Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2021 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов дараалал 2021.05.24-28

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2021.05.21-ний өдрийн хурлаар батлав. 


УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НӨӨС 28-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


05 дугаар сарын 24-ний Даваа гарагт: 


  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


05 дугаар сарын 24-ний Даваа гарагт: 


  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагаас АйBиКо Тарилгын шингэний үйлдвэрт ажиллана;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг  15.00 цагаас Техник спортын төв ТӨҮГазар буюу Үндэсний шигшээ багийн буудлага, пара буудлага, биатлоны багийн бэлтгэл, сургуулилтын байдалтай болон Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагаатай танилцана.

05 дугаар сарын 25-ны Мягмар гарагт: 


  • Хүний эрхийн хамгаалагчидтай хийх уулзалт 10.00 цагаас Төрийн ордны Их танхимд;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

05 дугаар сарын 26-ны Лхагва гарагт:


  • Хүмүүнлэг боловсрол, ёс зүйн боловсролын хуулийн төслийн танилцуулга 10.00 цагаас Төрийн ордны Их танхимд.

05 дугаар сарын 27-ны Пүрэв гарагт:


  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамалын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их засаг” танхимд.

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:


05 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:


1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


Хэлэлцэх асуудал:


  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 6 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлт;
  • Цар тахлын үед банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл (Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйл).

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:


05 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:


1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатартанхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатартанхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


Хэлэлцэх асуудал:


  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл сонсох; 
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, цаашид боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг комьпютержүүлэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


Хэлэлцэх асуудал:


ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


05 дугаар сарын 27, 28-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл