  Улсын Их Хурлын тогтоол,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай”  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хамт бүрэн эхээр нь нийтэллээ.  

 УИХ-ын тогтоолд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл