Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2021 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов дараалал 2021.03.22-26

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2021.03.19-ний өдрийн хурлаар батлав. 


УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ ӨДРҮҮДИЙН НАМЫН БҮЛЭГ, 

АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


03 дугаар сарын 22-ны Даваа гарагт: 


  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


03 дугаар сарын 22-ны Даваа гарагт: 


  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт: 


  • Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их засаг” танхимд;
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.

03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:


  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

03 дугаар сарын 26-ны Баасан гарагт:


  • Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:


03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:


1.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


Хэлэлцэх асуудал:


  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төсөл. 

03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:


1.Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


  • Дэд хорооны төлөвлөгөө батлах;
  • Бусад.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:


03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:


1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


Хэлэлцэх асуудал:


  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


3.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./


Хэлэлцэх асуудал:


4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:


1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:


  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Бусад.

3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

 

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл 

хангагдмагц хуралдаан 10.00 цагт эхэлнэ/


03 дугаар сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:


/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцоно./







ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл