Цэс

Холбоо барих

Дэд ажлын хэсгүүд цахимаар хуралдав

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгүүд хуваарийн дагуу цахимаар хуралдлаа. 

  Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны Ажлын дэд хэсгийн гурав дахь хуралдаан өнөөдөр (2021.04.14) 10.00 цагаас цахимаар  болов.

    Дэд ажлын хэсэг өмнөх хуралдаануудаараа Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 13 дугаар зүйл хүртэл ярилцсан байсныг үргэлжлүүлэн зүйл, заалт нэг бүрчлэн хэлэлцэж, ажлын дэд хэсгийн гишүүдийн саналыг төсөлд тусгаж бэлтгэн, дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.


    Мөн Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахимаар боллоо.

    Дэд ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын хэсэгт танилцуулах Байгаль орчныг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл