“Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүлд
өгүүлэл хүлээн авч байна
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Парламентын судалгаа шинжилгээ” сэтгүүлийн 3 дахь дугаар (2021 оны эхний хагас жилд нийтлэгдэх) “ХӨГЖЛИЙН БОДЛОГО” сэдвээр гаргах тул эрдэмтэн судлаачид Та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Нийтлэл хүлээн авах хугацаа (сар/өдөр):
· Нийтлэл илгээх V/15
· Хянан магадлах V/24
· Засварласан нийтлэл илгээх V/30
Бүтээлд тавих шаардлага:
1. Бүтээлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал, түлхүүр үг, хураангуй нь монгол, англи хэл дээр байх;
2. Бүтээлээ ирүүлэхдээ зохиогчийн зураг (300-аас доошгүй нягтаршилтай, jpg, psd өргөтгөлтэй), цахим шуудан, холбоо барих утасны дугаарыг хавсаргасан байх;
3. Бүтээлийг MS Word програмаар, үндсэн бичвэрийг Arial, 11 pt, мөр хоорондын зай 1 (single); эшлэл, зүүлтийг Arial, 10 pt, мөр хоорондын зай 1 (single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд docx өргөтгөлөөр ирүүлэх;
4. Бүтээл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй байх;
5. Эшлэл, ном зүй нь олон улсын АРА стандартын дагуу бичигдсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
6. Гарчиг, түлхүүр үгс, товчлол, эх сурвалжийн жагсаалт, хавсралтаас гадна-2500-аас доошгүй үгтэй байна.
Ирүүлсэн бүтээл нь дээрх шаардлагыг хангаагүй бол сэтгүүлийн редакц шаардлага хангуулахаар зохиогчид буцаах ба буцаасан тохиолдолд дахин шаардлага хангахгүй бол хүлээн авахаас татгалзана.
Нийтлэл илгээх хаяг:
И-мэйл: prs@parliament.mn
Утас: +976-51-262520, 260443, 95953113